Хятадын эдийн засаг хүндрэв. Юу нөлөөлөв

Хятад улс дэлхийн өсөлтийн хөдөлгүүр хэвээр байсаар. Гэвч сүүлийн долоо хоногт тус улсын эдийн засгийн удаашрал нь олон улсын удирдагчид болон хөрөнгө оруулагчдыг түгшээж байгаа юм.
Хонг Конгийн Hang Seng (HSI) индекс баасан гарагт баавгай зах зээл /хөрөнгийн зах зээл 20 хувиас доош унах/ рүү унаж, нэгдүгээр сард дээд цэгтээ хүрч байснаас 20 гаруй хувиар уналаа. Өнгөрсөн долоо хоногт Хятадын юанийн ханш сүүлийн 16 жилд байгаагүй доод түвшинд хүрсэн нь Төв банкнаас ам.долларын ханшийг зах зээлийн тооцоолсон үнээс өндөр тогтоож, валютыг хамгаалах хамгийн том хамгаалалтаа хийсэн юм.
Тус улсад хэрэглээний үнэ буурч, үл хөдлөх хөрөнгийн хямрал гүнзгийрч, экспорт уналтад орлоо. Залуучуудын дундах ажилгүйдэл нэмэгдэж, Засгийн газар ч энэ талаарх мэдээллийг нийтлэхээ больсон. Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг таван хувиас доош бууруулсан байна.
UBS-ийн шинжээчид даваа гарагт хийсэн судалгааны тайландаа “Бид Хятадын ДНБ-ий бодит өсөлтийн таамаглалыг бууруулж байна. Үл хөдлөх хөрөнгийн уналт гүнзгийрч, гадаад эрэлт суларч, бодлогын дэмжлэг хүлээгдэж байснаас бага байна” гэж бичжээ.
Номура, Морган Стэнли, Барклайс нарын судлаачид урьд нь таамаглалаа бууруулж байжээ.
Энэ нь Хятад улс "5.5 орчим хувь" гэсэн албан ёсны өсөлтийн зорилтоо мэдэгдэхүйц алдаж магадгүй гэсэн үг бөгөөд энэ нь Ши Жиньпин даргын үеийн Хятадын удирдагчдын хувьд ичмээр зүйл болно. Цар тахлын жилүүдэд хөгжингүй эдийн засгийн өсөлтийг харуулсан тэдний хувьд цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг харуулж чадахгүй байгаа нь шинжээчдийн дунд хэд хэдэн таамаглалыг гаргахад хүргээд байна.
-НЭГТ. Үл хөдлөх хөрөнгийн салбарын алдагдлын нөлөө-
Дөрөвдүгээр сараас хойш Хятадын эдийн засаг хямарч, эрч хүч нь суларсан. Гэвч энэ сард үл хөдлөх хөрөнгийн борлуулалтаараа тус улсын хамгийн том бүтээн байгуулагч байсан "Country Garden" болон итгэлцлийн шилдэг компани болох "Zhongrong Trust" компани дефолт хийснээс хойш асуудал нэмэгдсэн юм.
Ам.долларын хоёр бондын хүүгийн төлбөр дутуу байсан гэх тус компанийн мэдээлэл хөрөнгө оруулагчдыг айлгаж, 2021 онд өр төлбөрөө төлж чадахгүй болсон нь үл хөдлөх хөрөнгийн хямрал эхэлснийг илтгэж байв. Бээжин үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сэргээхийн тулд хэд хэдэн дэмжих арга хэмжээ авчээ. Гэсэн хэдий ч төдийлөн үр дүнгээ өгөхгүй байна.
Корпорацын үйлчлүүлэгчид болон чинээлэг хүмүүст зориулж 87 тэрбум ам.долларын санхүүжилтийг удирдаж байсан "Zhongrong Trust" нь энэ сарын эхээр хийсэн компанийн мэдэгдэлд дурдсанаар дор хаяж дөрвөн компанид 19 сая ам.долларын өртөг бүхий хэд хэдэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг эргүүлэн төлж чадаагүй байна. Уурласан жагсагчид саяхан итгэмжлэгдсэн компанийн оффисын гадна эсэргүүцлээ илэрхийлж, өндөр бүтээмжтэй бүтээгдэхүүнд мөнгө төлөхийг шаардсан талаар Хятадын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан юм.
