“Spotify” 50 гаруй улсад премиум багцынхаа үнийг нэмлээ

Сүүлийн үед дуу хөгжим стрим хийдэг платформууд эдийн засгийн хүнд байдлын улмаас үйлчилгээний хөлсөө нэмэх болсон билээ. Тэгвэл хамгийн том стриминг платформуудын нэг болох “Spotify” зар сурталчилгаагүй дуу сонсдог премиум багцынхаа үнийг 50 гаруй улсад нэмсэн байна.
Тухайлбал АНУ-д нэг хүний премиум багцын үнэ нэг ам.доллароор нэмэгдэж 10.99 доллар, гэр бүлийн багц мөн адил үнээр өсөж 16.99 доллар, харин хоёр хүний багц 2 доллароор нэмэгдэн 14.99 доллар болох юм. Тус компанийн хамгийн сүүлд гаргасан санхүүгийн тайлангаас харвал энэ жилийн дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 36 сая шинэ идэвхтэй хэрэглэгч нэмэгдэж нийт хэрэглэгчдийн тоо 551 сая болсон аж.
Гэсэн хэдий ч өнгөрсөн гурван сарын хугацаанд компанийн татварын өмнөх алдагдал 266 сая ам.доллар хүржээ. Өнгөрсөн жилийн мөн хугацаанд алдагдал нь 99 сая ам.доллар байсан юм.Мөн борлуулалтын ашиг 3.5 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч 3.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.
Эх сурвалж: Washington Post
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.