Нийгэм мэдээ

Зүрхний стенттэй бол гадуур удаан явахгүй байхыг анхаарууллаа

УГТЭ-ийн Зүрхний шигдээсний тасгаас дараах зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргэж байна.

"Ойрын өдрүүдэд дэлхий даяар хэт халалт болж байна. Иймд зүрхний шигдээс, стент тавигдсан хүмүүс, тархины харвалттай, артерийн даралт ихсэх өвчин болон зүрх судасны бусад өвчинтэй хүмүүс онцгой анхаарч, хэт халуун цагаар гадуур гарахгүй байх, артерийн даралтаа тогтмол (өдөрт дор хаяж 3 удаа) хэмжиж даралт бууруулах эмээ тогтмол хэрэглэж, биеийн ерөнхий байдалд гэнэтийн өөрчлөлт гарах гэх мэт шаардлагатай тохиолдолд ойрын харъяа эмч, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандаарай" гэжээ.

Иргэд та бүхэн хэт халалт үргэлжилж буй энэ өдрүүдэд эрүүл мэндээ сайтар анхаараарай.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button