Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Орхон аймагт хачигт хазуулсан 33 настай залуу нас баржээ

Хачигт халдварын үе идэвхжиж байгаатай холбоотойгоор аймгийн Орхон Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг мэдээг хүргэж байна.

Сүүлийн хоёр сарын хугацаанд хачигт халдварын 9 тохиолдол бүртгэгдсэний 7 нь хачигийн хүндрэл буюу тархины үрэвсэл байна. Үүний таван тохилдол нь баяр наадмын үеэр эмнэлэгт  хэвтжээ. Харьяаллаар нь авч үзвэл Булган аймгийн Бугат сумын 3, Орхон  аймгийн Жаргалант сумын 1, Баян-Өндөр сумын  Их залуу багийн 1 иргэн байна. 

Бугат сумын харьяат 33 настай иргэн энэ сарын 9-нд эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хачигт энцефалитын хүндрэлээр нас барсан харамсалтай тохилдол гарсан. Өнөөдрийн  байдлаар нэг иргэний биеийн байдал хүнд, 3 иргэний биеийн байдал хүндэвтэр байна.  

Иймд Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг байгалийн голомттой нутгуудаар амарч аялах, модны аж ахуй эрхэлдэг, жимс, өвс түүдэг иргэд яаралтай хачигт халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг уриалж байна.  Мөн хачигт хазуулснаас хойш 1-2 сарын дараа эмнэлгийн  байгууллагын тусламж үйлчилгээ авч байгаа нь нас барах, гар хөлний мэдрэлийн саажилт өгөх гэх мэт хүндрэл үүсэх эрсдэлтэй учир анхаарал сэрэмжтэй байхыг санууллаа. 

Аймгийн бүх Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяалал харгалзахгүй вакцин хийж байгаа учир вакцинд хамрагдахыг эмнэлгийн байгууллагаас уриаллаа. Мөн хөрш зэргэлдээ сумдын ЭМТ-үүдэд иргэдийг эрт үед нь зөв оношлох, яаралтай дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай байгааг албан бичгээр хүргүүлжээ.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочиДэлдэн гомбо идшин
ЗочиДэлдэн гомбо идшин
7 сар 17, 2023 17:25

Өмхийрсөн импери�##�ист америкийг дуурайгаад л нүцгэн ш�##�дан шахуу �##�цага�##�даад л байхаар ийм хүнд байд�##�д орохгүй яах вэ дээ. Дэг журамтайгаар эрүүл мэндээ хамга�##�аад бүрэн хуцвцаслаад явах хэрэгтэй ш дээ. Х�##�ууцлаа гээд хиртэй хөлс л усана биз. Дараа нь угаачихгүй юу.

Зочин
Зочин
7 сар 17, 2023 19:23

Бас л барууны өндөр хөгжилтэй улс орнуудын буруу болчихов уу, хэзээ хариуцлагаа хүлээж насанд хүрч том болох хүн бэ чи.

Зочин
Зочин
7 сар 17, 2023 20:06

Ш�##�дан хүмүүсийг устгах бурханы зарлиг гарсан. Ш�##�дан хувцастай хүн хачиг шумуулаар үхэх нигууртай.

Зочин
Зочин
7 сар 18, 2023 08:41

Хэдэн жилийн өмнө 30 настай з�##�уу үхсэншдээ ямар ёрын юмбэ

Зочин
Зочин
7 сар 18, 2023 09:33

Чихээ хөвөнгөөр бөглөөд унтаж бай. элдэв юманд харуулб�##� шуурхай ариутгаж эмчид үзүүлж байгаач ээ
Хэнэггүй байж болохгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button