НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Нэг сурагч дунджаар 200 мянган төгрөгөөр хичээлийн хэрэгслээ бэлдэнэ

Хичээлийн шинэ жил эхлэхэд гурван долоо хоног хүрэхгүй хугацаа үлджээ. Дүрэмт хувцсаа өмсөж үзэн, дэвтрийнхээ зургийг сонжин сонгож, цүнхээ үүрэн хөгжилдөн алхах хүүхдүүд мэр сэр үзэгдэх болсон нь шинэ улирал айсуйг илтгэнэ. Тиймээс ч хичээлийн хэрэгслийн үнэ хэд болсон талаар сурвалжлахаар Циркийн урдах Өүлэн, фонтамын үзэсгэлэн худалдааг тус тус зорьсон юм.

“Аса” циркийн задгай талбайн үзэсгэлэн худалдаагаар орвол “Өүлэн” брэндийн сурагчийн дүрэмт хувцас, Улаанбаатар принтийн дэвтэр, олон төрлийн бичиг хэрэгсэл зарагдаж байлаа. Тэнд өдрийн 13 цаг орчимд хөл хөдөлгөөн нэмэгдэж, олон хүүхдийн шуугианд дарагдах шинжтэй аж.

Юун түрүүнд цүнхний үнийг лавлахад "Манай бага ангийнх буюу нэгдүгээр ангийн цүнх 45-65 мянган төгрөгийн үнэтэй. Арьсан цүнхнүүдийг 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Дунд ангийн цүнхнүүд бүгд 65 мянган төгрөгийн ханштай. Спорт том цүнхнүүдийг 8-100 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Хамгийн том цүнхийг нь 120-130 мянган төгрөгний үнэтэй байгаа. Өмнөх жилийнхтэй харьцуулбал үнэ нэмэгдээгүй. Өмнө жил үнэтэй цүнхнүүд зардаг байсан ч энэ жил илүү хямдханг зарж байгаа. Ихэвчлэн Хятад, Хонг-конг, Тайвань, Вьетнамаас оруулж ирж байна. Өмнө жилийн хувьд Оросоос оруулж ирж байсан" гэсэн юм.  

Цааш яван хичээлийн хэрэглэгдэхүүний үнийг сонирхон асууваас тэнд зогсон ажиллах охин "Өмнө жилийнхтэй харьцуулах юм бол энэ жил нэмэгдсэн гэхээс илүү хямдруулахыг хичээж байгаа. Үйлдвэрийнхээ үнээр бусдад түгээж байгаа болохоор хурдан зарагдаж, дуусаж байна. Олон хуудастай  дэвтрүүдийн үнэ багахан нэмэгдсэн. 12, 24, 36 хуудастай дэвтэр хямдарсан. 480 төгрөгий үнэтэй байсан дэвтэр маань 380 төгрөг болсон. Харин олон хуудастай дэвтрийн хувьд 6250, 5350 төгрөгийн ханштай байсан бол 5450 болсон" хэмээсэн юм.

Мөн  1-5 дугаар ангийн хүүхдийн багцалсан хичээлийн хэрэгслийн худалдаагаар жаал эргэлдэхэд үнийн хувьд 30-50 мянган төгрөгийн үнээр худалдаалж байлаа. 1-3 дугаар ангийн хүүхдийн хичээлийн хэрэгслийн багцалсан худалдаа нь доторх хичээлийн хэрэгслийн тоогоосоо шалтгаалан 50, 80 мянган төгрөг гэх хоёр сонголттой байна.

Хүүхдээ дагуулан явах нэгэн ээж “Дэвтрийн үнэ нэмэгдсэн байна” гэж санаа алдсаар цааш алхахыг харсан юм. Түүнчлэн дийлэнх худалдан авалт хийж байгаа хүмүүс өмнө жил хичээлийн хэрэгсэл худалдан авсан газраасаа өөр худалдааны газрыг зорихыг хичээж буй нь илт байлаа.

“Бөөний төв болохоор супермаркетаас арай хямд байж магадгүй. Өмнө жил супермаркетуудаас авч байсан” гэж нэгэн эх охиноо дагуулан явахдаа хэлэв.

Тэгвэл энэ үеэр хуалдааны лангуун дээр байрлах хичээлийн хэрэгслүүдийн үнийг судалсан юм. "Улаанбаатар принт" ХХК-ийн дэвтэр 380-2580 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

Харин бусад хичээлийн хэрэгслийн хувьд,

  • 12-96 хуудастай дэвтэр 380-2580
  • Зургийн дэвтэр 2000-3500
  • Өнгийн харандаа 5000-15000
  • Усан будаг 3000-12000
  • Цаасны цавуу 1700-4500
  • Үзгэн бал 1200-4000
  • Баллуур 500-2500
  • Үзэгний сав 1000-25000
  • Хайч 3600-10000
  • Өнгийн цаас 2700 төгрөгөөр тус тус худалдаалж байв.

