Нийгэм мэдээ

УНТЭ-ийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах баг Төрийн шагнал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр салбар бүрийн шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал олгож, алдаршууллаа.

Энэ үеэр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ЦУСНЫ ҮҮДЭЛ ЭС ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ БАГ-ийн хамт олон тус шагналыг олголоо.

Онцолбол, анагаах ухааны салбарт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмч нарын туурвисан “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн” бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Төрийн шагналыг судалгааны багийн ахлагч, Ардын эмч, доктор, дэд профессор Норовын Оюундэлгэр, багийн гишүүн Анагаах ухааны доктор, клиникийн профессор Батсүхийн Хишигжаргал, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Сүхбаатарын Мядагсүрэн, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Аюурзанын Нансалмаа, Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Жигжидхорлоогийн Нарангэрэл нар авсан юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button