Нийгэм мэдээ
Эгийн гол үерлэж, Тэшиг сум чиглэлд зорчих хөдөлгөөнийг хориглолоо
Үргэлжлэн орсон борооны улмаас Булган аймгийн Тэшиг сум орчим Эгийн гол үeрлэж зорчих боломжгүй болжээ. Тиймээс тус сум руу зорчих хөдөлгөөнийг үерийн ус татрах хүртэл хугацаанд хориглоод байна.

Улмаар голын усны түвшинд өдөр бүр хяналт хийж, аюулгүй болсон үед хөдөлгөөнийг нээх юм байна. Иргэд та бүхэн тухайн чиглэлд зорчих хөдөлгөөн хийхгүй, үeр усны аюулаас болгоомжлоорой.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.