Нийгэм мэдээ
Налайх-Тэрэлж чиглэлд 2 км-т засвар хийхээр түр зам гаргалаа

Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 46-48 дахь км-т ээлжит засварын ажил хийхээр авто замыг хэсэгчлэн хааж, түр зам гаргажээ.
Түр замаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ч иргэд та бүхэн,
- Хурд багатай зорчих
- Хуурайшилтай үед шороо босож үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй тул анхаарал болгоомжтой зорчих
- Хур тунадас ихтэй үед шавар, уснаас болгоомжлохыг ЗТХЯ-наас анхаарууллаа
Тухайн орчинд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч хур тунадас ихээр орсон үед том оврын тээврийн хэрэгсэл газар ухах, суух нөхцөл байдал үүсвэл чирч гаргах, шороо дүүргэх, шороо босох эрсдэлийг бууруулахаар ус цацах зэрэг ажлууд давхар хийгдэж байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.