Үерийн цаана улс төр: Ацан шалаанд орсон гурав

Яриа: Үерийн эрсдэлийг бууруулахын тулд Туул голын урсгалын сэтлэх зураглал гаргахдаа, "Эко констракш"-ы шинээр барьж буй барилгыг тойруулах гарц ярилцсан гэх.
Энэ мэт бол яриа төдий боловч үер бууснаар засаглах эрх барьж буй улстөрчид бусадтай ч, өөр хоорондоо ч арга эвээ олж явах хүнд хэцүү даалгавар үүрчихлээ.
С.Амарсайхан ба Д.Сумъяабазар
Нэг нь УОК-ын дарга, Шадар сайд. Нөгөө нь Улаанбаатар хотын захирагч. Нэг нэгэн рүүгээ ил далд явуулга хийдэг. Хэрээс хэтрэх үед нь Ерөнхий сайд өрөөндөө дуудаж оруулж ирээд загнасан гэдэг. Ийм хоёр хүн, үерийн нөхцөлд нэг нь УОК-ыг, нөгөө нь Нийслэлийг хариуцаж байна.
Тэд зөрчилдөж эхэлнэ. Уншигч анзаарч байгаа бол, С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр үерийн нөхцөл байдалд хамт зогсож харагдах нэг ч албан мэдээний зураг юм уу үг өгүүлбэр байхгүй.
С.Амарсайхан хотын дарга байхдаа олон газар олгосон. Д.Сумъяабазар нэгэнтээ "Хотын газар олголтын асуудлаар томоохон акц хийнэ. Нураахыг нь нураана" гээд хэлчихсэн.
Одоо "Авлига" нэр зүүсэн хорооллын асуудал яригдаж байна. Үүнд С.Амарсайханы гарын үсэгтэй зөвшөөрөл ч холбогддог. Бас Д.Сумъяабазарын "Энэ барилга хууль зөрчөөгүй. Хүмүүс улстөржүүлээд яваад байгаа" хэмээн ярьж байх бичлэг нь бий.
Өөрөөр хэлбэл, тэр хоёрын хэн нь ч өмнө нь асуудал ингэж босож ирнэ, байгаль шилгээнэ гэж төсөөлөөгүй байх. Яг иймэрхүү, үерийн асуудлаар "Энэ шийдэл, тэр төлөвлөлт, энэ л барилга буруу" гэж дуугарах бүр нь тодорхой эрх ашгийн хүрээнд эргэлдэх ацан шалаанд Д.Сумъяабазар, С.Амарсайхан нар ороод байна.
Уржигдар л гэхэд, Нийслэлийн Онцгой комиссоос бол "Playtime" наадмыг өдөр бүр 01.00-02.00 цаг хүртэл явуулах, онц нөхцөл байдал үүсвэл албадан тараах чиглэл баримталж байсан. Гэтэл өчигдөр Улсын онцгой комисс гарч ирж, С.Амарсайхан хонхор газар тогтсон тогтоол усны зургийг өөрийнхөө зургийн хамт сошиалд тавингуутаа попорч өгсөн. Орой цагдаа нар ирж хүмүүсийг албадан явуулсан.
Эндээс л тэдний зөрчил харагдаж байгаа юм. Томоохон хэмжээний фестивалийг Д.Сумъяабазар нь өөрөөр харсан байх, харин С.Амарсайхан мугуйдалснаар "Playtime" наадам гурав дахь өдрийн хөтөлбөрөө цуцалж байх жишээтэй.
Л.Оюун-Эрдэнэ ба "Бүх юмны дарга"
УОК ч, НОК ч ажиллаж байхад Ерөнхий сайд бас жаал л "газар дээр нь ажиллажээ". Энэ үеэрээ Геодези, зураг зүйн газрын түр хугацаанд дэргэдээ авч ажиллана гэх юм. Уг нь БХБЯ-ны буюу Ц.Даваасүрэн сайдын харьяаны агентлаг л даа.
