УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хууль: Өвөлжөө, хаваржааны газар эзэмшүүлж, жимс ногоо тариулна

Маргаашийн /2023.06.27/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 20 гишүүн 2023.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэнэ.


Энэ хуулийн төсөлд ямар өөрчлөлт орж байгааг харьцуулан хүргэе.

Хуульд: 29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.

Нэмэлт өөрчлөлтөд: 29.1. Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0,07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га-аас тус тус илүүгүй байна.

Эл заалтаар иргэд гэр орон сууцны зориулалтаар зөвхөн 0,7 га газар л эзэмших эрхтэй байв. Тэгвэл нэмэлт өөрчлөлөөр өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га газар нэмж эзэмшиж болохоор болжээ.


Хуульд: 52.7.Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.

Нэмэлт өөрчлөлтөөр: 52.7. Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд дундаа эзэмшиж болно.

Эл заалтаар өвөлжөө хаваржааг хот айл дундаа эзэмшдэг байсныг нэг гэр бүлийнхэн эзэмшүүлэхээр болгож өөрчлөх аж.


Хуульд: 29.4.Иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно.

Нэмэлт өөрчлөлтөд: 29.4. Энэ хуулийн 52.7 заасан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно.

Дээрх 52.7-д заасан заалтаар гэр бүл эзэмшсэн өвөлжөө, хаваржааны газартаа төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, ургамал зэргийг тарьж болохоор хуульчилж өөрчлөх аж.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button