Нийгэм мэдээ

Танилц: “Playtime Festival 2023” наадмын хөтөлбөр зарлагдлаа

Жил ирэх бүр олон улсын хэмжээнд төлөвшиж буй "Playtime Festival 2023" оны долоодугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулагдах билээ.

Тэгвэл энэ жилийн наадмын дэлгэрэнгүй хөтөлбөрийг зарласан байна.

“Playtime Festival 2023” нь нийт 10 үндсэн тайз, хамтрагч байгууллагын гурван асартай байх юм.

Пүрэв гарагт (2023.07.06),

  • Үндсэн тайзан дээр гадаадаас Shortparis, Carsick Cars, Монголоос The Tourists тоглох нь. La Vie En Rose асарт UB Comedy үзүүлбэр үзүүлж, Quiz Night, Open Mic зохион байгуулагдах юм байна. Түүнчлэн Khanbank асарт Ginjin & Mrs M, AM-C, Enkh-Erdene нар тоглох бол OOHA асарт Nene, Gerlee Merlee нар, Storepay асарт “Сонс, бүжиглэ, суралц хайрла” хэлэлцүүлэг, бөмбөрийн шоу, Awaraa Cocktail Show болон бусад онцлох аристууд нар үзэгчидтэйгээ уулзах нь.

Баасан гарагт (2023.07.07),

  • Үндсэн тайзнаа алдарт Cigarettes After Sex тоглох нь. Араас нь мөн Motorama тайзнаа гарч, энэ өдрийн хаалтыг The Colors хийх юм байна. Naaglihats, New Wave, Khermen Tsav, Disco Ger зэрэг тайзуудад диско хөгжмийн шилдэг үзүүлбэрүүд тоглогдох нь ээ. La Vie En Rose асарт яруу найрагч Д.Галсансүх шүлгийн пянзтай уншлага хийж, орой нь Keks Podcast болох юм байна. Харин Khanbank асарт The Lemons, Bulsara, Starfish хамтлагууд, OOHA асарт Agiimaa, Tenne нар дуулж, мөн Open Mic зохион байгуулагдах аж. Storepay асрын хувьд TATAR дуулж, 1VS100 DJ Set явж, бусад сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах нь.

Бямба гарагт (2023.07.08),

  • Үндсэн тайзан дээр Minjinsor, Ineemseglel тоглоно. Мөн гадаадаас алдарт Idiotape хамтлаг тоглох аж. Энэ өдрийн хаалтыг олон жилийн дараа Playtime наадамд эргэн ирж буй Night Train хамтлаг хийхээр болжээ. Бусад тайзууд дээр Recon, Growl of Clown, Wolfizm нар тоглох нь анхаарал татаж байна. La Vie En Rose асарт урлагийн үйл ажиллагаа, сонирхолтой яриа хэлэлцүүлэг олноор зохион байгуулагдах нь. Khanbank асарт Bayanmongol Big Band, Roockie, Khar Sarnai тоглоно. Мөн OOHA асарт A-Sound, FOUX нар дуулж, ярилцлага, подкастууд ч болох нь. Тэгвэл Storepay асарт The Colors хамтлагтай Open Miс зэрэг бусад сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button