УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

15 хүн нас барж, 2553 иргэн угаартсан У.Хүрэлсүхийн утааны ялалтыг Б.Чойжилсүрэн дэвслэв

Наймдугаар сарын 10-нд бичсэн нийтлэлийг сэргээн нийтлэв.

Нийслэлийн ИТХ өчигдөр /2023.08.09/ ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, хотын бондыг гаргахаар боллоо. Ингэхдээ Улаанбаатар хотод тулгамдаж буй хамгийн том асуудал болох агаарын бохирдлыг бууруулахын тулд энэ өвөл гэр хорооллын иргэд дээр 45 хоногийн туршилт хийхээр болов.

Тодруулан хэлбэл, нийслэлээс гаргаж буй бондоор 500 тэрбум төгрөгийг босгох бөгөөд үүний 35 хувь болох 177.5 тэрбумаар шахмал түлшний түүхий эдийг солих шийдвэрийг НИТХ баталлаа.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн шахмал түлш өнгөрсөн хугацаанд үр өгөөжөө өгөөгүй бөгөөд иргэд ч өнгөрсөн өвлөөр агаарын бохирдлын асуудлыг удаа дараа хөндсөөр байсан тул угу туршилтыг хийхээр болсон гэдгээ хуралдааны үеэр онцолсон юм. Шахмал түлшний түүхий эд болох мидлингийг хагас коксоор солих бөгөөд ингэхдээ урд хөршөөс импортлохоор болж буй.

Нэгэнтээ НИТХ-аар эл асуудлыг баталсан тул арваннэгдүгээр сараас өмнө тендерийг зарлахаар болж буй.

-Шахмал түлшний эх үүсвэрийг бий болгосон нэгэн бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх-

Агаарын бохирдлын асуудлыг бид өвөл бүр ярьсаар, улиг болсон сэдэв боллоо. Тиймээс ч эл бохирдлыг бууруулах хэд хэдэн арга буйгаас хамгийн боломжит хувилбар гэгдэх түлшийг сайжруулах аргыг ашигласан гэгддэг.

Утааг бууруулах гурван түвшний арга бий. Нэгт, түлш, зуухаа сайжруулах. Хоёрт, орон сууцжуулах. Гуравт, гэр, орон сууцыг цахилгаанаар халаах, хангах явдал юм. Гэр хорооллыг бүрэн орон сууцжууллаа гэхэд л хамгийн багадаа 30-40 жилийг зарцуулна хэмээн Шинжлэх ухааны академийн судлаачид таамагласан байдаг. Хийн түлш, газ хэрэглэе гэсэн ч дэд бүтцийн асуудалтай тулгарна. Тиймээс л түлш, зуухаа сайжруулах аргыг сонгосон байдаг.

Бид хэдийн шахмал түлш хэрэглээд дөрөв дэх жилтэйгээ золгож буй. Анх санаачилсан хүн нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа тэрбээр "Утаа үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Утаанаас салж, угаарыг багасгах ганц л арга бий. Энэ нь иргэдийг орон сууцжуулах. Гэч багадаа 20 жил шаардагдана. Тиймээс утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм" хэмээж байлаа.

Түүний эл шийдвэрээр 2019 оны тавдугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрсийг оруулж ирэхийг хориглосон юм.

Ийн шийдвэр гаргаж байхдаа тэрбээр "Улаанбаатар хотод 220 мянган өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс шатааж байна. Энэ нь нийслэлийн утааны 90 хувийг үйлдвэрлэж байгаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэвэл жилд дээрх өрхүүд 600 мянган тонн нүүрс хэрэглэнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар буурна" хэмээн мэдээлж байв.

Түүний ажлыг дэмжиж "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг "Тавантолгойн нүүрс нь өндөр зэрэглэлийн коксжих чанартай нүүрс тул утаа маш бага гардаг. Агаарын бохирдол 50-60 хувь багасна" хэмээн мэдээлж байсан юм.

-У.Хүрэлсүхтэй мөр зэрэгцэн шахмал түлшийг хариуцсан хүмүүс-

Шахмал түлшийг иргэд хэрэглээд удаагүй цаг үед 100 гаруй иргэд угаартаж, амь насаа алдсан тохиолдлууд ч байв. Тухайн үед Ерөнхий сайдын албыг хашигч У.Хүрэлсүх шахмал түлшийг хариуцаж ажилласан сайд, дарга нарыг өрөөндөө дуудаж, "Хариуцлага тооцно" хэмээж байлаа.

Тэгвэл тухайн цаг үед түлшний туршилтын эхлэлд ямар албан тушаалтнууд байв.

НЭГТ. Одоогийн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн

Тэрбээр тухайн үед Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд Шахмал түлшний технологийн шийдэл, ТЭЗҮ-ийг хариуцаж байсан юм.

