Сарын өмнө өөрийнхөө томилсон М.Батсайханыг Б.Энхбаяр чөлөөлөх үү, авч үлдэх үү
Өнөөдөр “лайв”-даад маргааш нь шууд хориглоно. Тэгээд хүлээн зөвшөөрөхгүй бол торгож, халаас руу гараа хийнэ. Уг нь иргэд чинь бас цагтай уралдах амьдралтай, төлөвлөсөн ажилтай. Ядаж хэд хоногийн өмнө мэдэгдэж, ажил амьдралаа төлөвлөх боломж олгох ёстой. Гэтэл 1.7 сая хүн амтай Улаанбаатар хотын ердөө 3420-хон хүний саналаар Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран хагас сар ТЭГШ, СОНДГОЙГООР зорчуулах шийдвэр гаргаснаа зарласан юм. Өмнөх өдрийн орой нь шийвдэрээ шууд тулгав. Тээврийн цагдаагийн байгууллага болон нийслэлийн хурган дарга нар хүний зорчих эрхэнд халдсан.
Харин дээрх шийдвэрийг танилцуулсанаас дөрөв орчим цагийн дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэл хийсэн. Тэрбээр, “Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй. Хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу ТЦА мэдээлэл хийсэн. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана” гэснээр цуцлагдаад байна.
Өөрөөр хэлбэл, Хотын даргын захирамж ирээгүй байхад ТЦА хаах боох тухай мэдээлэл хийчихсэн болж таарч байна. ХЗДХ-ийн сайдын хариуцлага ярих хүн нь ТЦА-ны дарга М.Батсайхан гэсэн үг. М.Батсайханд Б.Энхбаяр чиглэл өгөөгүй бол хэнээс үүрэг авчхав гэдэг асуудал бас байна.
2024 оны гуравдугаар сард Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболд замын хөдөлгөөний зорчих хэсгийн урсгалыг өөрчилж, туршилт хийсэн. Үүнээс болж тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв.
Өдгөө М.Батсайхан яг Б.Оюутболдтой ижилхэн кейсийг давтаад байна. Яг адилхан хүний эрхийг зөрчсөн үйлдэл. Тиймээс авч үлдэх үү, чөлөөлөх үү гэдэг шийдвэрийг ХЗДХ-ийн сайд гаргана. Хамгийн сонирхолтой нь, түүнийг Б.Энхбаяр сайд сар гаруйн өмнө ТЦА-ны даргаар түүнийг томилж байж. Өөрийнх нь томилсон хүн нийслэлийн Засаг даргын албажуулаагүй, аман чиглэлээр ХЗДХ-ийн яаманд мэдэгдэхгүйгээр мэдээлэл хийчлгэж, иргэдийг хаах боох шийдвэр гаргасан асуудал үүсгэжээ.
Ташрамд, Тээврийн цагдаагийн албанд дарга тогтдоггүй болсоор удаж байна. 2024 оны гуравдугаар сард Б.Оюутболдыг томилсоноос хойш гурван ч дарга солигдсон нь энэ. Төрийн томчуудаас нэг эзэнгүй чиглэл өгөөд, сошиалаар эсэргүүцээд эхлэнгүүт шуудхан болиулангаа ТЦА-д хариуцлага тооцдог жишиг М.Батсайхан дээр давтагдах уу гэдэг асуулт дахин үүссэн нь энэ юм.
У.УЯН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хотын удирдлага иргэдийн саналаар шийдвэр гаргалаа гэж ярих боловч 1.7 сая хүнийг 3000 гаруй хүний саналаар төлөөлүүлж болохгүй энэ бол шударга бус байдал
Энэ хотод амьдарч байгаа энгийн иргэд бид нар маргааш юу болохыг мэдэхгүй амьдарч байна өнөөдөр лайв хийж маргааш нь шууд хориг тавина гэдэг чинь хүний амьдралыг үл тоосон дээрэнгүй хандлага шүү
Ene hotod amidarch bgaa bid mashin unaad ajildaa yavah ni amidraliin neg heseg bolson getel neg odor uridchilan medeegui haaj boono gedeg bol unen doromjlol shuu
Turiin baiguullaguud hoorondoo uchraa olohgui irgediig hohirooj bgaa ni mash haramsaltai neg ni zahiramj garaagui geed nuguu ni medeellee hiigeed suuj baidag
ТЦА ямар ч хууль ёсны баримт бичиггүйгээр иргэдийн зорчих эрхэнд халдсан нь үнэхээр ноцтой асуудал үүний төлөө заавал хариуцлага тооцох ёстой
Urd n ni bas iimerhuu turshilt hiij irgediig chiregduulj baisan odoo dahin davtagdaj bgaa ni ene salbariin dotor hynalt alga gediig haruulj baina
Цагдаа бол иргэдэд биш ердөө дарга болон тэдний авгай хүүхэдэд нь үйлчилдэг л газар болсон юм бишүү.цагдаад дарга бол ноён,иргэд нь гөлөг болж харагддаг нийгэм юмдаа.
