УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"НДС-гийн 2 хувийг мөнгөжүүлэхэд 369 тэрбумыг зарцуулна"

УИХ-ын өнөөдөр /2023.06.23/-ийн чуулган үргэлжилж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэж буй.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Зардал нэмэгдэж буй талаар хөндсөн юм. Тэрбээр "НДС-гийн зардал ирэх жил 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байна. Улсын төсөвт 900 орчим тэрбум төгрөгөөр ачаалал нэмэгдэхээр байгаа юм. Сангийн хуримтлал бий болгохыг дэмжиж байгаа ч хэзээнээс үүсгэх, хоёр хувийг хэрхэн хуримтлуулах гэх мэтээр хүлээлт үүсгээд байна.

Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ. Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байх юм. Тэдэнд төөрөгдөл үүсээд байна. Мөн зардлын асуудлыг Сангийн яам хэрхэн хүлээн авч байгаа вэ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн П.Анужин: "Төсвийн тодотголоор шаардлагатай 1.2 их наяд төгрөгийн талыг нь долоодугаар сарын 1-нээс санхүүжүүлэх боломжтой гэдгийг тодотгосон. Үлдсэнийг нь хууль хэрэгжих үеэс шийдэгдэх бүрэн боломжтой гэдгийг тодотгож хэлье. Бид хагас хуримтлалын тогтолцоог 2025 он хүртэл хэрэгжүүлж эхэлнэ. Цаашид 2044 он гэхэд бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжинэ гэсэн үе шатлалтай явна" гэв.

ХНХЯ-ны А.Хишигбаяр: "Хуулийн төсөл 2024 оноос хэрэгжиж эхэлснээр нийт 1.2 их наядын зардал гарна хэмээн тооцоолсон. Тэтгэврийн зөрүүг нэмэгдүүлэх, зөрүүг арилгахад нэмэлт зардал 569 тэрбум төгрөг байгаа юм. Үүний 369 тэрбум төгрөг нь хоёр хувийг мөнгөжүүлэх асуудал дээр гарч байна. Үлдсэн нь бусад үйлчилгээний зардалтай холбоотой. 369 тэрбум төгрөгийг Сангийн яамтай хэлэлцэж, цаашид сангийн хуримтлал болгохоор төлөвлөсөн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
чинбас
чинбас
2023-06-24 14:04

�########�ы газраас ирсэн гүүнээ янзын юм яриад байх юм

Naran
Naran
2023-06-26 08:22

Nobshnyyd min zvgeer bgaarai .arai gej amidrax gej vdaj bga ylsyyd 1000 m#ltangyydiin daatgal tøløxgvi esbel 1kg maxiig 5000 bolgo p###aakyydaa

Холбоотой мэдээ

Back to top button