Нийгэм мэдээ

"ЗИЛ 131" машинтай Хараа голд боогдсон залуусыг аварчээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км, ангийн байрлалаас төвөөс зүүн урд зүгт 7 км-т орших Хараа амралт хэмээх газарт Хараа голын усанд ачааны автомашин суусан гэсэн дуудлага Онцгой байдлын газарт долоодугаар сарын 27-ны 21:50 цагт ирсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 25 настай эрэгтэй М, 19 настай эрэгтэй Х нар Хараа голд “Зил-131” загварын ачааны автомашинтай голын усанд боогдсон байв.

Аврагчид 52 минут ажиллаж завиар хоёр иргэнийг аюулгүй газарт гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button