УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Нийслэлийн бондны 35 хувийг "утаа" болгох нь

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2023.08.09/ болж буй. Хуралдаанаар ярилцаж буй хамгийн чухал асуудлуудын нэг бол хотын бонд билээ. Хотын даргын баттай баримталж буй хоёр бодлого нь "Эрдэнэс Баянбогд" нүүрс экспортлох төсөл болон бонд босгож хотыг хөгжүүлэх явдал.

Тэр ч утгаараа олны анхаарлыг татсан төслүүд хэмээн тодотгоод буй. 2021 оны долоодугаар сард нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Уг хуулийн шинэчлэлээр нийслэл төсөв санхүү, татварын бие даасан зохицуулалт хийх боломжтой болсон билээ. Улмаар Засгийн газраас нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт бонд буюу үнэт цаас гаргах эрхийг өгсөн юм.

Эхний ээлжинд 500 тэрбум төгрөгийн бонд босгох төлөвлөгөөтэй байгаа Хотын даргын бондны 177 тэрбум төгрөг нь Эрчим хүчний яаманд хамааралтай болж, нийслэлийн утааг бууруулахад чиглэх нь өнөөдрийн НИТХ-ын хурлаар тодорхой болов.

Тодруулбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бид туршилт хийсэн. Одоогийн туршилт нь медленг хагас коксоор солих явдал юм. 80 тонн хагас коксжих түлшийг импортоор оруулж, зүүн болон баруун хоёр үйлдвэрт түлш үйлдвэрлэж, туршилт хийсэн. 97 удаагийн галлагаа хйиж, лабораторид шинжлүүллээ. Үр дүнд нь тоосонцор 157 мкг м.куб байснаас 43 боллоо. Дэгдэмхий 19.5-аас 11.8 хувь болж буурсан. Хүхрийн хэмжээ 097 хувь байснаас 0.41 хувьтай гарсан юм.

Хэрэв нийслэлээс 177 тэрбумыг шийдвэрлэж өгвөл 115 мянган тонн хагас коксжсон бүтээгдэхүүнийг хийнэ. Үүнийгээ 45 хоног буюу энэ жилийн арванхоёрдугаар сарын 15-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хэрэглэж, туршиж үзнэ" хэмээн мэдээлэв.

Товчоор бол хотын босгосон бондын 35.4 хувь нь туршилтад зориулагдана гэсэн үг.

Эрчим хүчний сайд өөрөө Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог ахалж явдаг нэгэн. Тиймээс ч хоттой холбоотой хамгийн том асуудлуудын нэг болох агаарын бохирдлыг бууруулах туршилтыг ийн хийж буй.

Коксжих нүүрснээс коксыг гарган авдаг бөгөөд одоогоор манай улсад ийм төрлийн үйлдвэр байхгүй. Тиймээс л урд хөршөөс ирэх өвөл гэр хорооллынхны ашиглах нүүрсний түүхий эдийг авч буй хэрэг.

1.6 сая хүн амтай нийслэлд гэр хорооллын эзлэх хувь өндөр бөгөөд төрөл бүрийн туршилтыг тэдэнд зориулан хийж буй хэдий ч үр дүн нь нийслэлийн бүхий л иргэдэд хамааралтай юм. Тиймдээ ч нийслэлийн иргэдийн утаагүй, утаатай, медленгтэй, хагас кокстой гэхчлэн нүүрс, түлшний туршалтанд оруулж буй нь нэг талас малаас дорд үзэж буй мэт. Нөгөө талаас их хэмжээний зардал гаргаж, нийслэл даяар турших нь хэр оновчтойг тооцоолох хэрэгтэй. Энэ бол зөвхөн мөнгөний асуудал бус иргэдийн эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирч буй явдал давхар сөхөгдөж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Түүнчлэн бондоос үүссэн санхүүжилтийн 37 хувийг Сэлбэ сэргэлт төсөлд зарцуулна гэдгийг хэдийн мэдээлсэн. Сэлбэ сэргэлт төсөл нь Дамбадаржаагаас Дунд гол дагуу явсаар байгаа ТЭЦ-IV-ийн урд хүртэл үргэлжлэх бөгөөд нэг талдаа 22 км буюу нийтдээ 44 км авто зам, тохижилтийн ажил хийгдэнэ. Засгийн газраас уг төслийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг олгосон бөгөөд эхний ээлжид 187 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан юм. Уг ажлыг Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн ахалж буй.

Магадгүй тэдэн дээр Түгжрэлийн сайд нэмэгдэх биз. Бондноос босгосон мөнгөний үлдэгдэл 27 хувь болох 136 тэрбум төгрөгийг ирэх жилийн түгжрэлийг бууруулахад зарцуулна хэмээн төсөөлж байхыг үгүйсгэхгүй.

Ингээд харвал Хотын даргын "мөрөөдөл" гэгдэх нүүрсний уурхайгаас нүүрсээ урагш экспортлож орлого олох хэдий ч эргүүлээд хагас кокс худалдан авч, иргэдийн түлэх нүүрсний асуудлыг шийдэхэд зарцуулж буй. Мэдээж хэрэг нүүрсний уурхайн орлогоос хотын бондын өрийг ч давхар төлж явах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-09 16:22

Тэнэгүүдийг дарга болговол хамаг төсвийг утаа болгоод ядуу дээр нь түгжрэлтэй, утаатай, гамшгийн хот болгох юм байна даа.