ХОЁРТ. "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан М.Ганбаатар

Тэрбээр эл албан тушаалыг хашиж байхдаа Шахмал түлшний үйлдвэрлэл, орц, найрлага, чанар, стандарт, мөн борлуулалт худалдааг хариуцаж байсан юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг.

ГУРАВТ. БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат

Шахмал түлшний талаар олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг хариуцсан нэгэн. Угаартсан иргэдийн тоо олширсны дараа "Иргэд мэдээлэлгүй байсан" гэх асуудал хамгийн ихээр гарч ирж байлаа.

ДӨРӨВТ. Одоогийн Шадар сайд С.Амарсайхан

Тэрбээр тухайн үед нийслэлийн Засаг даргын албан тушаалыг хашиж байсан нэгэн. Шахмал түлшний түгээлт, тээвэрлэлтийн асуудлыг хариуцаж байсан юм. Тухайн үед ч "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байлаа.

-Энэ онд түлшнээс болж 46 хүн угаартаж нас баржээ-

Түлшнээс болж угаартсан хэргийн тоо нэмэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд л тавдугаар сарын 31-нд 25 хүн угаартаж, найман хүн нас барсан хэрэг гарсан байдаг. УИХ-ын гишүүн С.Одонтуяа чуулганы хуралдааны үеэр эл асуудлыг хөндөж байв.

Түүний мэдээлэлд энэ оны эхний хагас жилийн байдлаар гэхэд л шахмал түлшний улмаас 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан талаарх мэдээллийг өгч байсан юм.

Анх шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн нэг сарын хугацаанд манай улсад найман иргэн нас барж, 800 иргэн угаартаж байлаа. Гэсэн хэдий ч тухайн үед нүүрсэнд асуудал байгаагүй гэх хариултыг удирдлагууд өгч байсан билээ. Утааг ялсан хэмээн тухайн жил ч хэвлэл мэдээллээр У.Хүрэлсүх сенсацилсан. Гэвч 2019-2020 оны өвөл гэхэд л 2568 хүн угаарын хийнд хордсоноос 15 нь нас барсан байдаг. Нас барагсдын найм нь хүүхэд байсан юм.

Энэ бол ердөө шахмал түлшийг хэрэглэж эхэлсэн үе хийгээд түүнээс хойших дөрвөн жилийн дараах үр дүн. Энэ оны эхний хагаст угаартаж нас барсан иргэдийн тоо гэхэд л 2019 оны жил эцсээс хэд дахин их буй.

-Агаарын бохирдлыг бууруулахад энэ жил 39.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн-

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулж буй мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж буй. Тодруулбал,

  • 2019 онд - 33.7
  • 2020 онд - 39
  • 2021 онд - 30.2
  • 2022 онд - 34.5
  • 2023 онд - 39.4 тэрбум төгрөгийг тус тус ердөө нийслэлээс төсөвлөсөн.

2008-2019 оны хооронд гэхэд л 500 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан байдаг. Түүнчлэн 2017-2020 оны хооронд гэхэд утааг арилгахад 456 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх Аудитын газрын тайлан бий. Товчоор бол зөвхөн нийслэлээс бус улсын төсөв, гадаадын буцалтгүй тусламж зэргийг дурдвал бид жилд дунджаар 100-120 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулдаг байна. /Аудитын тайлангийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу./

-Ерөнхийлөгчийн туршилтын эхлэл Эрчим хүчний сайдаар үргэлжлэв-

Эцэстгээ гэхэд дээрх бүхий л явц өнгөрсөн жил Эрчим хүчний сайдын албан тушаалыг авсан Б.Чойжилсүрэнгийн туршилтын өмнөх туршилтын явц юм. Нэгэнтээ нийслэлийн бондоос шинэ туршилтынхаа санхүүжилтийг олж авсан тэрбээр шахмал түлшийг муу байсныг дурдаж, түүхий эдийг нь солихоор болов.

Товчхондоо агаарын бохирдлыг бууруулах туршилт үргэлжилж буй хэдий ч нөгөө талаараа одоогийн Ерөнхийлөгчийн эхлүүлссэн шахмал түлшний дөрвөн жилийн туршилт хангалтгүй байсан гэдгийг ийн харууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-10 08:48

Хүрэлсүхээ! 21-р зуунд яах гэж зөвхөн нүүрс л түлүүлж хэдэн үеэр нь амьдруулах гээд бнааа?
Өөр гарц харагдсангүй юу!

Зочин
Зочин
2023-08-13 11:19
Reply to  Зочин

Юу яриад байгаа юм! Ингэх нь сонгуульд хэрэгтэй биздээ!

