Нийгмийн

Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгож, хоёрдугаар сараас цалингийн сангаа 10 хувиар нэмэгдүүлнэ

“Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 01-р сарын 30-ны А/18 дугаар “Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох тухай” тушаал батлагдлаа. Уг тушаалаар Жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг нэг сарын үндсэн цалингаар тооцон олгохыг Гүйцэтгэх захирал Г.Дугаржав холбогдох газар, хэлтэст даалгалаа.

Мөн “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал 2023 оны 01-р сарын 31-ний өдөр А/20 дугаар “Цалин нэмэгдүүлэх тухай” тушаал гаргалаа. Уг тушаалд “Компанийн тухай хууль”- ийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7.11, Хамтын гэрээний 3.12 зэрэг заалтыг үндэслэж 2023 оны 02-р сарын 01-нээс үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэн тооцохоор болсон тухай дурьджээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button