Элон Масктай шууд цахимаар, өөрөө уулзаад урьчихдаг шигээ (манай дотоодын улс төр дийлдэхгүй байсан гэдэг), Л.Оюун-Эрдэнэ одоо ингээд бүх юмны дарга болно. "Авлига" гэгдсэн хорооллыг шаардлагатай бол нураана л гэнэ. Гэтэл хотын дарга нь хэдхэн жилийн өмнө түүнд өөрт нь "Хуулийн дагуу баригдсан. Хүмүүс улстөржүүлж байна" хэмээн ярьж байхыг бид бичлэгээс олж сонсож болох юм.
Ер нь бас Улаанбаатар хотын газар олголтын асуудлыг дараагийн акцаа болгоно гэж Л.Оюун-Эрдэнэ Цагаан сарын баяраас хойш ярьсан. Тэгээд Т.Бадамжунайг ч авчирсан. М.Энхболд, Т.Бадамжунай бол жинхэнэ хотын фракц, газрын "наймаачид". Төлөвлөлтгүй барилга, төлөвлөлтгүй газар олголт гэвэл тэр Т.Бадамжунай, М.Энхболд нар луу л явна.
Энэ үүднээс үер бууж, бодит байдлыг илчилж орхисон нь одоо бодит акцаа хийхэд ч, улс төрийн зорилгоо биелүүлэхэд ч тохиромжтой цаг үе мөн. Бүхэл бүтэн барилга нураачихвал монголчуудын ой санамжаас хэзээ ч арилахгүй байх. Гэхдээ л цагаа тулахаар, "Авлига" хороололд хүртэл хоёр Онцгой комиссын даргадаа итгэх аргагүй болж. Бүр цаашлаад танхимынх нь гишүүн болох Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ч энэ хорооллын цаана нэр холбогдож байна.
Яг алдааг засъя гэхээр цаана нь өөрийн нөхдүүдийн эрх ашиг, оруулсан хөрөнгө нь явж таардаг. Нэг ийм ацан шалаа бас л Л.Оюун-Эрдэнийг тойрохгүй нь. Аз болж тэр өөрөө элдэв бизнес хийж, барилга барьж яваагүй юм даа.
Хамгийн эхэнд дурдсанчлан, гол сэтэлсэн ч хэний барилгыг хамгаалж, хэнийхийг зөнд нь орхих вэ. Хэнийхийг нурааж, хэнийхийг нураахгүй вэ гэх маягийн яриа тохирооны асуудал ч тэнд эрчтэй яригдаж байгаа нь дамжиггүй. Барилга нураана гэхээр тэр оруулсан хөрөнгийг нь яах вэ, барилгын салбар ямар хэцүү байгаа билээ. Бороо намдаад, үер зогсохоос өмнө тэд попорч байгаад юу юуг тохирч амжих бол гэх мэтчилэн бодох асуудал их байна.
Одоо тэдний хэлэх үг, хийх үйлдэл хэний эрх ашгийг очиж онохыг их анхааралтай анзаарах цаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг сундуйн барилга шиг тойруулаад д�##�ан босгох байх ард түмэн л хохирдог з�##�уус маань баыр захи�##�ахдаа хамгийн түрүүнд газары нь шинжээрэй аав ээжтэыгээ зөвлөөрэй
Сүйдтэй юм байхгүй. УБ угаасаа Туул гол зэрэг олон голын уулзвартай хөндийд оршдог. Өмнө нь баригдсан болон одоо баригдаж барилгуудын суурь хөрсний усаар дүүрдэг. Суурь тавихын өмнө хөрсний хамга�##��##�тын сууриа эхлэж тавих ёстой. Ийм технологийг Монголд ерөөс нэвтрүүлээгүй. Гол уснаас арай хол хуурай хөрстэй газарт барилга барья гэвэл Дамбадаржаагаас хойшоо 500-600 км!
арчаагүй шээснүүд
Хоосон толгой Оюуэрдэнэ �######�аарай
Ер нь Улаанбаатарт буулгах ёстой "Авилга хороолол", "Номе плаза", "Гологдол барааны дэлгүүр" гэсэн гурван объект бна. Үерийн усны ш�##�тгаан, тээврийн хөдөлгөөний саад.
Энэ 3 хонгио толгойтой л�##�аруудыг �######�уулб�##� л монголын хөгжлийн зам нээгдэх гээд байна шүү
Энэ мэт намын нэр зүүсэн цайрсан хулгайчид худ�##� ярьж попрохоос өөр