УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

М.Билэгт гишүүний хавдрын эмнэлгийг жилд гурван тэрбумаар түрээсэлж байна

Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүй байгаагийн улмаас ХСҮТ-ийн ойролцоо хавдрын эмнэлгийн зориулалтаар баригдсан Ачлал трейд ХХК-ийн 12 давхар япон стандартын эмнэлгийг түрээслэхээр болоод буй.

Улс 2020 онд Хавдар судлалын үндэсний төвийн цогцолбор барина гэсэн тооцоо гаргасан тул, ирэх оны төсөвт ХСҮТ-д зориулан 19.8 тэрбум төгрөг батлахаар болсон.

Гэвч М.Билэгт гишүүнийг улсад 19.8 тэрбум төгрөгөөр эмнэлгээ түрээслэх гэлээ гэх шүүмжлэл олон нийтийн дунд цацагдах боллоо. Энэ тухай ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Төсөв нэмэх асуудал нь шинэ өргөтгөлийг түрээслэхтэй холбоотойгоор яригдаж байгаа. Бидний яриад байгаа М.Билэгт гишүүний, япон стандартаар барьсан эмнэлгийг Засгийн газар худалдаж авч өгнө, нэг эсвэл түрээсэлнэ зэргээр ярьсаар нэг жил болж байна. Үүнтэй холбоотойгоор салбар яам, мэргэжлийн хяналт зэрэг олон газраас ажлын хэсэг ирж ажилласан. Асуудал дагуулаад байгаа 19.8 тэрбум төгрөгийн гурван тэрбум нь л бүтэн жилийн түрээсийн төлбөр бусад нь бүтэн жилийн урсгал зардал. Энэ эмнэлгийн байр нь ашиглалтад ороогүй, хоосон байр. Мэс заслын таван блок тохижуулна. Нэг блок барилгыг тохижуулахад нэг тэрбум төгрөг шаарддаг. Ингээд тооцвол таван тэрбум төгрөг нь зөвхөн мэс заслын блокт зарцуулагдаж байгаа юм. Үлдсэн нь тухайн 12 давхар барилгын 2020 оны урсгал зардал” хэмээжээ.

Харин энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ХӨСҮТ хоёр гэрээгээ хийчихсэн. Санхүүжилтээ шийдүүлэх гээд Сангийн яам руу явуулсан. 19 тэрбум төгрөгийг жил бүр төлөхгүй. Тэр 19.8 тэрбумын 3.5 тэрбум нь түрээс, үлдсэн нь хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, цалингийн зардал” хэмээжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БЯМБАА
БЯМБАА
2019-10-30 11:50

М.Энхболдын газарт мөнгөөр нь Билэгт анай байшин барьж түрээсийг нь хурааж авдаг

зочин
зочин
2019-10-30 12:40

Билэгт гэх хүүхэн одоо гишүүнээсээ татг�##�заад гэдсээ илээд хэвтэж бай даа. Хүсэл нь биелсэн байна

Kelgreelm
Kelgreelm
2020-01-27 10:22

Zithromax Expiration [url=http://cialisir.com]Buy Cialis[/url] Secure Stendra Cheapeast On Line Hereford Buy Cialis Purchasing Secure Acticin By Money Order In Internet

LesOrdiff
LesOrdiff
2020-02-09 03:21

Amoxicilina With Free Shipping http://buycialisuss.com - Buy Cialis Where To Purchase Amoxicillin cialis vs viagra Buy Zithromax In Uk

Ахмад эмч
Ахмад эмч
2020-03-31 12:54

Түрээслүүлнэ гэхээр тэр барилга барьсан Билэгт төрөөс геометрийн прогрессийн зарчмаар мөнгө цохиж хэвтэх болж байна уу, мэс зас�##�ын болокууд нь бүрэн шаардлага хангасан тохиолдолд нь засгийн газар худ�##�даж авна бизээ.

Холбоотой мэдээ

Back to top button