Зочин
Зочин
2023-08-09 16:24

3 р станцын ажлыг наад мөнгөөрөө эхлүүлчихэж яагаад болохгүй байнаа Чойжилсүрэн ээ. Ашиг их бага байна уу. Өөр хүмүүс санхүүг нь барьчихаад байна уу...ямар нэгэн ш�##�тгаан байна даа. АТГ ш�##�гаач

Del
Del
2023-08-09 18:02

Кокс ашиглах цаг нь болсон коксжих нүүрс манайд байгаа юм чинь тэрнээс кокс гаргадаг үйлдвэр яагаад барихгүй байгаа юм вэ үнэндээ сайжруулсан түлшний үйлдвэрийн технологи дунд зууны үеийн технологи шүү дээ сайжруулах цаг нь болсон

Зочин
Зочин
2023-08-09 18:50

Экспортолсон нүүрсээ буцааж худ�##�даж авч болохгүй

Зочин
Зочин
2023-08-09 18:51

Өөрснөө нүүрстэй байж Хятадаас нүүрс авч болохгүы

Баяраа
Баяраа
2023-08-09 21:03

Бид өөрсдөө кокс гаргаж авах бүрэн боломжтой заав�##� Хятадаас өндөр үнээр авах шаардлагагүй

Баяраа
Баяраа
2023-08-09 21:12

Хятадаас кокс авах мөнгөөр дотоодын үйлдвэрүүдээс
Кокс авна гэвэл манайхан гар аргаар ч гэсэн кокс үйлдвэрлээд нийлүүлж чадна.Манайд кокс үйлдвэрлэж байсан туршлага зөндөө бхйгаа

Зочин
Зочин
2023-08-09 21:41

Ийм арчаагүй төр байх гэж

Иргэн
Иргэн
2023-08-09 23:14

Арай л тэнэг шийдвэр биш үү

Зочин
Зочин
2023-08-09 23:17

Sumiyagiin bond gargana gj yu bdgiin. Door n' bdg eliirsen yumnuud khezee ch umiig dyrem jurmiikh n' daguu khiideggyi. Shal uur zorilgoor ashiglakh l um boddog.

Зочин
Зочин
2023-08-10 07:26

Ийм урагшгүй юмнуудыг сонгочихоод дуугүй хараад л сууж байдаг....

Зочин
Зочин
2023-08-10 08:02

Гашуун Сухайтаар гаргасан нүүрсээ замын үүдээр 10 нуг�##�сан үнээр буцааж оруулна. Ганган чавчаа хятадууд нүүрсний үнээр өгнө гөлөгнүүд хүчээр 10 нуг�##�сан үнээр авч чавчина

Зочин
Зочин
2023-08-10 12:52

Энэ ч МАН ын луйвар. Сонгуулийн мөнгө босгох гэсэн

Ганбат
Ганбат
2023-08-10 13:43

100000 айлын орон сууц барих хэрэг байна!!!

Хаха
Хаха
2023-08-10 16:21

Нам дагасан өлөн хулгаачууд мөнгө босгоод хужаагаас нүүрс авч хулгаагаа хиихэндээ зүгээр маш олон орон сууц барих мөнгөөөр ул ш�##� чацага нуудааа

Сонсогч
Сонсогч
2023-08-10 19:27

Биднииг дулаацуулна аа

Эрднээ
Эрднээ
2023-08-11 17:06

Энэ Чойжилсүрэнгээр Сэлбийн д�##�анг засуулаачээ. Харин бүр давраад шахм�##� түлшний үйлдвэрийг хаах гэж байна. ШТ үйлдвэрийнхэн ч гэсэндээ чааваас гэж.баахан эрдэмтэн доктор гэсэн нусан буунууд их юм яриад байсан ХАА байна. Бүгдийг нь эрлэгийн.элч та�##�аасай

Зочин
Зочин
2023-08-18 10:28

Энэ төрийн хийж буй ажил бүрийг хар даа. Зарчим, механизм нь. Ерөөсөө л мөнгө идэхийн төлөө л ажиллаж байна. Бүр идэхээсээ түрүүлээд, дараагийн идэх мөнгөндөө зориулж төсөв батладаг, захиа-лдаг, бонд босгодог. Төсөв идээчин уугаачингуудын захиа-лгыг дийлэхээ байлаа. Энэ их өр улсыг улам туйлдуулж, идээчин уугаачингуудад л боломжийг шинээр үйлдвэрлэж тэднийг тэжээж байдаг юм байна. Одоо хараад байгаарай. Эрх баригчид ирэх оны төсвийг улам тэлнэ. Хэрэв үнэхээр бодлого боловсруулагчид юм бол а-ль болох төсвийн а-лдагдлыг бууруулж, илүүдэл төсвөөр өрөө дарах чиглэл баримтлах байсан. Ингэхээр тэдэнд ашиггүй болчихоод байна. Их өр гэдэг бол тэдэнд хулгайгаа нуух нэг арга. Утгах шанагаа томруулах бас нэг хөшүүрэг.

Холбоотой мэдээ

Back to top button