УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Хувийн цэцэрлэгийн төлбөр 3 сая болсон

УИХ-ын өнөөдөр /2023.06.30/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хийгээд Мэргэжлийн болон техникийн боловсрол, сураглтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Манай улсын их дээд сургуулиуд сүүлийн 30 жилийн хугацаанд зөвхөн оюутны сургалтын төлбөрөөсөө санхүүждэг гаж тогтолцоотой байсан. Тиймээс гадаадын улсуудын жишигт нийцүүлсэн олн эх үүсвэрээс санхүүждэг боломжийг нээж өгч байгаа.

Хувийн цэцэрлэгийн сургалтын төлбөр гурван сая төгрөг болсон. Энэ мөнгөөр бакалавр, магистрын сургалтын төлбөрийг олго гэвэл боловсролын чанарын тухай ярих утгагүй болно. Тиймээс цаашид дээд боловсролын сургалтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй.

Төрийн өмчийн их, дээд сургуулиуд сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлж байна. Суурь судалгааг их дээд сургуулиуд сайн хийж, инновац болгоход чиглэх хэрэгтэй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 30, 2023 17:21

10 саяын цэцэрлэг байнаа гээд наад хажуудах нөхөр чинь хэлээд өгнө дөө. Та нар жаахан хөрсөн дээрээ буу. Ерөөсөө амьдр�##� мэдэхээ байжээ. Лааз өшиглөж жаахан монгол оронтой танилцаарай

Зочин
Зочин
7 сар 1, 2023 00:55

ШУА- ийн амь тасрах нь дээ. Дээр ёичсэн нь сонсоход гоё л байх, их хорлонтой.

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
7 сар 3, 2023 12:42

хүүхдүүд үнэ төлбөргүй боловсрол олж авах эрхтэй биздээ сайд аа яахлаарай цэцэрлэгийг төлбөр ийм өндөр байдаг юм бэ

Зочин
Зочин
7 сар 3, 2023 19:30

Зүүний нам төлбөрийн хэмжээг бууруулаачээ.

Холбоотой мэдээ

Back to top button