"Тэрэлж Боардинг": Харри Поттерын ертөнцтэй, гадаад багштай хүүхдийн зуслангийн нэг өдөр

Зургаадугаар сарын 30-ны нийтлэлийг хүүхдүүдийн зусланд өнгөрүүлдэг нэг өдрийг хүмүүст танилцуулахын тулд сэргээн нийтлэв
Та хүүхдээ, гэр бүлийн дотны гишүүнээ зуслан явуулсны дараагаар тухайн газарт юу хийдгийг мэдэх үү. Эгүүр мэдээллийн агентлагийн сурвалжах баг хүүхдийн зуслангийн нэг өдрийг сурвалжлан хүргэж байна. Бид энэхүү сурвалжилгыг бэлтгэхдээ Тэрэлж Боардинг зуслан /Зуслантай холбоо барих утасны дугаар 80809496, 89184444, 86621111, 86671111, Фейсбүүк хаягаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу/ -г сонгосон юм.
Горхи Тэрэлжийн амралтын газрууд гадаадын жуулчдаар дүүрэн байлаа. Гадаа 22 хэмийн халуун хэдий ч уул, мод, ногоон байгалиар хүрээлэгдсэн тус газарт зуныг мэдрэх уур амьсгал бүрдсэн байв. Газар зүйн сонирхолтой тогтоцтой уг байршилд Кембриджийн хөтөлбөр бүхий олон улсын сургууль болох Тэрэлж боардинг сургууль хоёр дахь жилдээ зуны зуслангийн үйл ажиллагаагаа явуулж буй. 300 хүүхдийн хүчин чадалтай хэдий ч тус сургууль зусландаа 50 хувийн хүчин чадлаар амрагчид авчээ.
2019 оны зургаадугаар сарын 8-нд нээлтээ хийсэн тус сургууль нь кампус хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Боардинг сургуулийг энгийнхээр тайлбарлавал Харри Поттер гэсэн үг хэмээн тус суруулийн Гүйцэтгэх захирал С.Цэндсайхан хэлсэн юм.
Тэрбээр "Манай сургууль амраад удаагүй байна. Зуны амралтаар хүүхдүүдийг үр бүтээлтэй, зугаатай, гол нь дурсамж бүтээж өнгөрөөхөд чиглэж зургаан ээлжийн зусланг ажиллуулж байгаа. Бид дотуур байранд тавигдах бүхий л шаардлагыг хангаж ажилласан. Эрүүл аюулгүй амьдрах, амрах бүхий л нөхцөл, хөгжүүлэх хангамж баазаа түшиглээд цөөн тооны хүүхдийг зусландаа элсүүлж байгаа.

Кембридж бол Англиас гаралтай хөтөлбөр. Боардинг сургуулийн хамгийн сонгодог тайлбар бол Харри Поттер юм. Хүүхэд эсвэл насанд хүрсэн хүн байхаас үл шалтгаалж бүгд ойлгодог гэсэн үг. Тэр ч утгаараа бид Харри Поттер киноны үйл ажиллагааны дагуу хүүхдүүдээ дөрвөн танхимд хуваарилдаг. Зургаан удаагийн ээлжээ зургаан ангийнх нь нэрээр нэрлэж, тухайн киноны ангийн гол онцлогийг ээлж бүрдээ шингээж өгсөн.
Долоон хоногийн ээлжийн дундуур монгол хүн болж төлөвших, бахархах, үнэ цэнийг нь ойлгоход чиглэж Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хөтөлбөрөө бид сургууль болон зуслангийн үйл ажиллагаанд олон улсын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлж байгаа. Бид сургууль гэлтгүй зусландаа ч тоо хөөдөггүй, чанарыг илүүд үздэг. Хэт их сурталчлахад ач холбогдол өгөхөөс илүүтэйгээр байгаа хүүхдүүдтэйгээ тулж ажиллаж байгаа. Сургууль амраад удаагүй тул байгальд ойр байх, таних мэдэхүйн аялал, эрүүл сүрэгтэн малчин айл, Бумбан тур жуулчны баазтай хамтарч ажилладаг. Стандартын шаардлага хангасан фитнес заал, спорт өрөө гэх мэт хөдөлгөөн хийж болох бүхий л танхим байдаг тул төрөл бүрийн дугуйланг хичээллүүлдэг" хэмээсэн юм.
