НИЙГЭМНийгэм мэдээСурвалжилга

Сурвалжилга: Морьдын уралдаан асуудал дагуулж, 4 хүүхэд унасан Хүй долоо худагийн нэг өдөр

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам энэ сарын 6-ны өдөр Үндэсний шагайн харвааны ахмадын болон өсвөрийн багийн өрсөлдөөнөөр эхэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр хурдан морьдын уралдаан хязаалан насаар эхэлж, Хүй долоо худаг нам гүмхэн байхаа больжээ. Хөд хөдөлгөөн тасрахгүйн дээр дэнж хотойх наадмын уур амьсгалыг тэнд л бүрдүүлсэн байв.

Тал талд саахалт айлын зайтайгаар барьсан хэсэг гэрүүд байх бөгөөд тухайн газар бүрд өөр өөр үйл явдал өрнөж байсан юм.

-Хуушуур 2-3 мянган төгрөгийн үнэтэй-

Хүй долоо худагийн хамгийн гол хэсэг бол хуушуурны асрууд хийгээд морь хэмжих хэсэг болон гараа, барианы зурвас билээ. Морь хэмжих газар руу явах замд хуушуур худалдаалах олон гэр, майхан бий. Тэгвэл тухайн газар дахь хуушуурны үнэ ханшийг судаллаа.

Хуушуур,

  • хонины махтай 2500
  • үхрийн махтай 3000 төгрөгийн ханштай байв.

Харин хорхог нэг хүнийхээр 20 мянган төгрөгийн ханштай байна. Түүнчлэн хүүхэд багачуудад зориулсан хийлдэг том тоглоомуудыг өрсөн байх бөгөөд хоол худалдаалах хэсгүүдээс тусдаа майхантай хүмүүс хоноглох хэсэг байв.

Мөн баяр наадмын үеэрх хамгийн том асуудлуудын нэг болох ариун цэврийн өрөөг энэ удаад эко байдлаар шийдвэрлэжээ. Хүртээмж хийгээд ариун цэврийн байдал хангасан явдал нь хамгийн онцлох зүйлсийн нэг байсан юм.

-Уралдаанч 4 хүүхэд мориноос унав-

Хязаалан насны уралдаанаар эхэлсэн морины уралдаанд нийт дөрвөн хүүхэд унаж, их бага гэмтэл авлаа.

Хязаалан насны морьд гараанаас гарах үед 173 дугаартай 10 настай эрэгтэй хүүхэд морьноос унасан бөгөөд хүүхдийг 103 түргэн тусламжийн эмчийн үзлэгт оруулжээ. Ингээд хүүхдийн биеийн байдлыг хэвийн гэж оношилж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Харин үргэлжлэн шүдлэн насны морьдын уралдааны үеэр гурван хүүхэд мориноосоо унасан юм.

  • 30 дугаартай дугаартай эрэгтэй хүүхэд баруун ташаандаа зулгарсан шарх авсан
  • 3 дугаартай дугаартай 11 настай хүүгийн морины хөл хугарсны улмаас
  • 49 дугаартай 12 настай эрэгтэй хүүхдийн морь доголсон зэрэг шалтгааны улмаас хүүхдүүд мориноосоо унасан байна.

-192 шүдлэн бүртгүүлсэн ч 75 нь тэнцлээ-

Уралдаанд оролцох морьдын сэрвээг хэмжиж буйг цахимаар шууд дамжуулан хүргэж буй нь энэ удаагийн баяр ёслолын онцлог зүйлсийн нэг.

Тэгвэл эл хэмжилтийн үеэр шүдлэн насны ангилалд уралдахаар бүртгүүлсэн морьдын 39 хувь нь тэнцсэн юм. Тодруулбал, нийт 192 хурдан морь уралдахаар бүртгүүлсэн ч 75 нь стандартыг хангаж, 112 нь хасагдсан юм.

Харин хязаалан насны ангилалд уралдахаар 240 морийг бүртгүүлснээс өндрийн хэмжилтээр 88, шүдээр 17-г нь хасав.

Унаач хүүхдүүдийн хувьд хоёр ангилалд хоёуланд нь хасагдсан хүүхдүүд байх бөгөөд тэдний дийлэнхийх нь наадам дууссан бол зарим нь бусад насны ангилалд уралдана хэмээж байлаа.

Ингэхдээ "Өнөөдөр ёстой азгүй байлаа. Хоёр насны ангиллаас хоёулангаас нь хасагдсан Хоёрхон см илүү байна гээд л хаслаа" гэх бол өөр нэгэн хүү түүний ярианд "Миний үрээг хэдхэн мм-ийн зөрүүгээр хассан" хэмээв.

Энэ үеэр морьдын уралдаан асуудал дагууллаа. Тодруулбал, хязаалан насны ангилалд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун сэрвээний хэмжилтэд нөлөөлсөн гэгдэв.

Харин шүдлэн насны ангилалд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Батбаярын Пунцагжбалжирын хар үрээ болон Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы шарга халзан үрээ барианы зурваст зэрэг шахуу орж ирэв. Салбар хорооноос шарга үрээг түрүүлсэн хэмээн мэдээлсэн нь олны хэл амыг дагуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 11, 2023 09:01

Сайдын морь арын ха�##�гадсан уу, саад вэ яадаг

Zochin
Zochin
7 сар 11, 2023 09:30

En naadam gdegch odo uyd niitsehgui orchin uyd hotsrogoh bayr bndo harjl bgarai..

Мэндээ
Мэндээ
7 сар 11, 2023 23:43

Энэ байд�##� хархад дэлхийн гайхагдсан Монгол адуу үгүй болж бүгд эрлийзэж байгаа юм уу. Энэ бас л асууд�##� эрлийз морийг устгах хэрэгтэй юм биш үү. Монгол адуугүй зөвхөн ур�##�дхад зориулж тэжээдэг эрлийз адуутай улс болох уу. Төрийн бодлого зөвхөн �##�бан туша�##�тны төлөө гардаг боллоо. Эрлийз адуу мөнгөтэй �##�бан туша�##�тай хүмүүс л анх оруулж ирсэн. Эсвэл бүх морьдыг оруулаад замыг нь сунгах хэрэгтэй тэгвэл монгол адуу ш�##�гарна.

Холбоотой мэдээ

Back to top button