Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ажилгүйдлийн нөхөн олговрын асуудал "Эрдэнэс Монгол"-ын дотоод зөрчлийг хурцдуулав

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан билээ. Энэ үеэр тус компанийн зарим охин компани болон ТУЗ-ийг татан буулгахыг гүйцэтгэх удирдлагуудад үүрэг болгосон байдаг. Тэгвэл үүнээс улбаатайгаар тус газарт дотооддоо зөрчилдөөн, асуудал ихээр үүсжээ.

НЭГТ. Хүний нөөцөө сонгон шалгаруулсан гэх явдал.

2007 онд байгуулсан "Эрдэнэс Монгол" ХХК 2022 оноос эхлэн шинэчлэгдэж, бүтцээ өөрчлөн, сонгон шалгаруулалтаар хүний нөөцөө бүрдүүлсэн хэмээн мэдээлж байсан билээ. Тодруулбал, 88 ажлын байранд давхардсан тоогоор 4000 орчим анкет ирүүлсэн хэмээн тус компанийн гүйцэтгэх захириал С.Наранцогт мэдээлж байв. Тэгвэл албан бус эх сурвалжийн дурдсанаар эцсийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүнийг ажилд аваагүй гэх бөгөөд сонгон шалгаруулалтад оролцогчид хуулийн хүрээнд байсан эсэх нь тодорхойгүй байсан гэх мэдээллийг өгөв.

Шалтгаан нь төрийн өмчит компанийн ажилчид ямар хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж байгаа нь тодорхойгүй байсан бөгөөд хэрэв төрийин албан хаагч мөн бол төрийн албаны хуулиар ажилд орох ёстой гэх агуулгыг ярьсан юм.

ХОЁРТ. Татан буулгах охин компаниудын ажилчдад нөхөн олговор олгох эсэх нь тодорхойгүй.

"Эрдэнэс Монгол" компани өөрийн харьяа дахь 39 охин компанийг нэгдсэн удирдлагаар хангаж, олон улсаас хөрөнгө оруулалт татах, менежмент, засаглалын зөв хэлбэр рүү шилжинэ хэмээж байв.

Тэгвэл тэд охин компаниудаа татан буулгаж эхэлсэн хэдий ч эргээд асуудлууд үүсэж эхэлсэн. Шалтгаан нь татан буулгах охин компаниудын ажилчдад нөхөн олговор олгох эсэх явдал.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар олон арван ажилчид компани нь татан буугдаж буйтай холбоотойгоор нөхөн олговор авах эсэх нь тодорхойгүй байдал үүсэж, С.Наранцогт ч тухайн ажилтнуудад энэ талаарх ямар нэгэн тайлбарыг өгөхгүй байгаа ажээ.

ГУРАВТ. Хөдөлмөрийн гэрээ хийхгүйгээр ажиллуулж байжээ.

"Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК" ХХК толгой компани болох "Эрдэнэс Монгол"-ыг шүүхэд өгсөн байна. Шалтгаан нь "Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК"-ийн захирлын орлогч, гүйцэтгэх захирал хоёртой "Эрдэнэс Монгол" ажиллаж байх үедээ хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажээ. Тиймээс тухайн ажилчид толгой компаниа шүүхэд өгсөн байна.

ДӨРӨВТ. С.Наранцогтын "галзуурал".

"Эрдэнэс Монгол" одоо бол ёстой хөл толгойн олдохгүй нөхцөл байдалтай байгаа. Шалтгаан нь С.Наранцогтын "галзуурал"-тай холбоотой. "Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК"-ийн захирлыг С.Наранцогт тамгаа өгөхийг шаардсан гэх. Тус компанийн захирал нь хуулийн дагуу тамгаа өгөхөөр тэмцэлдэж байгаа бололтой.

Түүнчлэн "Монголын төмөр зам"-ын удирдлагаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Отгонсүхийг долоодугаар сарын 17-ны өдрийн Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаанаар томилсон билээ. С.Наранцогт Б.Отгонсүхийг ч ажлаа хийж чадахгүй бол суудлаа өгөхийг шаардсан гэх эх сурвалжуудын мэдээлэл бий.