Зуны зургаан ээлжээ тэд Харри Поттер киноны нэрээр нэрлэсэн бөгөөд эхний ээлжийн хүүхдүүд "Харри Поттер ба Философийн чулуу" нэртэйгээр энэ сарын 17-нд эхэлж, 23-ны өдөр дууссан байна. Өдгөө хоёр дахь ээлж болох "Харри Поттер ба нууцат өрөө" ангийн сэдэв эхэлжээ. Энэ ангийн амрагчдын хугацаа ирэх сарын 1-нд дуусаж буй. Үргэлжлүүлэн,
- "Харри Поттер ба галт цом" - 2023.07.03-2023.07.09
- "Харри Поттер ба галт шувууны бүлгэм" - 2023.07.15-2023.07.21
- "Гайхамшигт ертөнцийн эрэлд" - 2023.07.23-2023.07.29
- "Хогвартсын нууц" - 2023.07.31-2023.08.06 гэсэн хуваарийн дагуу ээлжээ авч байгаа ажээ. Мөн тус зуслангийн төлбөр нь 480 мянган төгрөгийн ханштай байгаа юм.
-Долоо хоногийн нэг өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэдэг-
Зуслангийн нэг өдөр 08.00 цагт өглөөний дасгал хийхээр эхэлдэг. Байгалийн орчинд цэвэр агаар амьсгалж, өглөө бүрийг хөнгөн дасгалаар эхлүүлснээр хүүхдийн бие бялдарт эерэг нөлөө үзүүлэхээс гадна зуршилд нөлөөлдөг. Үүний дараагаар өглөөний байгаа уусан хүүхдүүд ямар нэгэн үйл ажиллагаанд бэлдэж эхлэх нь тэр.
Манай сурвалжлах багийг очих өдөр Монгол бахархлын өдөр байсан юм. Дуу хуурдаж, хөгжимдөх багачууд үндэсний хувцсаа өмсөн хөлбөмбөгийн талбайдаа эгнэн суужээ. Бие биенийхээ багахан хэмжээний үзүүлбэрийг үзэн алга ташиж, хоорондоо ярилцаж, наадмын таваг идээ засан үзүүлбэрээ үзүүлэх тэдний өглөөний арга хэмжээ урт үргэлжлээгүй юм. Бүжгийн клубийн сурагчдын бий биелгээ нь уг арга хэмжээний төгсгөл байлаа.
Үргэлжлүүлэн сурагчид танхим танхимаараа өртөөт аялал хийсэн юм. Ингэхдээ Гриффендор болох бага бүлгийнхний танхим хамгийн эхэнд өргөө гэрээр зочилж, монгол гэрийн талаарх мэдээлэл, дараа нь Чингис хааны музейтэй танилцан түүхийн хуудсаар аялж байлаа.
Тайлбарлагч багш тэдэнд "Чингис хааны үед монгол гэрийг олон төрлөөр ашиглаж байсан. Түүхийн явцад ..." хэмээн урт, нуршуу биш ч ойлгомжтойгоор хүүхдүүдэд тайлбарлаж өгч, хүүхдүүд ч сонирхсон зүйлсээ асууцгааж байсан юм.
Энэ бяцхан аяллын дараагаар тэдний өдрийн хоолны цаг болов. Өдрийн хоол идэхээс өмнө 20 орчим минут байх бөгөөд энэ үеэр амрагчид хөлбөмбөг, сагсанбөмбөг, гарбөмбөг тоглох бол зарим нь зүгээр л агаарт ярилцаж суугаа харагдав.
Хоолоо идэхийн тулд бүгд ар араасаа эгнэн зогсож, нэг нэгээр хоолоо авна. Ингэхдээ хоолны зааланд чанга чанга ярьж бусдадаа саад болох үйлдэл гаргасангүй. Хэсэг бүлгээрээ хоорондоо хөгжилтэй зүйл ярьж, хоолоо идэх бөгөөд яаравчлан идэх хүүхэд ч ажиглагдаагүй юм.
