УЛС ТӨР

Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй эрхмүүдийг ямар улстөрчид зүтгүүлэх вэ

ХӨШИГНИЙ АРД: “Н.БАЯРТСАЙХАНД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ НЬ ЗӨВ ҮҮ”

Монгол Улс саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцно гэдгээ илэрхийлсэн. Яг үнэн чанартаа хөшигний ард Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг ажлаас нь чөлөөлөх асуудал жил гаруйн өмнөөс  хөндөгдөөд байв.

Учир нь, УИХ-ын бүтцийн байгууллагуудын даргыг спикер санал оруулдаг. Энэ шугмаар М.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа уг томилгоонуудыг хийсэн тул Г.Занданшатарт “өөрийн хүн”-ээ томилох боломж үүсээгүй юм. Тиймээс ч саарал жагсаалтаар шалтаглан, тэднийг явуулах асуудлыг шүүрч авч буй.

Одоогоор Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Хариуцлага хүлээхэд бэлэн” гэж мэдэгдсэн билээ. Энэ дагуу тэдний орны томилгоог хэрхэн хийх вэ гэдэг асуудал хөшигний ард хүчтэй яригдсаар байна. Бид энэ удаа  Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы оронд томилогдохоор яригдаж буй хүмүүсийн талаарх мэдээллийг онцолж байна.

Угтаа хоёр хүн ажлаас нь халлаа гээд Монгол Улс саарал жагсаалтаас гарчихгүй. Өмнөх Ерөнхийлөгч Г.Золжаргалын үед саарал жагсаалтад ороод,  түүнд хариуцлага тооцохгүйгээр гарч байсан удаатай. Энэ удаад ч бас “Яагаад заавал Н.Баяртсайханыг солих ёстой гэж. Чиг үүргээрээ Тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг саарал жагсаалтыг хариуцаж байсан” гэх яриа хүчтэй өрнөж байгаа юм.

Т.АЮУРСАЙХАН Л.СОРОНЗОНБОЛДЫГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ Г.АМАРТҮВШИНГ ЗҮТГҮҮЛЭХ ҮҮ

Монголбанкны Ерөнхийлөгчийг солилоо гэхэд  хэний хүн уг албан тушаалд очих вэ гэдэг асуулт. Энэ асуултын хариултад хэд хэдэн хувилбар яригдаж буй. Тухайлбал, Т.Аюурсайхан гишүүний сонгуулийн менежерээр нь ажилласан Л.Соронзонболдыг  нэрлэж болно. Гэхдээ эл эрхэм  улс төрийн хүрээнээс дэмжлэг авах магадлал бага.

Учир нь,  тэр МАН-ын гишүүн хэдий ч Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажилаж байсан түүхтэй. “Худалдаа хөгжил” гэдэг нэр сонсоод ярвайж байгаа энэ цагийн улс төрчид түүнийг дэмжинэ гэхэд асар хэцүү. Нөгөө талаас ийм улстөрийг дааж, Төв бакнийг удирдах нь түүнд хүнд тусах юм.

Дараачийн хүн нь, одоогийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн. Мэргэжлийн хүрээнийхэн түүнийг  олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг “Төв банкир” гэж тодорхойлдог. Түүнийг Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нарын дэмжлэгээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон гэгддэг.Тиймээс өнөөгийн улс төрийн нөхцөлд дэмжлэг авах боломж нь хумигдмал харагдаж байна.

Чимээгүй байж байгаад, Монголбанкны Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөртэй эрхмээр Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат нэрлэгдэж буй. Банкны салбарын хүн биш ч  тэр төрийн албанд олон жил ажилласан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутаг  гэдэг шалтгаанаар нэрлэгдэж байна. Өмнө нь ТНБД яригдаж байсан ч бүтэмжгүй болсон удаатай.

Мөнхүү Хөгжлийн банкны  Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинг Монголбанкны  Ерөнхийлөгчид зүтгүүлэх хувилбар яригдаж байна. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зүтгүүлнэ гэсэн мэдээлэл бий. Хөгжлийн банкийг хувийн хэвшлийн стандартаар  удирдаж буй Г.Амартүвшинг Төв банк руу зүтгэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь сонин билээ.

Эцсийн саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргана. Тэгэхээр  улстөрчид түүнд зүтгүүлж байгаа хүмүүсээ таалагдуулах, харилцан хэлцлийг хэрхэн хийхээс олон зүйл шалтгаалахаар байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ачу
Ачу
2019-10-30 11:21

Хүслээр болдог болцийн бол бий зүтгэе ккккккк

Иргэн
Иргэн
2019-10-30 19:31

Ганбат чинь харин мундаг з�##�уушдээ?!

LesOrdiff
LesOrdiff
2020-01-20 03:56

Legally Bentyl Ups Drugs [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra En Ligne Danger

Kelgreelm
Kelgreelm
2020-01-20 16:16

Priligy Precio En Farmacias Doxycycline Price Propecia Terciario [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Nausea With Cephalexin

LesOrdiff
LesOrdiff
2020-02-04 07:25

Flagyl No Prescription Needed http://buyciallisonline.com/# - canadian cialis Where To Get Antabuse In Massachusetts Buy Cialis Zythromax Or Cephalexin

Холбоотой мэдээ

Back to top button