НИЙГЭМНийгэм мэдээ

С.Батдөлийн шүүх хурлыг ирэх сарын 6-нд товлолоо

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Батдөл нарт холбогдох шүүх хурлын товыг хойшлууллаа.

Тодруулбал, С.Батдөл, Б.Эрдэнэхүү, Д.Адьяацэрэн, С.Баттулга, Б.Энхмандах, Ж.Багамонгол, Р.Дашбилэг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт товлоод байв.

Гэвч шүүгдэгч С.Батдөл нь хоёр өмгөөлөгчтэйгөөс өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн өмгөөлөгч С.Мөнхтулгаас татгалзаж, өвчтэй гэх шалтгаанаар ирээгүй өмгөөлөгч Д.Амаржаргалтай оролцох хүсэлт гаргажээ.

Тиймээс С.Батдөлийн хуульд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг ирэх сарын 6-ны өдрийн 09.00 цагт товлон, хойшлуулсан байна.

Дараагийн шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч С.Батдөлд урьд авсан цагдан хорих, бусад нэр бүхий зургаан шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлжээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button