Хоолоо идсэний дараагаар тэдэнд хоол цайг нь бэлдэж өгөх арын албаныханд талархсанаа илэрхийлцгээж байлаа. Түүнчлэн хоолны үлдэгдлээ ч ангилан хаях бөгөөд 100 орчим хүүхэд амарч байгаа гэхэд хоолны үлдэгдэл харьцангуй бага гарсан байв.
Ийнхүү хүүхдүүдийн амралтын хийгээд унтлагын цаг үргэлжилснээр үдээс өмнөх үйл ажиллагаа дууссан юм.
-Амрагч хүүхдүүд: Хөтөлбөрүүд нь сонирхолтой байдаг тул уйддаггүй-
Энэ үеэр бид зарим хүүхэдтэй багахан хугацаанд ярилцсанд юм. Хаалттай, бүрэг гэхээс илүүтэй нээлттэй, нийтэч, мөн боловсон агаад нэгэндээ хүндэтгэлтэй харьцах хэрэгтэйг сурсан хэмээн зарим хүүхдүүд ярилаа.
Амрагчдын төлөөлөл хүүхдүүдээс зуслантай холбоотой тэдэнд төрсөн сэтгэгдлийн талаар ярилцсан юм.
Б.Билгүүдэй: "Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас ирсэн. Одоо 14 настай. Энэ зусланд ирээд тав хоног өнгөрлөө. Өмнө нь зусланд амарч байсан. Тэрэлж Боардинг зусланг бусад зуслантай харьцуулбал хоолны амт, орчин сайтай. Багш нар үе тэнгийн мэт бидэнтэй ярьж, зөвлөлддөг. Байгаль орчин, цаг зохион байгуулалт нь надад таалагдсан. Эхний өдөр хүүхдүүдээсээ бага зэрэг бишүүрхсэн л дээ. Хоёр дахь өдөр нь болоход л хүүхдүүдтэй ярилцаж эхэлсэн. Одоо олон найзтай болсон. Манай бүлгийнхэн их илэн далангүй. Оройд ч бид их ярилцаж суудаг. Зуслангийн үйл ажиллагаа их таалагдсан. Аялал зугаалга, клуб гэх мэт. Бүгд гоё байсан. Харри Поттерт суурилсан гэдгийг нь мэдэхгүйгээр энэ газарт амрахаар ирсэн. Дараа нь киног нь үзээд, хөтөлбөрийн дагуу ажиллаад л ойлгож эхлэхэд хөгжилтэй байлаа" хэмээв.

Д.Баярбаясгалан: "Би Тэрэлж Боардинг сургуульд хоёр дахь жилдээ суралцаж байгаа. Хичээл амарсны дараагаар зусланд нь явж байна. Энэ зуслангийн бүхий л зүйл нь таалагдаж байгаа. Их гоё. Манай сургууль Харри Поттероос сэдэвлэн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг. Надад энэ зусланд найзуудтайгаа олон төрлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа нь гоё байна. Жишээлбэл, Спорт наадам болон Монгол өдөрлөг гэх мэт олон янзын хөтөлбөрүүд нь сонирхолтой байгаа" хэмээлээ.

Э.Хүслэн: "Би 11 настай. Одоо зургаадугаар ангид орно. Энэ зуслан англи хэл сургахаас гадна олон төрлийн хөтөлбөртэй болохоор амрахаар сонгож ирсэн. Олон найзтай болсон. Би хүнтэй харьцаж чаддаггүй байсан юм. Багш нартай мэндэлж, ярилцсаар харилцаж сурсан. Хүмүүстэй эелдэг харилцахыг сургаж, мэдлэг олгодог юм билээ. Надад энэ нь хамгийн ихээр таалагдсан.
