Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачинТехнологи

Япон: Тархины үйл ажиллагааны загвар бүтээхэд 240 тэрбум төгрөг зарцуулна

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төрөл бүрийн өвчнийг анагаах аргыг олохын тулд супер компьютер ашиглахаар болжээ. Ингэхдээ хүний тархины үйл ажиллагааны загварыг хуулбарлаж бүтээх юм байна.

Уг төслийг ирэх жилээс эхлүүлэхээр төлөвлөжээ. Нийт зургаан жилийн турш төсөл үргэлжилнэ хэмээн тооцоолоод буй.

Японы Эрүүл мэндийн яам уг төсөлд нийт 70 орчим сая ам.доллар буюу 240 тэрбум төгрөгийн төсөв татахаар болжээ.

Энэ талаар "Yomiuri" сонинд "Эрдэмтэд өвчтнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг багтаасан сан байгуулна. Уг сангаараа компьютероор шинжилнэ. Шинжилгээний үр дүнд тулгуурлан тархины үйл ажиллагааны загварыг бүтээх юм. Уг загвараар тэнэгрэл өвчинг болон сэтгэл гутралын шалтгааныг тогтооно. Эцэстээ эмийн туршилтуудыг загварчлахаар төлөвлөсөн" хэмээжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button