Нийгмийн

УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр аймагт ажиллаа

УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулан УИХ, ЗГ-ын хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүд болон орон нутагт хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс хөгжлийн банкны зээлийн төлөлт, Үндсэн хуулийн өөрчлөлт, орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлуудын талаар асуулт асууж, санал бодлоо солилцов.

Мөн УИХ-ын гишүүн С.Батболдын санаачлан байгуулсан сангаас өвөлжилт хүндэрсэн, цасан болон шороон шуурганаас зэрэг гамшигт өртсөн иргэдэд малын тэжээл, өргөө цагаан гэр хандивлаж, орон нутгийн эрүүл мэнд, боловсролын салбарт нэн шаардлагатай хөрөнгө оруулалтыг оруулж байгаад талархал илэрхийлэв.Мөн С.Батболд гишүүн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдийн “Хөдөөгийн баясгалан” арга хэмжээнд оролцож, багийн дарга нарын өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин мотоцикл, зөөврийн компьютер, Сүмбэр сумын ЗДТГ-т компьютер принтер зэрэг тоног төхөөрөмж, Говьсүмбэр аймгийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн кабинетад иж бүрэн 25 ширхэг компьютер, принтер гардуулав.

Эх сурвалж: https://www.facebook.com/batbold.suhbaatar

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button