Би анх удаагаа зусланд явж байна. Өнгөрсөн жил хүүхдийн зуслан явахыг хүсэхэд эцэг, эх маань ганцааранг нь явуулахгүй гэсэн юм. Харин энэ жил найзтайгаа хамт амрахаар ирсэн.
Гэр барихад ханыг эхэлж суурилуулдаг юм билээ. Дараа нь нэг хүн баганыг тоонотой хамт барьж зогсох үеэр унийг нь тоонын нүх рүү хийдэг юм билээ. Мөн чагтагыг нь ханатай холбох ч хэцүү байсан.
Манай зусланд өвөө эмээгээс авсан гэр байдаг юм. Түүнийг барих надад амар байсан. Харин энэ гэрийг барих их хэцүү байлаа. Мөн "White and Black" арга хэмжээ болсон юм. Энэ үеэр бүх хүүхэд бүжиглэж, багш нартайгаа цагийг гоё өнгөрөөсөн" гэв.

Тус зусланд одоогоор найман клуб хичээллэдэг бөгөөд хөтөлбөрийг танилцуулбал,
- Орчин үеийн бүжиг /англи хэлээр/
- Ардын бүжиг
- Фитнес /англи хэлээр/
- Хөлбөмбөг
- Гарбөмбөг
- Ярианы англи хэл
- Байгаль экологийн бүтээлч хөтөлбөр
- "Бяцхан тэрбумтан" санхүүгийн мэдлэг олгох хөтөлбөр
- Soft Skill буюу хувь хүний хөгжлийн хөтөлбөр
- Эрүүл мэндийн сургалт
- Гар урлал, уран зураг гэх мэтийг дурдаж болно.
Харин амрагчдад зориулсан нэгдсэн үйл ажиллагаанаас багахан хэсгийг нь танилцуулбал,
- Байгалийн аялал
- Монгол бахархал ёс заншлын өдөр
- Эрийн гурван наадам
- Спортын наадам
- Галын наадам
- Урлагийн наадам
- Гадна талбайн кино үзвэр зэргийг дурдах боломжтой.
-Монгол ахуйтай танилцаж, гэр барьж, мал аж ахуйтай танилцав-
Өдрийн цайны цагийн дараа үдээс хойших хөтөлбөр эхэлсэн юм. Энэ удаад тэд явган аялал хийсэн бөгөөд эрүүл сүрэгтэн малчин айлаар зочилж, малчны амьдралтай танилцав. Дөрвөн танхимыг хоёр хоёроор салгаж, бага бүлгийн хоёр анги сүү цагаан идээ болон монгол гэрийн онцлог шинж, сарлагтай танилцахаар явсан юм.
Харин том насны хоёр бүлэг нь гурван ханатай гэр барихаар боллоо. Монгол гэр барих сонирхолтой хүүхдүүд нь малчны заавраар гэр барихад суралцаж, танилцсан юм. Харин нөгөө хэсэг нь чулуун гэр барьж наадна. Ингэхдээ багштайгаа хамт наадаж, чулуун хөөрөг солбилцон, "Энэ надад олон жилийн турш уламжлагдаж ирсэн хөөрөг. Сайхан эд байгаа биз" хэмээн хэзээний том хүн мэт ярих нь хөгжилтэй.
Харин нөгөө хэсэг нь тооно, хана, багана, унь зэрэгтэй танилцаж, гэр хэрхэн барьдгийг гадаад багшийн хамт сонирхоно. Монгол гэрийг барих нь тэдний хувьд өөр нэгэн шинэ мэдлэг байж, нэг бүрчлэн нарийн тайлбарлуулахдаа "Унийг нь хийх ч хэцүү юм аа. Багана барьж байгаа хүүхэд дээр уначих гээд байх юм. Ханыг ингэж тогтоодог байх нээ" гэх мэтээр хоорондоо ярилцацгаана.
