НИЙГЭМНийгэм мэдээСПОРТ

Зүүн Азийн залуучуудын наадам: М.Цэндбазар, С.Заяа нар медалиас мултарч, Х.Маралмаа гутгаар байр эзлэв

"Улаанбаатар-2023" Зүүн Азийн залуучуудын наадмын гурав дахь өдөр жүдо бөхийн төрлийн медалийн барилдаанууд боллоо. Тэгвэл хүрэл медалиас М.Цэндбазар, С.Заяа нар мултарч, Х.Маралмаа хүртсэн байна.

Өнөөдөр /2023.08.18/ эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин М.Цэндбазар хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин СУН ЧЕН ЁНГ-той барилдаж, торгуулиар ялагдлаа.

May be an image of 2 people, people performing martial arts and text

Жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин С.Заяа Хятадын Тайванийн тамирчин Цай Кай Ан-тай хүрэл медалийн төлөө барилдсан юм. Тэрбээр хоёр вазари үнэлгээг алдаж, цэвэр ялагдлаа.

May be an image of 1 person, performing martial arts and text

Мөн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Д.Буянжаргал Тайванийн Куо Юу Чентэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдаж цэвэр ялагдлаа.

Монголын жүдочид Зүүн Азийн залуучуудын спортын наадмын наадмаас ээлжит хүрэл медалиа хүртлээ. Энэ удаад жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан манай улсын тамирчин Х.Маралмаа хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Чуан Ян-тай барилдсан юм.

Улмаар өрсөлдөгчөө торгуулиар ялж, Зүүн Азийн залуучуудын спортын наадмын хүрэл медалийн эзэн болов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button