Top StoriesНийгмийн

Сурвалжилга: Цэцэрлэгийн нэг хүүхдийн багцыг 110-174 мянган төгрөгөөр авна

Хичээлийн шинэ жил хаяанд хэдийн иржээ. Сургууль цэцэрлэгтээ яаран догдлох хүүхэд багачууд болон тэднийг хөтлөн алхах асран хамгаалагчдын хөл хөдөлгөөн томоохон зах худалдааны төвүүдийг бүрхжээ.

Бид өмнөх удаад сургуулийн насны хүүхдийн хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн талаар сурвалжилсан бол энэ удаад цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг багтаасан багцын талаар сурвалжлахыг зорилоо. Ингэхдээ "Бөмбөгөр" худалдааны төвөөс сурвалжилгаа бэлтгэсэн юм.

Тус худалдааны төвд хэчнээн хүн буй нь гаднах машины тоо, зогсоолын дүүргэлтээс тодхон үзэгдэнэ. Дотогш орвол нэг гартаа дүүртэл бичсэн цаас, нөгөө гартаа үрсээ хөтөлсөн хүмүүсээр дүүрсэн харагдана.

-Цэцэрлэгийн бага, дунд, ахлах бүлгийн хэрэгцээт багц харилцан адилгүй-

Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл тус бүрд нарийн шалгуур, стандартыг заасан байгаа юм.

Тухайн хэрэглэгдэхүүнийг гурван багцад хуваажээ. Тодруулан харвал тус гурван бүлгийн хэрэгцээ харилцан адилгүй аж. Үүнээс гадна Ердийн, 24 цагийн цэцэрлэгийн бэлтгэх багц ялгаатай байхаар зүйлчилсэн байна.

Дээрх шаардлагыг хангасан бүтээгдэхүүний "Бөмбөгөр" худалдааны төвд борлуулагдаж буй үнийн мэдээллийг хүргэе.

Хичээлийн хэрэгслийн хувьд,

  • Балын харандаа-800
  • Будгийн харандаа-5000
  • Харандаа үзүүрлэгч-2000
  • Фломастер-6000
  • Тосон харандаа-3500
  • Зургийн дэвтэр-3000
  • Ватум цаас-2000
  • Усан будаг-3500
  • Гуаш-6000
  • Бийр-1000
  • Баримлын шавар-3500
  • Хайч-2000
  • Цавуу-1000
  • Шугам-2000
  • Скоч-2500
  • Дэвтэр-400

Ариун цэврийн хэрэгслийн тухайд,

  • Гарын шингэн саван-7500
  • Шүдний сойз-7000
  • Шүдний оо-3500
  • Ариун цэврийн цаас-1500
  • Амны цаас-3500
  • Барааны саван-1700

-Ердийн цэцэрлэгийн хүүхдийн хэрэгцээт багцыг 110-141 мянган төгрөгийг зарцуулна-

Дээрх үнийн мэдээлэлд үндэслэн багц бүрд үнийн дүнгийн тооцооллыг хийлээ. 

Ердийн цэцэрлэгийн бага бүлгийн нэг хүүхдэд есөн нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн, зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл шаардлагатай аж.

Тооцоолвол,

  • Есөн нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн-27500
  • Зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл-83000 төгрөг болж байгаа юм. Ингэснээр ердийн цэцэрлэгийн бага бүлэгт хүүхдээ суралцуулахын тулд 110500 төгрөгийн бүтээгдэхүүн авах юм байна.

Дунд бүлгийн тухайд 13 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн, зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл авах шаардлагатай.

Тооцоолвол,

  • 13 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн-51800
  • Таван төрлийн ариун цэврийн хэрэгсэл-79500 төгрөг болж байна. Ингэснээр тус багцын нийт өртөг 131300 төгрөг гэсэн үг.

Ахлах болон бэлтгэл бүлгийн хувьд 15 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн, таван төрлийн ариун цэврийн хэрэгсэл бэлтгэх шаардлагатай.

Тооцоолж үзэхэд,

  • 15 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн-66900
  • Таван төрлийн ариун цэврийн хэрэгсэл-74500 төгрөг болж байгаа юм. Ингэснээр тухайн багцыг 141400 төгрөгөөр авах юм.

-24 цагийн цэцэрлэгийн хүүхдийн хэрэгцээт багцыг 138-174 мянган төгрөгөөр бүрдүүлнэ-

Ердийн цэцэрлэгээс гадна 24 цагийн цэцэрлэг бий. Тус цэцэрлэгийн нэг жилийн хэрэглээний багц ердийн цэцэрлэгээс ялгаатай аж. Бүлэг тус бүрийн багцын үнийн дүнг тооцоолж үзэв.

Бага бүлгийн хувьд,

  • Есөн нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн-33500
  • Зургаан төрлийн ариун цэврийн хэрэгсэл-104700 төгрөг болж байгаа юм. Ингэснээр тухайн багцын үнэ 138200 төгрөг гэсэн үг.

Дунд бүлгийн хувьд,

  • 13 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн-58600
  • Таван төрлийн ариун цэврийн хэрэгсэл-108800 төгрөг болж байна. Ингэснээр тус багцийн нийт өртөг 167400 төгрөг гэсэн үг.

Ахлах болон бэлтгэл бүлгийн хувьд,

  • 15 нэр төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн-71900
  • Таван төрлийн ариун цэврийн хэрэгсэл-102000төгрөг болж байгаа юм. Ингэснээр тухайн багцыг 173900 төгрөгөөр авах аж.

-Иргэн: Цэцэрлэгийн хоёр хүүхдийн багцийг худалдан авахад 250 мянган төгрөгийг зарцууллаа-

Иргэн: "Манайх цэцэрлэгийн насны хоёр хүүхэдтэй. Тэд бага болон бэлтгэл бүлэгт суралцдаг. Өнөөдөр хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн багцыг 250 мянга орчим төгрөгөөр худалдаж авлаа. Үнэтэй санагдлаа. Энэ багцаас гадна хувцас, цүнх гээд бусад хэрэглээ олон шүү дээ. Тэдгээрийг бүгдийг нь тооцвол нэг хүүхдийн хичээлийн бэлтгэлд 500 мянган төгрөг хүрэх үгүй нь тодорхойгүй боллоо" хэмээв.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-16 08:49

Өнгөрсөн жил яг 120,000д багтдаг байсымдаа

Зочин
Зочин
2023-08-16 08:49

Өнгөрсөн жил яг 120,000д багтдаг байсымдаа

Зочин
Зочин
2023-08-16 08:56

Өснө манайд одоо бууна мууна гэсэн ойлголт үнэндээ �##�га болжээ

Зочин
Зочин
2023-08-16 09:10

Hagas jileeree uguud yawtsgaaydoo

Зочин
Зочин
2023-08-16 09:14

Үнэ өссөн байна я�##�тачгүй

Зочин
Зочин
2023-08-16 14:33

Энэ олон гарын саван 00 цаасыг нэг хүүхэд нээрээ хэрэглэдэг болов уу. Дуусах дөхөхөөр нь авчруулэ болдоггүй юм байхдаа. Багш нарын хэрэгцээг давхар хангуулдаг юм болов уудаа. Заав�##� бүтэн жилээр нь авна гэдэг бололтой.

Холбоотой мэдээ

Back to top button