Энэ үеэр бага бүлгийнхэн монгол гэрийн талаарх түүхэн мэдээллийг сонсож, "Яагаад нэг ч хадаас ашигладаггүй юм бэ, Гэрийн онцлог нь юу юм, Чагтагыг хэрхэн хийдэг вэ" гэх мэтээр ам уралдан асууцгаана. Харин нөгөө гэрт нь сарлагтай танилцаж, түүнээс гаргаж авсан цагаан идээ, тараг ууж, үхэр, сарлагийн ялгаа, нийт хэчнээн литр сүү гардаг, хэрхэн тэжээдэг, эр болон эмийг нь хэрхэн ялгадаг, нас насаар нь юу гэж нэрлэдэг гэх мэт хөдөө аж ахуйд суралцацгаасан юм.
-Оройн хаалт Галын наадам. Маргаашийн хөтөлбөр Урлагийн наадам-
Явган аялал хийсэн амрагчид хэдийн өлсжээ. Бүр тэдний нэг бүлгийн уриа нь "Өлсөөд байна" гэх. Малчин айл, монгол ахуйтай танилцсан тэд "Нэгэнтээ өлсөж байгаа учраас бүгдээрээ уриагаа хэлцгээе" хэмээн нэг нь хашхирахад нөгөөдүүл нь дэмжиж байв. "Нэг, хоёр, гурав" хэмээн өнөөх хүү тоолоход бүлгээрээ "Өлсөөд байна, өлсөөд байна" хэмээн орилно.
Сарлагийн тараг уусан ч тэд олон зүйл сурч мэдэж, танилцаад хэдийн өлсжээ. Оройн хоолны цаг болохыг тэсэн ядан хүлээж, алхсаар кампусаа зорьцгоов. Удалгүй амрагчдын хүсэн хүлээсэн оройн хоол бэлэн болж, бүгд л ам уралдан идэж байлаа. Эхнээсээ хоолоо идсэн даруйд аяга тавгаа хураан "Баярлалаа, эгч нар аа" хэмээн орилоод л бөмбөг бариад гарах нь тэр. Бүгд нэг нэгнээ ийн дагасаар хоолны зааланд хүн үлдсэнгүй.
Энэ үеэр Ахлах удирдагч Б.Түвшинтулгатай тухайн зуслангийн талаар хийгээд удирдагч багш нарын талаарх мэдээллийг лавласан юм.

Тэрбээр "Удирдагч багш нар, арын албаны ажилчид маань зуслангийн салбарт хамгийн багадаа таван жил ажилласан туршлагатай. Монгол багш нар маань гэхэд л Найрамдал зусланд олон жил ажилласан туршлага бий. Хоёрдугаарт, олон улсын стандарт шаардлагыг хангасан ариун цэврийн байгууламжтай. Тодруулбал, хүүхэд бүрийн өрөөнд шүршүүр болон ариун цэврийн өрөө байгаа. Ийм байдлаар бид тав тухыг нь бүрдүүлж өгсөн. Гуравдугаарт, багш нарын бүрэлдэхүүнд гадаад багш бий. Ингэснээр хүүхдүүд чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцох боломж бүрдэж байгаа юм.
Дөрөвдүгээрт, Харри Поттерын үйл ажиллагаагаар хөтөлбөрүүдээ бүрдүүлсэн. Ээлж бүрд агуулга давтагдахгүй. Өдөрт таван өөр хөтөлбөртэй. Зарим тохиолдолд сонсох, өөрийн биеэр оролцох, танилцах гэх мэтээр өөр өөр онцлогийг цогцлоож, мэдрүүлж, дурсамжийг нь хүргэхийг зорьдог" хэмээлээ.
Түүний ярианаас онцлох зүйл нь тэд яагаад Харри Поттерт суурилж, үйл ажиллагаагаа явуулж буй байдал нь байв. Шалтгаан нь Харри Поттер сургуульдаа байрлаж, савааны ид шид, хүч чадалд итгэж, найз нөхдийн нөхөрлөл, нэгнээ дэмжих урам зориг, анхны хайр гэх мэт киноноос авч болох бүхий л мэдрэмжийг өгөхийг зорьсон гэсэн юм.
Биднийг ийн ярилцах үеэр хүүхдийн инээд, яриа сургуулийн дотуур байрны урд бөмбөг цохих, хөөцөлдөх шуумтай давхацна.
