ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Цагаан будааны үнэ Азид сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрлээ. Юу нөлөөлөв

Цагаан будааны үнэ Ази тивд сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрлээ. Тодруулбал, нэг тонн нь 648 ам.доллар буюу 2.2 сая төгрөгтэй тэнцэж байна. Ази болон Африкийн зарим улсад будаа нь иргэдийн авах ёстой калорийн 60 орчим хувийг нь бүрдүүлэгч билээ. Тиймээс гол хэрэглээний хүнс болдог юм. Түүнчлэн улс орнуудын хувьд хэрэглээнээс гадна экспорт, импортод нөлөө үзүүлдэг эдийн засгийн чухал бүтээгдэхүүн билээ.

-Яагаад цагаан будааны үнэ өсөв-

Дэлхийн цагаан будаа экспортлогч хамгийн том орнуудын нэг бол Энэтхэг. Тус улс долоодугаар сарын сүүлээр цагаан будаа экспортлохоо зогсооно хэмээн зарласан нь тухайн зах зээлд томоохон түгшүүрийг үүсгэсэн юм. Нөгөө талаас Тайландад цаг агаар хэт хуурайшилтай байгаа нь ч нөлөө үзүүлж буй.

-Цагаан будааны экспортын хориг Зүүн өмнөд Азид хэрхэн нөлөөлөх вэ-

Индонез улс өнгөрсөн жил 429 мянган тонн будаа импортолсны 42 хувийг Энэтхэг улсаас авчээ. Энэтхэг бол тус улсын хамгийн том нийлүүлэгч орон юм.

Энэтхэг улс экспортын хориг тавьснаар Жакарта дахь будааны үнэ өсөх төлөвтэй байна. Нөгөө талаас Индонез дотооддоо будаа үйлдвэрлэдэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт 32 сая тонныг үйлдвэрлэжээ.

Хэмжээний хувьд харьцуулан харвал Энэтхэгээс импортолж буй будаа нь дотооддоо үйлдвэрлэдэгээс хэд дахин бага. Түүнчлэн тус улсад Тайланд, Вьетнам гэх мэт будаа экспортлодог хөрш улсууд ч байдаг юм.

Энэтхэгийн эл хориг нь тайланд болон вьетнам будааны үнийг нэмэх билээ. Энэ үеэр тус улсуудад хоёр сонголт байгаа бөгөөд экспортоо танаж, эрэлтийг нэмж, үнээ өсгөх болон экспортоо нэмж ашиг олох явдал юм. Товчоор бол тэд зах зээл дэх хүрээгээ тэлэх боломж бүрдэж байгаа нь энэ билээ. Вьетнам улсын хувьд гэхэд 2021 онд 2.87 тэрбум ам.долларын цагаан будаа экспортлосон. Харин Тайландын хувьд 3.3 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний будаа экспортложээ.

Филиппин улс Зүүн өмнөд Азийн цагаа будаа импортлогч улсуудын нэг. Тус улс 2021 онд импортын хэмжээгээ 1.3 тэрбум ам.долларт хүргэсэн. Харин өнгөрсөн жил 3.7 сая тонн будаа импортлосон юм. Тус улсын хувьд цагаан будааныхаа дийлэнх хэсгийг Вьетнамаас, цөөн хувийг Энэтхэгээс импортлодог тул хохирол багатай.

Дээрх зураглалуудаас харахад Энэтхэгийн цагаан будааны экспортыг хориглосон явдал дал модны тос хийгээд нүүрсний экспортыг хориглосон Индонезийн шийдвэрийг давтаж буй хэрэг. АНУ ч энэ мэт шийдвэрийг хэдэнтээ гаргасан.

Шинжээчдийн үзэж буйгаар Энэтхэгийн чөлөөт худалдаан дахь үндэсний хувийн ашиг сонирхол нэмэгдэх энэ мэт жишээ ойрын хугацаанд дэлхий дахинаа түгээмэл болох магадлалтай. Эцэстгээ гэхэд будаа импортлодог, ядуу буурай орнуудад будааны үнэ өссөнтэй холбоотой хүнсний инфляц дарамт үзүүлэх эрсдэлтэй.

Улмаар энэ оны үлдсэн хагаст буюу зургаагаас арванхоёрдугаар сарын хооронд цагаан будаа тонн тутамдаа 100 ам.доллароор өсөх магадлалтай байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хаха
Хаха
8 сар 11, 2023 13:14

Манай үнэ өсгөх санаарх�##� уу бас

Зочин
Зочин
8 сар 13, 2023 08:53

Хятад ченжүүдийн нарийн ухаан явж бх шиг

Холбоотой мэдээ

Back to top button