УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Ганбат, Х.Нямбаатар нар Х.Баттулгаас болж маргалдав

УИХ-ын өнөөдөр/2023.07.07/-ийн чуулган үргэлжилж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат болон Х.Нямбаатар нар маргалдсан юм. Тэдний маргааны гол асуудал нь төмөр замаас эхлэлтэй байсан хэдий ч улмаар экс Ерөнхийлөгч Х.Баттулга руу хазайв.

Чуулганаар Монгол Хятадын 1955 оны хилийн хэлэлцээрийн болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан бүтээн байгуулалттай холбоотой хил дамнасан хэлэлцээр болон авах зарим арга хэмжээний талаарх тогтоолын төсөл дээр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуусан юм.

Тэрбээр "Төмөр замын асуудал хөндөгдсөөр байна. Буруутай үйл ажиллагааг нь бүгд мэдэж байхад яагаад хэнд ч хариуцлага хүлээлгэхгүй байгаа юм бэ. Энэ талаар тайлбар авмаар байна" гэсэн юм.

Түүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ихэд бухимдав. Тэрбээр Д.Ганбатыг буруутанг ойроосоо хай гэсэн юм. Д.Ганбатын асуултад "Та буруутанг хайгаад байгаа бололтой. Ойроос хай. Тантай Баянхонгор аймгаас хамт сонгогдсон Х.Баттулга төмөр зам баривал танк орж ирнэ гэх пропогандо хийсэн. Та ард нь алга ташиж зогссон шүү. Экс Ерөнхийлөгч Зам, тээвэр, хөгжлийн сайд байхдаа уг ажлыг зогсоосон. Иргэд ч энэ талаар мэдэж байгаа шүү" хэмээв.

Х.Нямбатарын хариултад Д.Ганбат ч багагүй бухимдлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнийг буруутгах шаардлагагүй. Ерөнхийлөгч энэ ажилд падгүй шүү. Та нар тухайн үед олонх байсан. Сайн зүйлд та нар нэрээ зааж, өөртөө наадаг. Буруу үед нь бусад руу чихдэг. Тухайн үед буруу шийдвэр байсан хэмээн үзсэн юм бол эсэргүүцэхгүй яасан юм. Одоо та нар бурууг нь чихээд байж болохгүй" гэлээ.

Тэдний маргаан энэ хүрээд дуусав. Учир нь чуулган даргалагч тэднийг улстөржихгүй байхыг анхааруулснаар эл яриа дуусгавар болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 7, 2023 11:36

1955 онд гэрээ хийсэн Х.Баттулга буруутай

Зочин
Зочин
7 сар 7, 2023 11:43

Орос Манжуураар төмөр зам тавьж дууст�##� манайхыг т.з. тавиулахгүйн тулд Баттулга танк орж ирнэ гэсээр да�##�гавраа онц биелүүлсэн нь үнэн. Монгол хүн бүр мэднэ шүү.

Зочин
Зочин
7 сар 7, 2023 12:42

Хилийн цаана байгаа төмөрзамтай 7км ээр зөрүүлдэг нь хэний буруу вэ? Үүнийг санаатай бодлогоор зөрүүлсэн гэхээс өөрөөр ойлгоход хэцүү шүү.

ajaa taij
ajaa taij
7 сар 7, 2023 13:31
Reply to  Зочин

zuruug ni salaa bolgood salaalj avaachaad hyatadiin zamtai holbochihod yagaad baigaa almasuud be?

halh heree
halh heree
7 сар 17, 2023 11:35

novshiin hulgaich battulga tank tank gej mun ch ih charlasan daa

Холбоотой мэдээ

Back to top button