Сэрэмжлүүлэг: Форд рэнжер машин онхолдож, хоёр хүн амиа алджээ

Товч угаалга: 5 зорчигчтой суудлын автомашин замын хажуу руу унаж осолдож, жолооч, хажууд нь сууж явсан зорчигчтойгоо хавчуулагдан амиа алджээ.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Тошилтын хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Увс аймгийн Хяргас сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу онхолдож, бүхээгт нь жолооч А /43 настай, эрэгтэй/, зорчигч Х /56 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд зорчигч С /31 настай, эмэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ш /17 настай, эрэгтэй/, Э /14 настай, эрэгтэй/ нарыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛ ЭНЭ МУУХАЙ ҮХЭЛ ТООЛСОН ШАР САМБАР ТАВЬСАНААС ХОЙШ 50 ГАРУЙ ХҮН ӨӨД БОЛСОН ГЭНЭЭ ОДООХОН АВААЧ ЯМАР МАЛ ДАРГА САНААЧИЛСАН БОЛОО