Багшийнхаа Харри Поттерын саваа, ид шидийн тухай ярихыг сонссон хүүхдүүд "Энд цахилгаан тасарсан. Дараа нь бид саваагаа өргөөд тог ир хэмээн хэлэхэд л ирсэн. Бүр хоёр ч удаа ийм зүйл болсон" хэмээн ам уралдан ярьцгаав.
Уулын энгэрт байрлах тул нар тухайн газарт хурдан жаргана. Тиймээс ч оройн сонирхолтой үйл явдлуудын нэг болох Галын наадам эхлэхэд бэлэн болсон юм. "Гал гал түүдэг гал, ас ас бадран ас" хэмээн бүгд л галаа тойрч зогсож, дуулцгаана.
Үүний дараагаар оройн бүжиг эхэлж, эрэгтэйчүүдийн эсрэг эмэгтэйчүүд бүжгийн тулаан хийсэн юм. Ямартай ч ахлах удирдагч багшийн шүүлтээр эмэгтэйчүүд нь 2:0 харьцаатайгаар ялав.
Эцэстээ өдрийн урт хөтөлбөрийн төгсгөлд оройн тойрог хийхээр тэнхим тус бүр дөрөв хуваагдан тойрон зогслоо. Энэ үеэр ахлах насны бүлгийн багшийн төрсөн өдөр тохиосон тул бүгд нийлж төрсөн өдрийн дуу дуулж өгөөд, лаа үлээлгэх нь тэр. Багахан хэмжээний чин сэтгэлийн ярилцлага өрнөж, олон ч хүүхэд нулимсаа арчин, уйлж багшийгаа тэвэрнэ. Маргааш нь тэднийг Урлагийн наадам хүлээж буй тул эртлэн унтаж амрахын тулд гар гараасаа барин оройн тойргоо хийцгээв.
Ташрамд дурдахад, Боардинг сургууль гэдэг нь төрөлжсөн хөтөлбөрийн дагуу суралцдаг, дотуур байртай сургууль юм. Хотоос зайтай, эко орчинд кампус хэлбэрээр байрласан анхны боардинг сургууль гэдэг нь эл сургуулийн хамгийн том онцлог. Тэрэлж боардинг сургууль таван өвлийг даваад дөрвөн хичээлийн жилийг дуусгасан. Анхдагч гэх утгаараа сургуулийн нөөц бааз, хүний нөөцийн ажилтнууд болон төгсөгчдийн амжилт зэргээрээ түүчээлдэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha
Хөөрхөн зуслан байна яаж бүртгүүлэх вэ
Гоё зуслан шүү
Дүү нараа явуулсан. Орчин сайтай, клубууд нь ч хөөрхөн юм билээ. Хамгийн гол нь бусад зуслан шиг шүршүүр, ариун цэврийн өрөөний асууд�##�гүй нь та�##�агдсан шүү. Хүүхдүүдийн өрөө бүрд ариун цэврийн өрөө байгаа нь хамгийн их та�##�агдсан.
Хөөрхөн юм байна, ирэх жилээр сонирхож үзнэ ээ. Хотыг хүүхдүүдэд монгол уламжл�##� нтр сургаж байгаа нь гоё юм аа
Хэрвээ хүүхэд байсан бол энэ зусланд очихсон. Охиноо том болохоор л явуулъя даа.
Гоё юм аа, өөрөө бараг явчихмаар санагдлаа
Ямар аятайхан газар вэ. Мэдээлэл авая
Хүүхдүүдээ амрааядаа.
Хүүхдүүдийн боловсрол дээр дэм болж сонирхолоор нь дэмжсэн ийм үр өгөөжтэй амр�##�т �######�шгүй байх нь зөв шүү
Харри потер гадаад багш нар монгол уламжл�##� заахуу
Юмыг битгий харлуулж бай новшоо.Монголчуудаас илүү ёс заншил мэддэг,бүр морин хуур тоголчихдог гадаадын хүн байж л байдаг ш дээ.Чи аягүй бол морин хуур ч мэдэхгүй нэг м�##� байгаа биз