Нийгэм мэдээ
Оны эхний зургаан сард 2045 хүн нохойд хазуулж, эмнэлэгт ханджээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төв эмнэлэг 2023 оны эхний 6 сарын байдлаар нохойд хазуулж гэмтсэн тохиолдлын тоог мэдээллээ. Тодруулбал, он гарсаар 2045 хүн нохойд хазуулсаны улмаас гэмтлийн эмнэлгээр үйлчлүүлсэн байна.

Үүнээс 39 тохиолдол нь хэвтэн эмчлүүлжээ. Иргэд, олон нийт та бүхэн анхаарал болгоомжтой байж нохойд хазуулах эрсдэлээс сэргийлээрэй. Мөн нохойд хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандаж, вакцины тунд хамрагдаарай.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зэрлэг нохой, муурыг устгах, тоо толгойг нь багасгах арга хэмжээг яар�##�тай авахгүй бол арай л хэтэрхий болчлоо шүү, сүүлийн хоёр гуравхан жилд л эрс ихэсчихлээ, ер нь бол Сумьяа даргын үед гээд хэлчихэд бараг болно байх шүү!