УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоосон попрогч

Өнгөрөгч сард нийслэлд тохиосон хэд хэдэн үерийн улмаас “Акуа гарден” /Авлига хороолол/ -ын асуудал хамгийн өндөр авсан. Маргаан одоо ч цахим орчинд үргэлжилж буй.

Энэ сэдвээс дутчихгүй гэсэн шиг Хөтөлийн "Цемент шохой” ТӨХК-ийн Л.Наранбаатарын хоосон попрол бүхий мэдэгдэл нь шүүмжлэл дагуулаад байна.

Тэрбээр “Цемент шохой” ТӨХК нь “Акуа гарден” /Авлига хороолол/ зэрэг Туул, Сэлбэ, Дунд голуудын урсцыг хязгаарлан, хууль зөрчин баригдаж буй барилгуудад аливаа хэлбэрээр цемент борлуулахгүй болохыг мэдэгдэж байна. Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК нь төрийн өмчийн компанийн хувьд хууль дээдлэх, авилгаас ангид байж ирээдүй хойч үедээ шударга, аюулгүй, сайн сайхан нийгмийг бүтээхийн төлөө бусад цементийн үйлдвэрүүд урилаж байна" гэхчлэн хувийн цахим хуудаснаа бичсэн аж.

Түүний Лүндэгийн Наранбаатар цахим хуудас бол хувийнх. Хувийнхаа цахим хуудсаар төрийн өмчийн компаниа төлөөлөн мэдэгдэл гаргах нь мэдээж зохимжгүй үйлдэл. Монголд “Цемент шохой” ТӨХК цемент нийлүүлэхгүй байлаа гээд тухайн барилгын үйл ажиллагаа зогсчихгүй. Импортын цементээс эхлээд барилгаа үргэлжлүүлэх түмэн боломж бий. Тиймээс л хоосон мэдэгдэл, хоосон попрол гэгдэв. Албан мэдэгдлийг албан байдлаар хэзээ гаргаж сурах вэ.

Түүний энэхүү хоосон мэдэгдэл чухам ямар зорилготой байв. Цаг үеийн сэдэвтэй хэрхэн, яаж өөрийгөө уях вэ. Олны анхааралд яаж өртөж, мартагдахгүй байх вэ. Юу гэж бичвэл алга ташуулах вэ. Ийм асуултуудын үүднээс л бичсэн болж таарах вий.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-01 11:44

Тэнэгийн тэнэг . Дээр үед иймэрхүү хүнийг сумтай хүн гэдэг байсан.

Эгэл
Эгэл
2023-08-01 11:52

Маш зөв үйлдэл, буруутныг өмөөрч өөгшүүлсэн гайг саяын үэрээр хотынхон нийтээрээ амсаж байгаа,хар даа хотын төв гудамжнууд автобусны буудлууд гэж зүгээр битүү шороо ,машин явангуут битүү тоос босоод.Ийм юмыг өмөөрч өө хайж байгаа хүн байв�##� сэтгэцээ үзүүл

Ганаа
Ганаа
2023-08-01 13:20

Терийн емчийн хорооны гахай Цэнгэл авч хаяна гээд сvржигнэж байгаад чимээгvй болсон, худ�##�дагсан байхоо. Энэ поп ч Хетелийг самраад дуусгах байхоо

Зочин
Зочин
2023-08-01 19:06

Ичиг ичиг????

Холбоотой мэдээ

Back to top button