-"Иргэд жнэ жил хичээлийн хэрэгслийг эрт бэлдэж байна"-

"Аса" циркийн хойно байрлах хчиээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаанаас гарч Фонтам дээрх үзэсгэлэн худалдааг зорин очлоо.

Тус задгай талбайн үзэсгэлэн худалдааны худалдагч Г. Энхцэцэг иргэд энэ жил хичээлийн хэрэгслээ эрт бэлдэж эхэлсэн талаар онцолсон юм.

Тэрбээр "Өнгөрсөн жил "Улаанбаатар принт"-ийн үйлдвэрийн үнэ 320-360 төгрөг байсан. Энэ жилийн хувьд 12 хуудастай дэвтрээр жишээ авахад 100-180 төгрөг нэмэгдсэн байна. Олон хуудастай дэвтэрийн үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн. Бидний хувьд үйлдвэрийнх нь үнээр авч зардаг. Бусад бичиг хэрэгслийн хувьд 5-10 хувь нэмэгдсэн. Үзэсгэлэн худалдаагаа нээгээд гурав хонож байна. Бямба, ням гараг таарсан болохоор хүмүүс нэлээд бужигналаа. Энэ жил хүмүүс хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг эрт бэлдэж эхэлжээ. Энэ үзэсгэлэнгийн нэг давуу тал нь бүх зүйлийг нэг дороос авах боломжтойгоос гадна хямд үнээр худалдаалж байгаагаар давуу талтай" гэсэн юм.

Г.Энхцэцэгтэй ярилцсаны дараагаар цүнхний тасаг руу очиход эмэгтэй, эрэгтэй хүнд зориулсан цүнх 40-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байлаа. Бээжингээс оруулж ирдэг ч ашиг орлогын хувьд тийм ч сайнгүй байгаа хэмээн худалдагч нь ярив.

Цүнхний хэсгээс гарч бичиг хэргийн асруудыг зорилоо. Үнийн хувьд,

  • 12-96 хуудастай дэвтэр 420-2500
  • Зургийн дэвтэр 1000-3000
  • Үзгэн бал-500-3000
  • Баллуур 500-2500
  • Өнгийн цаас 700-3500
  • Пинал 3000-20000
  • Штрик 1000-3000
  • Цаасны цавуу 500-3000
  • Пламастер 2500-5000
  • Өнгийн харандаа 1500-5000
  • Усан будаг 2000-5000
  • Шугам 500-3000
  • Скоч 350-2000
  • Балны запас 3000-4000
  • Үзүүрлэгч 200-1000
  • Гортиг 1500-9000
  • Сампин 3000-5000
  • Гуаш 4500-6500
  • Баримлын шавар 3000-6000
  • Хайч 1700-3500
  • Тодруулагч 800-1500 төгрөгний ханштай байна.

Хичээлийн хэрэгсэл худалдан авах иргэн Г. Гантуяатай ярилцлаа. Тэрбээр "Өмнө нь бөөндөж аваад 220 мянган төгрөг болдог байсан юм. Одоо бол 200 мянган төгрөгөөр шаардлагатай бүх хичээлийн хэрэгслээ хангалаа. Энэхүү үзэсгэлэн худалдаагаас анх удаа бараа худалдан авч байна. Өмнө нь "Номин"-гоос авдаг байсан. "Номин"-гийнх үнэ нь ч гайгүй, сонголт ч ихтэй. Цүнхээ 25, 10 ш дэвтэр 11 мянгаар авсан" хэмээв.

Харин бусад иргэдийн хувьд “Одоо л хичээлийн хэрэгсэл авахаар ирж байна. Үнэ ханшийг нь судалж амжаагүй байна" гэх хариултыг өгсөн хүмүүс олон байлаа. Түүнчлэн дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн хэдий ч эцэг эхчүүд хүүхдэдээ худалдан авч өгч байсан юм. Дүрэмт хувцасны хувьд бага ангийнх 111, ахлах ангийнх 206 мянган төгрөгийн ханштай байна.

Б. ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Стар
Стар
8 сар 15, 2023 10:36

яаж ийгээд нэмхийн юмны үнэ өсөөгүй байхад сезон тааруул осгөдөгөө болмоор байна аа

Холбоотой мэдээ

Back to top button