Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн сурвалжилга

Сурвалжилга: Арматур төмрийн үнэ буусан ч, борлуулалт муудаж наймаачид аргаа баржээ

Барилга угсралт, бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилгын материалын үнэ ханш, эрэлт нийлүүлэлтийг бид цувралаар сурвалжлан хүргэж байна. Энэ удаад арматурын үнэ, худалдан авалт, борлуулалтыг сурвалжиллаа.

Өнөөгийн байдлаар,

  • Нэг тонн арматур 2.3-2.8 сая төгрөгийн үнэтэй
  • Худалдан авагчид буурсан
  • Худалдаа эрхлэгчид "модоо барих"-даа хүрсэн байна.

"Гурвалжин" барилгын материалын зах. Барилгын бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг цагаар тус захад хөл хөдөлгөөн ихтэй байсан бол өдгөө нам гүмхэн болжээ. Хүмүүс барилгын материал авахаас илүүтэй асууж сураглах нь их  бөгөөд уулзсан наймаачин бүр гүйлгээ муу байгаа тухай ярьж байлаа.  

Урьд өмнө нь наймаачид болон ачаа бараа өргөж зөөдөг хүмүүс хоол идэх ч завгүй их ажилтай өнждөг байж. Харин энэ жил тухайн наймаачид хөзөр тоглон цаг нөхцөөж суугаа харагдав. 

“Гурвалжин” барилгын материалын захынхан арматур төмрийн хомсдолд оржээ. Барилгад ашиглагддаг 11 төрлийн арматур төмөр байдгаас энд зарж байгаа нь ганц хоёрхон.

Бид үүнээс гадна хэд хэдэн газраар орлоо. Эдгээрт ихэвчлэн БНХАУ-аас оруулж ирдэг арматур төмөр зарж байв.  

-Өнөөдрийн байдлаар миний хувьд нэг метр ч арматур борлуулаагүй-

Худалдаа эрхлэгч М.Эрдэнэтэй ярилцлаа. 

-Хэдэн төрлийн арматур худалдаалж байна?  

-Би 11 төрлийн арматур байдгаас тавыг л худалдаалж байна. Нэг тонн арматур ойролцоогоор 2.3 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Метрээр тооцвол 1800-2000 төгрөг гэсэн үг.  

-Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад үнэ хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Өнгөрсөн жил нэг тонн арматурын үнэ ойролцоогоор 3 сая төгрөг хүрсэн. Яагаад гэхээр тухайн үед тээврийн зардал болон юанийн ханш өсөлттэй байсан юм.Энэ жилийн хувьд өмнөх жилээс 600-700 мянган төгрөгөөр буурсан гэсэн үг. 

-Худалдан авалт сайжирч байна уу? 

-Өмнөх жилийн үнэ хөөрөгдөлтөөс үүдэлтэй иргэдийн худалдан авалт эрс буурсан юм. Одоо ч хэвээр. Өнөөдрийн байдлаар миний хувьд нэг метр ч арматур борлуулаагүй сууж байх жишээтэй.  

-Үнэ буурсан ч гэсэн үү? 

-Иргэдийн худалдан авалт буурах болсон шалтгаан нь дан ганц өмнөх жилтэй холбож ойлговол өрөөсгөл. Бусад шалтгаан ч бий. Жишээлбэл, цементийн үнэ болон барилгын бусад дагалдах хэрэгслийн үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор барилга барих иргэд цөөрсөн. Арга ч үгүй л дээ. Өдөрт үнийн мэдээлэл асууж сураглах л хүмүүс орж ирж байна. Аль болох хямдаар авах гэж хичээж буй нь харагддаг даа.  

Харин цааш "100 айл" худалдааны төв ороход хөл хөдөлгөөн багатай, худалдаа эрхлэгчид лангуугаа орхин явсан, эсвэл хоорондоо хуучлан суух нь ажил бага, зав ихтэй харагдав. 

-Арматурын худалдаа эрхлэгчид “модоо барих”-даа хүрчээ-

Худалдаа эрхлэгчдийн дийлэнх нь камер хараад яриа өгөхөөс татгалздаг. Харин нэгэн худалдаа эрхлэгч нэрээ хэлэхээ татгалзсан ч бидэнд яриа өгсөн юм.   

“Миний хувьд арматур болоод бусад төмрийг жижиглэнгээр худалдаалдаг. Одоогоор нэг метрийн үнэ ойролцоогоор 3.5-11 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэмжээнээс хамаараад өөр өөр ханштай. Жишээлбэл, 12 мм өргөнтэй арматурын хувьд 3.5 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Арматурыг БНХАУ-аас оруулж ирж бидэнд худалдаалдаг компаниуд бий. Тухайлбал, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Улаанбаатар менежмент ХХК. Барилгын материалын наймаа өдийд их идэвхтэй явагддаг юм. Зун олсон орлогоороо бусад улирлынхаа түрээс, бусад зардлуудаа төлж ирсэн. Гэтэл энэ жилийн хувьд арматур болон бусад төмрийн худалдаа эрхлэлт зогсонги байдал ороод байна. Бид ар гэрээ тэжээхээс гадна түрээсийн төлбөрөө ч төлж чадахгүйд хүрээд байна. 

Манай лангуунд хүмүүс хаа нэг л ирж байна. Ихэнхдээ үнэ асууж л ирэх боллоо. Ёстой л “модоо барих”-даа хүрээд байна” хэмээв. 

-Сошиал орчинд зар тавьсан газруудад нэг тонн арматур 2.3-2.5 сая төгрөгийн үнэтэй-

Сошиал орчинд “Арматур маш хямд зарна. Их хэмжээгээр авбал тохиролцоно” хэмээх зарууд цөөнгүй харагдана.

