Нийгэм мэдээ
Сэрэмжлүүлэг: 30 настай залуу Чулуутын хавцалд хөл алдаж, нас барлаа

Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд аялж явсан 30 настай эрэгтэй “Чулуут” хавцлаас хөл алдан унаж, амь насаа алджээ. Энэ тухай дуудлага 07 дугаар сарын 27-ны 23:05 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 07 дугаар сарын 28-ны 06:24 цагт “Чулуут”-ын хавцлаас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харанхуй шөнө уул хад хавцлын дээгүүр явна гэж юу гэсэн үг вэ.