Зөвхөн охин компаниудын тамга тэмдгийн асуудал ч үүсээгүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ажилчид нь ээлжийн амралтаа авахаар болоход "Ээлжийн амралт өгөхгүй. Авмаар байвал ажлаа өгөөд яв" хэмээсэн гэх. Энэ мэт авираас нь болж ажлын байраа орхигсод нэмэгдэж буй бололтой.

ТАВ. "Тавантолгой төмөр зам" татан буугдаагүй.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Тавантолгой төмөр зам"-ын удирдлагын эрх мэдлийг "Монголын төмөр зам"-д өгсөн юм. Ингэснээр дээрх хоёр компани нэгдэж, "Тавантолгой төмөр зам"-ыг буулгахаар болсон. Харамсалтай нь мөн л дотоод зөрчил үүсэж, одоог хүртэл "Тавантолгой төмөр зам" татан буугдаагүй байна.

Харин "Эрдэнэс силвер ресурс" болон "Эрдэнэс монгол алт" компаниуд нэгджээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-08-17 09:44

Оюу толгой хүртэл ийм байд�##�д орж л байсан түүхтэй шүүү

Зочин
Зочин
2023-08-17 09:53

нэр нь хүнддэждээ

Зочин
Зочин
2023-08-17 10:21

Хэрэг �##�гаа

Зочин
Зочин
2023-08-17 10:23

Songon shalgaruulalt nereer Amarbayasgalan ene companiig samarch duusch bna daa. Narantsogt gej khyniig Sangiin yamand olon jil ajillasan mundag khyn baikh gj bodoj bsan bolovch yostoi ajil khiideggyi yu ch meddeggyi umuu esvel meddeg ch tiim setgelgyi khyn umuu yostoi sonin khyn um bna lee. Odoo ch tgd end tend khamgiin ajil khiideggyi khiisen ch khuuli dyren jurniin daguu bish zygeer l deed khyniikhee khelsniig l khiideg utsan khyykheldeinyyd darga tsergeer ochdog bolj dee. Yadaj baikhad ikhenkh n' ajliin turshlagaggyi, zygeer n' anket buglukh alban tushaal khaisan khudlaa tsaraitnuud. Daraa n' end tend ochij bi iim mundag ajil khiij bsan geed ajil unagaad yavsag bolloo doo. Ene uls ch khetsyydej bna daa.

Стар
Стар
2023-08-17 10:31

Боль2

Зочин
Зочин
2023-08-17 12:04

Харваас Энэ мэлхий удирдаж чадахгүй ээ

Хавар
Хавар
2023-08-18 01:12

Наранцогт захир�##�аа Багануурын мэргэжилийн бус үүрэг гүйцэтгэгчээ хэзээ солиж мэргэжилийн хүнийг томилох вэ. Өвөл нэг уурхайчин үхсэн таг нуусан, ашиг сонихолын зөрчилтэй гэрээнүүд хийгээд хууль зөрчөөд маш овилгогүй ааш зан гаргаж уурхайчидыг доромжлоод сууж бна. Солихгүй бол өвөл болог ажил хаяна шүү эртхэн хэлчье. Танд дуулг�##�аа соши�##� мэдээгээр өвөл үүнийг үзүүлээд тэмцэнэ тэр цагт таныг юу гэхийг сонсьё харья

иргэн
иргэн
2023-08-18 15:38

Ард түмний өмч ЭТТ ХК-иар бүх охин компанийн �##�дагд�##�, өрийг төлүүлдэг явдлыг таслан зогсоож хариуцлага тооцох цаг болсоон.........................

Zochin
Zochin
2023-08-18 19:02

Uchnuun mungu zartsuulj songn shalgaruulalt hiisen bhdaa, Hairan mungu

Холбоотой мэдээ

Back to top button