Хамас: Израил командлагчийг хөнөөсөн нь гал зогсоох тохиролцоог ганхуулж байна
Израил улс Хамас бүлгийн ахлах командлагч Раед Саед болон бусад гурван хүнийг хөнөөсөн нь гал зогсоох тохиролцоог ганхуулж байна гэжээ. Хамас бүлгийн ахлах хэлэлцээч Халил аль-Хайяа Саедийн оршуулах ёслолд оролцохдоо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Израилд гал зогсоох тохиролцооны нөхцөлөө дагаж мөрдөхийг шаардахыг уриалсан байна.
Саедийн оршуулах ёслолд Хамасыг дэмждэг олон мянган хүн оролцжээ. Гадаадад амьдарч буй телевизээр үг хэлэхдээ Аль-Хайяа “Израил гал зогсоох тохиролцоог зөрчсөөр байгаа явдал болон Саедийн амийг хөнөөсөн нь хэлэлцээ хэрэгжих боломжид заналхийлж байна” гэсэн юм. Саед нь Хамас бүлгийн цэргийн үйлдвэрлэлийн салбарыг хариуцаж ажилладаг байсан аж. Тус бүлэг ням гарагт /2025.12.14/ мэдэгдэл хийхдээ түүний албан тушаалд хүн томилж, Жихадын замналаас буцахгүй гэжээ. Жихад нь Исламын дайснуудын эсрэг тэмцэж, шашнаа хамгаалах зарчим юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
BUGDIIG N NEN YARALTAI ALH HTEI MUU BUZAR MUSLIMUUD HAMASCHUUDIIG
Израйль улсын геноцид үйлдэж байгаа эзлэн түрэмгийлэгчдийг бүгдийг нь алж хөнөөж устгах хэрэгтэй. Газын зурваст үйлдсэн алан хядлага, үхэл зовлонг Израйльчуудад мөн адил эдлүүлэх, амсуулах ёстой шүү дээ