WEDF2023: “Залуу бизнес эрхлэгчдэд санхүүжилт асуудал байдаг тул дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй”

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Эгүүр мэдээллийн агентлаг эл уулзалтаар хэлэлцэж буй асуудал, бусад улсын төлөөлөгчдийн байр суурийг хүргэж байна.
Чуулга уулзалтын үдээс өмнөх хэлэлцүүлгээр ЖДҮ эрхлэгчдийн асуудал, дижитал орчинг хөндөн ярилцсан бол үдээс хойш залуу бизнес эрхлэгчдийг нэмэгдүүлэх гарц, шийдэл, агуулгын талаар ярилцлаа.
Дэлхийн нийт хүм амын 40 гаруй хувийг 25-аас доош насныхан эзэлж байна. Өнөөдрийн бизнес энтрепренерүүд бол маргаашийн ажил олгогчид бөгөөд залуу энтрепренерүүд амжилтанд хүрэхийн тулд юу хэрэгтэй талаар ажил олгогчид байр сууриа илэрхийллээ.
Neo Mosimane /Ботсвана, Лебонэ аж ахуйн нэгжийн хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулагч/: Төр засгийн бодлого боловсруулагчдад гарааны бизнес эрхлэгчид өөрсдийн дуу хоолойг хүргэх хэрэгтэй. Тэд өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхдээ бус өөртэйгөө ижил төстэй гарааны бизнес эрхлэгчдийн ч асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэйгээр нөлөө үзүүлэх шаардлагатай юм. Бизнес эрхлэгчид нэгнээ дэмжиж, эко системийн хүрээнд хамтран ажиллах шаардлагатай. Түүнчлэн залуучууд ХАА-н салбарыг сонирхож эхэлж байна. ХАА-н салбар нь ямар ч хувьсгал, хувьслын үед нийгэмд оршсоор байх бизнес салбар юм. Залуу бизнес эрхлэгчдэд хандаж хэлэхэд ичиж санаа зовохгүйгээр алдаанаас суралцаж, хамтаараа урагшилж, ажиллаж байгаарай хэмээн захимаар байна.
Vedant Gandhi /Энэтхэг, RecycleX-ийг үүсгэн байгуулагч/: Бизнес эрхлэгчид ямар бүтээгдэхүүн зах зээлд эрэлттэй байгааг заавал судлах хэрэгтэй. Төрийн зүгээс гарааны бизнесүүдийг дэмжиж, санхүүжүүлнэ гэдэг амаргүй. Зах зээлийн бүтээгдэхүүнээ судалсны дараагаар Азийн хөгжлийн санг судлаасай гэж зөвлөмөөр байна. Төслийн дагуу шууд санхүүжилт өгөх боломжгүй ч гэлээ санхүүжилт олох боломж бүрдэнэ. Барьцаа хөрөнгөгүй залуу бизнес эрхлэгчдийн хувьд эхлэлийн сайн туршлага болох юм. Жижиг бизнесийг хөгжүүлэх олон төрлийн боломж бий. Залуучуудын хувьд экологийн бизнес чиглэл түлхүү хөгжижи байна. Учир нь тэд эко бүтээгдэхүүнийш хүсэж эхэлсэнтэй холбоотой юм. Тиймээс энэ төрлийн бизнесийг сонирхож, хөгжүүлэх хандлага ирээдүйд бий болж байна. Залуу бизнес эрхлэгчдэд хандаж зөвлөхөд өрсөлдөгчид ямар ч зар зээлд бий. Тиймээс өрсөлдөгчид анхаарахгүйгээр өөрсдийн үйл ажиллагааг чухалчилж, үйл ажиллагаандаа анхаарахыг зөвлөе. Бизнес эрхлэх нь маш амттай шүү.
Allan Majuru /Зимбабве, Zimtrade-ийн Гүйцэтгэх захирал/: Залуучуудад санхүүжилтийн асуудал их байдаг. Хүмүүс олон талын сонирхолтой тул зах зээлийг судлах шаардлагатай. Тухайлбал, манай улсад ХАА-н салбарыг сонирхох залуучууд нэмэгдсэн. Энэ төрлийн зарим бизнес өрхийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Зимбабве, Этиоп зэрэг улсуудыг судлахад шинэ бизнес хийх эрэлт хэрэгцээ их байна. Энэ улсуудаас ХАА-н бүтээгдэхүүнийг ч экспортлох боломж бий. Залуустаа хандаж хэлэхэд юмыг төгс хийхийг эрмэлзэх хэрэггүй. Аливаа зүйлийг төгс хийх боломжгүй юм. Тиймээс алхам алхмаар урагшлаарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.