"Д.Өнөрболор гишүүн ээ, хөрсөн дээрээ буу. Утааг бууруулахаар боломжоороо ажиллаж байна"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.07.06/-ийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: "Татваргүйгээр ашиг олох зорилготой хорт утаа ялгаруулах 1000 уурын зуухыг бий болгох хуулийн төслийг батлах гэж байна. Даваа гарагийн Байнгын хорооны хурлаар эрх зүйн дүгнэлт гаргуулахаар санал гаргасан. Дүгнэлт эцэслээгүй байхад энэ хуулийг батлах гэж байна. Анхаарал сарнисан үе буюу баяр наадмын өмнө батлах гэж буй нь гэмт үйлдэл. Бусад хуульд нийцээгүй гэх дүгнэлт гарвал энэ хуул зөрчилтэй батлагдана. Уурын зуухын тоног төхөөрөмжийг хил гаалиар хөнгөлттэй оруулж ирээд угсраад хорт утаа үйлдвэрлэх гэж байна шүү дээ" гэв.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: "Энэ бол эрчим хүчний асуудлыг хөндөж буй явдал. Дулааны станцуудын төхөөрөмжийг Монголд үйлдвэрлэдэггүй. Импортоор оруулж ирдэг. Эрчим хүчний салбарт шинэ технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Эрх зүйн ямарваа нэгэн зөрчилгүй" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: "Д.Өнөрболор гишүүн ээ. Та сүүлийн үед хэтрүүлэгтэй ярьдаг болж байна. Улаанбаатар хотод 1000 уурын зуух баригдахгүй. ТЭЦ 2, 3, 4 дээр нүүрс хэрэглэдэг. Өөр арга байхгүй. 300 айл сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн ч хорт утааг ялгаруулж буй нь үнэн. Утааг бүрэн арилгаж чадахгүй. Бууруулж чадна. Ирэх өвөл ч утааны асуудал яригдана. Д.Өнөрболор гишүн ээ, хөрсөн дээрээ буумаар байна. Бид боломжоороо утаа бууруулах асуудлыг ярьж байгаа шүү" хэмээв.
Улмаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулахаар Байнгын хороонд шилжүүллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрхэм гишүүд уурын зуух гэж юугаа яриад байна вэ?? Монголд уурын зуух байхгүй, усан х�##�а�##�тын зуухнууд л байгаа. Уураар х�##�а�##�т өгдөг зуухыг уурын зуух гэдэг. Бүгд усан х�##�а�##�таар дулаан өгдөг. Үлгэрлэх улс төрчид нь үлгэр адил худлаа яриа хэллэг хэрэглэх юм.