Зочин
Зочин
2023-08-10 18:41
Reply to  Зочин

Харин ч зоригтой шийдэмгий ажиллаж утааг багасгаж чадсан хөдөө аймгуудаар өвөл яваад үз түүхий нүүрсний утаа ямар байдгыг их амархан мартжээ хүн муулхаас өөр юм хийдэггүй гаруудаа

Зочин
Зочин
2023-08-10 08:52

Ажил хийж мэдэхгүй качкар �######�ах хэрэгтэй. Чойжилсүрэнг зөвхөн барилгыг нь бариул. Үхсэн ацных нь эрчим хүч. Цаас шатаасан ч утаа гарна. Хүрэлсүхийн муужруулдаг түлшийг зогсоо. 3р цахилгаан станцын ажлыг яар�##�тай эхлүүлэхгүй байгаа Чойжилсүрэнг �######�уулаачээ

Зочин
Зочин
2023-08-10 08:54

Шахм�##� түлшээ зогсоо ард түмнээ өрөвдөхгүй байна уу цөөхөн биднийг өрөвдөөч зүгээр л нүүрсээ түлье технологийн эрин үед өөр х�##�а�##�тын систем олон байна гарц зөндөө байна ухаараач

Зочин
Зочин
2023-08-10 09:00

сайжруулсан түлш (нүүрс) энэ өнгөрсөн хугцаанд ер нь ханг�##�тгүй байсан шүү ялангуяа өнгөрсөн өвөл түлш нүүрсчинь маш муу тортог утаа их муухай үнэртээ, үнс нь гэхэд маш их нарийн тоосонцортой мөн ч олон хүн хүүхдүүд угаартаж байсан, одоо ямар гээч хор найрлагатай юумаа Монголчуудаа турших гээд б�##�айраад байнаа 45 хонгийн хугцаатай туршилт хийнэ гэнээ бид чинь одоо туршилт суд�##�гааны зомби юум уу!!!???

ИРГЭН
ИРГЭН
2023-08-10 09:02

МАН,,,,,Улаанбаатар хотыг Иргэл дээр Шахм�##� түлшний туршиот хийдэг Лабортори болгож байна,,,,,

Иргэн
Иргэн
2023-08-10 11:27

Чойжилсүрэн зүгээр л �######�аад өгөөч. Монголчууд бид ийм ч юмтай учрах гэж

Нххх
Нххх
2023-08-10 12:42

ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ БНА.

Зочин
Зочин
2023-08-10 12:43

Цайрсан луйварчид бус уу. Мөнгө л хусаж байв�##� энэ улс иргэд юу ч биш гөлөг ч гэж тоохгүй хулгайчид гэу

Зочин
Зочин
2023-08-10 12:44

Мөнгө идэх ш�##�гарсан арга

Зочин
Зочин
2023-08-10 16:49

Ийм ч төртэй байх гэж арчаагүй

Зочин
Зочин
2023-08-10 20:11

Угаартах нь шахм�##� түлшнийх бишээ ,Үүнээс өмнөх онуудад жилд багадаа 45 хүн угаартаж гас бардаг байсан.Хөдөө орон нутагт модон тлшнээс ч зөндөө л угаарьсаг байдаг. УГААРТАЛТ нь түлшнийх биш ,хувь хүний хариуцлагагүйнх .Түлшнийх байсан бол бүх айлууд нэг ч үлдэлгүй цөм угаартах учиртай. Хүрэлсүхийг буруутгах гэж эргүүтэх энэ бичиглэгч мэдрэл сэтгэлгээний саат�##�тай хүн б.на

halinjav
halinjav
2023-08-10 20:35

argagui l naimaachin ymdaa , odoo agaaraas terbumaar n shaah gej bgaa n etsestei huulid ymarch padgui notloh barimt n agaart huvuh shn sanaa bn shuu! ulsiin mungu uilah bish , ter hotiin hurliin darga ugtaa bol munguur l devsheed irsen tuuh ch biidee !

Зочин
Зочин
2023-08-10 21:54

Тийм л хэрэгтэй юм бол үйлдвэрийг нь оруулж ирээд өөрсдөө боловсруулб�##� хамаагүй хямд тусна

Зочин
Зочин
2023-08-10 22:41

Чойжилсүрэн тэнэг дэмийрч байна. Харах царайны мулгуу амьтан. Бид ямар лай ланчигтай болоод ийм лүдтэй учирдаг байнаа.

Би Бат
Би Бат
2023-08-11 00:00

Одоо хэдэн хүн үзүүлэх бол.Хятдад ямар орлого оруулж.Чойжил хэдийг цавчих бол,.

Орчин үе
Орчин үе
2023-08-11 00:08

Zugeer l hursen nuursee modnoi urdestei holiod shahm#l tulshee hiisen deer bh

Ганбат
Ганбат
2023-08-13 10:30

Бүтэлгүй амьтан!!! Хаанаас ийм амьтад УИХ д ордогбайна аа!!!

Зочин
Зочин
2023-08-13 11:29

Олон зуун тэрбумаар иргэд дээрээ туршилт явуулсаар байх уу? Арай л хэтэрч байна.

Зочин
Зочин
2023-08-13 19:34

Хүний эрүүл мэндээр мөнгө завшиж яваа луйварчингууд ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button