Хотын дарга чимээгүй сууж доороосоо амаар чиглэл өгдөг тэгээд дараа нь хариуцлагаас мултардаг ийм байдал иргэдийн итгэлийг бүрэн алдуулж байна
Ireedui amidralaa tolovloh geed zutgeed bgaa humuust yag iim togloom shig shiidver mash hund tusdag ajildaa ochihuu huuhee surgulid ni hurgeh uu geed
Хууль зүйн сайд энэ удаа шуурхай мэдэгдэл хийж цуцалсан нь зөв алхам боловч цаашдаа ийм үйлдэл дахин давтагдахгүй баталгаа хэрэгтэй
Turiin baiguullaga bolgon medegdlee hiihdee irgediig bodoh yostoi neg live hiigeed l buh yumiig shiidne gej baihgui
Тэгш сондгойгоор зорчуулах нь өөрөө маргаантай сэдэв гэтэл түүнийг ийм богино хугацаанд тулгасан нь хотын удирдлагын бодлогогүйг харууллаа
Ene shiidver bol zuvhun mashintai humuusiin asuudal bish ajil amidraliin urgaljiig ni tasalsan tom asuudal yum
Өмнө нь яг ижил шалтгаанаар даргаа сольж байсан бол одоо бас адилхан шийдвэр гаргах ёстой эс тэгвээс хууль адил тэгш үйлчлэхгүй гэсэн үг
TCA dotor hariutslaga gej yum baihgui yum shig sanagdaj baina hen ch hariutsahgui bol ireeduid dahin davtagdana
Иргэдийг туршилтын туулай мэт үзэж байгаад үнэхээр бухимдаж байна нийслэлд амьдрах өөрөө хангалттай стресс байхад ийм шийдвэр нэмэр болохгүй
Hotiin udirdlaguud irgedee sonsdog bolson bol iim bodlogogui shiidver garch chadahgui baih baisan
Хэдхэн хүний саналаар нийт хотын хөдөлгөөнийг хаах нь ардчилал биш харин хүчээр тулгасан захиргаадалт юм
Ene bol neg hunii aldaa bish buten systemiin asuudal baahan darga nar baigaad ch hariutslagatai ni oldohgui
Хууль зөрчсөн бол хэн байсан ч адилхан хариуцлага хүлээх ёстой даргын суудал хамгаалалт болох ёсгүй
Iim shiidver gargaj bgaa humuus oorsdoo ulaanbaatarin tugjreld tsag n barigdaj uzsen bol arai ooroor bodoh baisan
Ene hotod amidarch bgaa bidnii duu hooloi heniid ch hurehgui yum shig sanagdaj baina
ТЦА мэдээлэл хийхдээ заавал хууль ёсны бичиг баримтаа шалгах ёстой байтал ингэж яарсан нь санаатай ч юм шиг
Turiin alband ajillaj bgaa humuusiin hariutslagiin soyol mash sul bolson ni il baina
Хотын захиргаа нэг юм хийчихээд дараа нь буцаадаг энэ байдалдаа хэзээ цэг тавих юм бол
Ene shiidver tsutsalagdsand bayarlaj bnaa gehdee dahin iimerhuu zuil bolohgui gedegt itgeh hund bnaa
Иргэдийг торгох шийтгэх тухай ярихаасаа өмнө төр өөрөө алдаагаа хүлээж сурмаар байна
Turiin baiguullaguud hoorondoo medeelel soliltsdoggui bol irged l hohirch ulddeg
Хууль зөрчсөн үйлдэл хийсэн бол заавал хариуцлага тооцохгүй бол дараагийн удаа бүр дордоно
Ene asuudal zuvhun neg dargiig soliood duusahgui bodlogiin tuvshind zasah heregtei
Иргэдэд хэдхэн хоногийн өмнө ч болов мэдээлэхэд л ийм бухимдал гарахгүй байсан
Turiin shiidver gej togloom bish hunii amidral deer shudraga busaar nuluuldeg
Хотын хөдөлгөөн бол нарийн систем түүнийг лайв хийж шийддэг асуудал биш
Ene metiin aldaag dahin dahin uuchilval irged turd itgeh итгэл buren aldagdana
Нямбаатар гэж заваан төлгөн коммунист боломж гарвал иргэдийн карамнаас мөнгө дээрэмдэх зорилготой новш. Торгоно хорино хадгаламжаас хүү авна гэх зэргээр дураараа загнаж бидний эрхэнд халдаж байна.
Үнэн амар болж дээ.
ЭНХБАЯР ШУДРАГА УУ ҮГҮЙ ЮУ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ.
Өөрийн машингүй, автобусанд суугаад гацаж яваа нөхөр санал өгчихдөг байх аа даа
Уян гуай Та эрээчиж буй юмаа эхлээд алдаагүй бичиж сур!
Хариуцлагыг нь тээврийн цагдаагийн албаны дарга биш түүний дор ажиллаэ байгаа замын цагдаагийнх нь дарга хариуцлага хүлээх ёстой шүү
Нянбаатарын хийсэн үйл лайг нь цагдаа үүрэх ёсгүй шүү нянбаатарыгаа зайлуул
хот минь хүний нутаг шиг санагдах боллоо
niislel n neg chiglel ogch said n uguisgedeg ene hariutslagagui bdlaas bolj tsagdaagiin alba haagchdiin ner hund unaj bn.
tsagdaa geheer nohoid baridag mod shig zolioslogddog baij bolmoorgui bn. tsagdaagiin yoronhii gazriin darga alba haagchidaa hamgaalah yostoi
Иргэдийн амьдралын бодит нөхцөлийг мэдэхгүй хүмүүс ийм амархан шийдвэр гаргадаг нь харамсалтай