Нийгэм мэдээ

Өнөөдрийн борооноор подваль усанд автаж, иргэд үерт боогдсон 85 дуудлага иржээ

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-ны 17:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд орсон усархаг борооны улмаас байрны В1 давхар усанд автсан, иргэд усанд боогдсон 85 дуудлага бүртгэгдсэн байна.

Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ирсэн дээрх дуудлагаар дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар "Дүүргүүдийн онцгой байдлын алба бэлэн байдалд ажиллаж байна. Мэргэжлийн байгууллага голын эхийн усны түвшинг хэмжиж байгаа. Шаардлагатай нөхцөл байдал үүсвэл шуурхай арга хэмжээ авахад бэлэн байна" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button