НИЙГЭМ
Нийслэлд шарилж, лууль цэвэрлэх ажил үргэлжилнэ

Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүд, Хот тохижилтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газрууд шарилж лууль, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ.
Уг цэвэрлэгээний ажилд нийт 3411 аж ахуй нэгж, байгууллагын 14932 ажилтан, албан хаагчид оролцжээ.
Тус ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн 1.318.644 сая.м2 талбайгаас 378 тонн хог хаягдал, шарилж луулийг цэвэрлэж тээвэрлэсэн байна.
Үүний дараагаар Сүхбаатар, Чингэлтэй, Багануур дүүрэгт ирэх долоо хоногт бүх нийтийн их цэвэрлэгээг хийх аж.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цэцэглэж үрээ цацахаас өмнө үндсээр нь суга татаж цэвэрлэсэн бол зүгээрсэн
6р сарын эхээр хог ургамлыг үдэш,орой,шөнө химийн хороор шүршиж устгах хэрэгтэй,УБ ын шарилж,лууль хоёр дийлдэхээ байсан шүү боломжийн газраар автомакс үүрч 10 л орчим ордог хог ургам�##� шүршигчийг ашиглан Зам цэвэрлэдэг ажилчдаар хийлгэвэл болно доо.Доозыг нь зөв тохируулж тааруулж өгөх,Үнэ хөлсийг нь нэмж өгөх хэрэгтэй.