Эрдэнэт-Дархан чиглэлийн авто замын төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2023.07.17/ болж, баяр наадмын өдрүүдээр авч хэрэгжүүлсэн зарим шуурхай арга хэмжээ болон 2023 оны эхний хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэв.
Үүнээс онцолбол, “Үндэсний их баяр наадам”-ын өдрүүд буюу /07.10-07.16/-ны хоорондАвто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь орон нутгийн чиглэлд давхардсан тоогоор 1434 тээврийн хэрэгслээр 43 мянга 996 зорчигч тээвэрлэсэн бөгөөд үүнээс 12 чиглэлд 94 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж 3.598 зорчигчийг тээвэрлэсэн байна. Харин Улаанбаатар хотоос гарах төлбөр авах таван цэгээр нийт 843.416 тээврийн хэрэгсэл зорчжээ.
Тодруулбал,
Эмээлт төлбөр авах цэгээр -114 мянга 9792
Түргэн -39 мянга 8783
Хоолт - 43 мянга 7444
Налайх - 79 мянга 5845
Хөшиг - 60 мянга 142
Орон нутаг - 505 мянга 089
Улаанбаатар төмөр замын зорчигч тээврээр өдөрт 6453, нийт 38.722 зорчигч, агаарын тээврээр 566 удаагийн нислэгээр 64 мянга 337 зорчигч тээвэрлэсэн байна.
-МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Б.ОТГОНСҮХ ТОМИЛОГДЛОО-
Шуурхай хуралдааны үеэр Монголын төмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК-ийн удирдлагуудыг томилсныг танилцууллаа. Тодруубал, Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Отгонсүх Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаяр нар томилогдов.
-ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВРУУД-
- Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаанаар дараах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгч, ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдлээ. Үүнд:
- Улаанбаатар-Дархан чиглэлийн 4 эгнээ авто замын ажлыг эрчимжүүлэхийг ажлын хэсгийн ахлагч Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарт,
- Нүүрс тээвэртэй холбоотой өнөөгийн зохицуулалтад анхаарч Монгол тээвэрчдийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Э.Мөнхнасанд,
- Эрдэнэт-Дархан чиглэлийн авто замын төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулж, иргэдэд түгжрэлгүй төрийн үйлчилгээг хүргэж ажиллах үүргийг Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Х.Пүрэвжаргалд,
- Зам, тээврийн хөгжлийн яамны салбарын хяналтын орон нутаг дахь хэсгийг зөв зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалтыг эрчимжүүлэх үүргийг тус яамны салбарын хяналтын газрын дарга Б.Бат-Өлзийд,
- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал-УБ чиглэлд иргэдэд зориулсан автобус үйлчилгээг чанаржуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүргийг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХК-ийн захирал Л.Цэнгүүнжавд,
- Орон нутгийн болон олон улсын чиглэлд үзүүлж байгаа нислэгийн үйлчилгээг чанаржуулах, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх чиглэлийг МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамирт,
- Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор үйлчлүүлэх иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой ачааллыг урьдчилан төлөвлөж, анхаарч ажиллахыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Б.Баатарцолд,
- Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, үр дүн гаргаж ажиллахыг тус яамны хэлтсийн дарга Э.Мөнхнасанд даалгалаа.
- Зам, тээврийн салбарын нэгдсэн мэдээлэл, цахимжуулалтын ажлыг эрчимжүүлэхийг бүх харьяа газарт,
- Мөн Монголынтөмөр зам ТӨХК, Тавантолгой төмөр зам ХХК, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв зэрэг харьяа байгууллагууд үйл ажиллагаагаа зөв төлөвлөж, үр дүн гаргаж ажиллахыг санууллаа.
-15 ХӨЛӨГ ОНГОЦОНД ДАЛБААНЫ ЭЗЭН ОРНЫ ХЯНАЛТ ХИЙВ-
Зам, тээврийн хөгжлийн яам нь 2023 оныг “БҮРЭН ЦАХИМЖСАН, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХАРИУЦЛАГА, ҮР ДҮНГ ТООЦОХ ЖИЛ” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд 2023 оны эхний хагас жилийн байдлаар

ТӨМӨР ЗАМЫН САЛБАРТ- “ХӨГЖЛИЙН СУДАС-ТӨМӨР ЗАМ” 35,0 сая.тн ачаа, 2,4 сая зорчигч 16 сая тонн ачаа, 1.1 сая зорчигч
АВТО ЗАМЫН САЛБАРТ - “ЧАНАРТАЙ ЗАМ-ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ” 546 км хатуу хучилттай авто зам, 1,205 у/м гүүр, засвар, шинэчлэлт, 225 км авто замын зураг төсөл, 1,400 у/м гүүрийн их засвар, шинээр барих зураг төсөл
АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ- “ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ” 20,0 мян.тн ачаа, 1.5 сая.зорчигч 3,385 мян.тн ачаа, 529 тн шуудан, 651 мян.зорчигч
АВТОТЭЭВРИЙН САЛБАРТ- “АЗИ-ЕВРОПЫГ ХОЛБОСОН АВТО ТЭЭВЭР” Улс хоорондын 35.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч Улс хоорондын 27.5 сая тонн ачаа, улс, хот хооронд 968 мянган зорчигч
ТҮГЖРЭЛГҮЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ-БҮРЭН ЦАХИМЖСАН ЖИЛ” Нийт 94 үйлчилгээнээс29 үйлчилгээг бүрэн цахимжуулж, 65 үйлчилгээг цахимжуулах бэлтгэл хангав.
“ДАЛАЙД ГАРЦТАЙ ДЭЛХИЙН МОНГОЛ” 15 хөлөг онгоцонд далбааны эзэн орны хяналт, шалгалт хийж ажиллав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сарын 9 нд Дарханы замаар хот орж ирэхэд цахим нь ажиллахгүй байгаа юм уу гараар 1000 төгрөг авсан шдээ.
Замын-Үүд дэх Га�##�ийн газрын �##�бан хаагчдаа төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгаа гэдгийг нь ойлгуулаад өгөөч ээ, байцаагч нь цахимаар цохогдсон бичгээ мэддэггүй, аймар блн зантай ямар ч хамаагүй юм с�##�гаж байж санаа нь амрана, дарга нь гарын үсэг зурах болохоор ажилдаа ирэхгүй хэдэн хоног �##�га болно, тэрийг нь үүдэнд нь суудаг хүн нь дарга хур�##�д явсан гэж худлаа шаана, тэр өдрүүдэд нь сумын Тамгын газар ер нь хаана ч хур�##� болоогүй, гэтэл жижигхэн суманд баригдах нь тодорхой байхад худлаа хэлүүлээд хувийн зугаагаа хөөгөөд шаачина үнэн бүтэхгүй, үхсэн ацных нь боомтын сэргэлт.
Эхлээд замаа тавчих