ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээЭдийн засгийн уул уурхай
Манай улсын хамгийн зузаан үетэй нүүрсний цооногийг илрүүлжээ

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум дахь Баянтээгийн нүүрсний уурхайгаас манай улсын хамгийн зузаан үетэй нүүрсний цооногийг олж илрүүлсэн байна.
Тодруулбал, 292 метрийн зузаантай нүүрсний цооногийг илрүүлсэн ажээ.
Тухайн нүүрсний ордыг "Галаксигео Монголиа" ХХК 2022 онд орон нутгийн төсвийн 930 сая, "Майн валюшн энд консалтинг" ХХК 3.7 тэрбум төгрөгийн төсвөөр хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн юм.
Уурхайн хөрс хуулалтын ажил техникийн хүчин чадал дутмаг байдлаас үүдэж 40 хоногийн хоцрогдолтой байгаа ажээ. Техникийн хүчин чадлыг тооцоолоход хөрс хуулалтад ашиглаж байгаа техник нь 46 жилийн настай ЭКГ 5А экскаватар аж. Мөн бусад техник нь эвдрэл ихтэй, сэлбэг олдохгүй зэрэг асуудалтай юм байна.
Нүүрсний уурхайн нарийвчилсан хайгуулын ажил үргэлжилж байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баянтээгийн уурхай бусад орон нутгийн уурхайн адил зөвхөн тухайн орон нутгийн түлшний хэрэгцээнд зориулж 200м хүртэл гүнд багахан нөөцийг улсын төсвөөр өнгөрсөн нийгэмд хийсэн. Сүүлд Шарын голоос актлагдсан ЭКГ-4 экскаватор аваачсан. Дараа нь оронутгийн өмчит ХХК болсон. Ийм л товч түүхтэй уурхай. Харин маш их хөрөнгө гаргаж хайгуул хийж сайхан үр дүнтэй байгаа юм бна. Хэрэв уурхайн хүч чадлыг өсгөж, угааж экспортод гаргав�##� орон нутаг болон хувьцаа эзэмшигчдэд маш том өгөөжтэй үйлдвэр болно. Мөн энэ уурхайн нүүрсний мётан хийг ашиглав�##� өөрсдөө хийн түлштэй тэрчлэн бүү хэл хийгээ шингэрүүлж машин техникээ нефтиэр бус хийгээрч ажиллуулах боломж бий. Нэн ялангуяа ийм их зузаан нүүрсний мётан хийн агуулгыг заав�##� тодорхойлох ёстой.
Сайн мэдээ байна. Дариухан олборлож гадаад зах зээлд гаргах сан. Нэмүү өртөг шингээж аймаг орон нутгийн хөгжилд, ард иргэдийн амьдр�##�д хувь нэмэр оруулаасай.