Бид тухайн зарын дагуу холбогдоход нэг тонн арматурын үнэ 2.3-2.5 сая төгрөгийн үнэтэй байлаа. Холбогдсон газруудын дийлэнх нь “жижиглэнгээр буюу метрээр худалдаалдаггүй” гэв. Худалдан авалтын талаар тодруулахад “Иргэдийн худалдан авалт сайн. Өдөртөө дунджаар 10 тонн арматур борлуулж байна” хэмээв. 

-Хэдийгээр худалдаа эрхлэгч нар үнэ буурсан хэмээх мэдээлэл өгч байгаа хэдий ч үнэн хэрэгтээ буураагүй-

Өнгөрсөн жилийн өдийд цементийн үнэ өссөнтэй холбоотойгоор барилгын бусад нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ мөн адил “тэнгэрт тултал” өссөн. Тодорхой хугацааны дараагаар буурсан ч хэвийн үеийн үнээс өндөр байна.

Зах зээлд нэг тонн арматур 2021 оны нэгдүгээр сарын байдлаар дунджаар 1.7 сая орчим төгрөг байж. Харин энэ жилийн байдлаар арматурын нэг тонны үнэ 2.5 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Үүнээс харахад хэвийн үеийнхээс ойролцоогоор 800 мянган төгрөгөөр нэмэгдсэн ханштай байгаа юм. 

-Хувийн жижиг сууцны өртгийг ч дийлэхгүй байгаа надад орон сууцад санаархах гэдэг хүсэшгүй мөрөөдөл-

Бид арматурын үнэ судалж яваа иргэнтэй ийнхүү ярив.  

Тэрбээр “Манайх хашаандаа хувийн байшинтай болох мөрөөдөлтэй. Гэтэл бүх нэр төрлийн эд бараа ковид гарснаас хойш нэмэгдсэнтэй холбоотойгоор барилгын ажил маань зогсоод буй. Аливаа барилгын голлох түүхий эд яах аргагүй цемент болон түүнийг бэхжүүлэх арматур. Гэтэл барилгын ажлаа эхлүүлье гэсэн ч цемент болоод дагалдах хэрэгсэл болох арматурын үнийг дийлэхгүй байна.

Худалдаа эрхлэгчид “Өмнөх жилийнхээс хямд байгаа шүү. Эртхэн авахгүй бол хүмүүс ихээр авах үеэр ховордож үнэ нэмэгдэнэ” гэлцэх юм. Гэсэн ч одоо байгаа өртгөөр худалдан авалт хийхэд бэрх байна. 

Ер нь хувьдаа байшин барина гэдэг хүндхэн. Хүн хүч, цаг хугацаа, мөнгө санхүү шаардагддаг ажил. Зарим хүмүүс “Орон сууцыг сонго” хэмээн зөвлөдөг. Гэтэл хувийн жижиг сууцны өртгийг ч дийлэхгүй байгаа надад орон сууцад санаархах гэдэг хүсэж болшгүй мөрөөдөл мэт санагдах юм. Барилгын голлох түхий эдийн үнэ иргэд бидэнд даахад бэрх том ачаа болж байна даа” гэв.

-“Түмэн төмөрт" ХХК болон Улаанбаатар менежмент ХХК-ийн хувьд нэг тонн арматурын үнэ дунджаар 2.5 сая төгрөгийн үнэтэй-

Арматурыг ихэвчлэн урд хөрш болох БНХАУ-аас оруулж ирдэг байна. Жижиглэнгийн худалдаачдад борлуулдаг компаниудаас санал болгож буй үнийн мэдээллийн тухайд,  

“Түмэн төмөрт ХХК” -д арматурын үнэ 2.2-2.8 сая төгрөгийн үнэтэй байна. 

Тодруулбал, 12мм-ээс доош өргөнтэй арматурын хувьд 2.5-2.8,  12мм-дээш өргөнтэй арматур арай хямд буюу 2.2-2.4 сая төгрөгийн үнэтэй байлаа. 

Харин Улаанбаатар менежмент ХХК-ийн хувьд нэг тонн арматурын үнэ 2.5-2.8 сая төгрөг. Нэг метрийн үнэ 1.635-16.218 төгрөг байна.  

Тухайлбал, 

  • Найм болон зургаан мм-ийн өргөнтэй арматурын нэг тонны үнэ 2.8 
  • 10мм-ийн өргөнтэй боодолтой арматурын нэг тонны үнэ 2.7 
  • 10 болон 12мм-ийн өргөнтэй арматурын нэг тонны үнэ 2.6 
  • Дээр дурдсанаас бусад өргөнтэй арматурын нэг тонны үнэ 2.5 сая төгрөг байна.  

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2023-07-03 12:19

МАН.Ы БОДЛОГЫН УРШИГ

Зочин
Зочин
2023-07-03 20:57

Une buuhgui bol diileh hun baihgui bolloo.

Зочин
Зочин
2023-07-04 18:18

Хулгайн нуурс барилга болж угаагддаг байсан.

Zochin
Zochin
2023-07-04 22:44

Дамлан найма�##�агчид худ�##�дан авагчгүй бол юу ч биш хэн ч биш гэдэгээ даанч мэдрэхгүй байсан амандаа орсон үнэ хэлж ихэмсэг дээрэнгүү харьцсан даа Юу тарина түүнийгээ л хурааж бгаа улс

Зочин
Зочин
2023-07-05 17:25

Vnee buulgaach arai savtsan vmetei tsarsan g###gnvvd

Зочин
Зочин
2023-07-05 19:59

Дугуй хэлбэртэй зүйлийг өргөнтэй гэж бичих буруу байх, диаметр буюу голчтой гэж бичнэ.

Холбоотой мэдээ

Back to top button