Нийгмийн

Таван толгой түлш ХХК-ийн байранд гал гарч, гурван тонн түлш шатжээ

Өчигдөр /2019.10.31/ Таван толгой түлш ХХК-ийн байранд гал гарч, гурван тонн сайжруулсан шахмал түлш шатсан байна. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн хоёрдугаар шугамын хоёрдугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлагыг 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 19.15 цагт хүлээн авчээ.
Энэ дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 8 км замыг туулан, 19.25 цагт очиж, 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button