"Capital Economics"-ийн Хятадын эдийн засгийн хэлтсийн дарга Жулиан Эванс-Причард “Үл хөдлөх хөрөнгийн салбарын цаашдын алдагдал санхүүгийн тогтворгүй байдал руу орох эрсдэлтэй. Засгийн газрын бонд болон банкны хадгаламжийн хамгаалалт руу дотоодын хөрөнгө урссаар байгаа тул илүү олон банк бус санхүүгийн байгууллагууд хөрвөх чадварын асуудалтай тулгарч болзошгүй” гэж тэр нэмж хэлэв.
-ХОЁРТ. Орон нутгийн засаг захиргааны өр-
Өөр нэгэн санаа зовоох асуудал нь орон нутгийн засаг захиргааны өр ажээ. Үл хөдлөх хөрөнгийн уналтаас болж газрын борлуулалтын орлого огцом буурч, цар тахлын зардлын нөлөө одоо ч байсаар.
Орон нутгийн түвшинд ажиглагдаж буй санхүүгийн хүнд дарамт нь Хятадын банкуудад эрсдэл учруулаад зогсохгүй Засгийн газрын өсөлтийг дэмжих, төрийн үйлчилгээг өргөжүүлэх чадамжийг бууруулж байна.
Бээжин өнөөг хүртэлх эдийн засгийг нэмэгдүүлэх, түүний дотор зээлийн хүүг бууруулах, үл хөдлөх хөрөнгийн зах зээл болон хэрэглэгчийн бизнест туслах бусад алхмуудыг тогтмол нэмэгдүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулж байгаа юм. Гэсэн хэдий ч томоохон алхмыг хийхээс татгалзаад байгаа. Эдийн засгийн шинжээчид, судлаачид хэлэхдээ Хятад улс 15 жилийн өмнөх дэлхийн санхүүгийн хямралын үеэр эдийн засгаа өсгөхөд хэт их өрөнд орсонтой холбоотой хэмээн тодорхойлж буй.
Тухайн үед Хятадын удирдагчид дэлхийн санхүүгийн хямралын нөлөөллийг багасгахын тулд дөрвөн их наяд юанийн (586 тэрбум ам.доллар) төсвийн багцыг гаргасан. Гэвч засгийн газрын тэргүүлсэн дэд бүтцийн төслүүдэд чиглэсэн арга хэмжээнүүд нь урьд өмнө байгаагүй зээлийн өргөжилт, орон нутгийн засгийн газрын өрийг асар их хэмжээгээр нэмэгдүүлэхэд хүргэсэн бөгөөд эдийн засаг сэргэж чадахгүй хэвээр байна.
Ням гарагт Бээжингийн бодлого боловсруулагчид нэн тэргүүний зорилтуудын нэг нь орон нутгийн засаг захиргаа дахь системийн өрийн эрсдлийг хязгаарлах явдал гэдгийг дахин дурдав. Төв банкны мэдэгдэлд дурдсанаар, Хятадын Ардын банк, санхүүгийн зохицуулагч болон үнэт цаасны зохицуулагч хамтран энэхүү сорилтыг даван туулахад хамтран ажиллахаа амласан байна.
-ГУРАВТ. Хүн ам зүйн уналт-
Түүнчлэн Хятадын хүн амын хямрал, АНУ, Европ зэрэг худалдааны гол түншүүдтэй харилцаагаа хурцатгах зэрэг урт хугацааны сорилтуудтай тулгарч байна.
Төрийн өмчит "Jiemian.com" сайтын сүүлийн үеийн тайланд дурдсанаар тус улсын нийт төрөлтийн түвшин буюу эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрөх хүүхдийн дундаж тоо хоёр жилийн өмнө 1.3 байсан бол өнгөрсөн онд 1.09 болж түүхэн доод түвшиндээ буурсан хэмээн Үндэсний эрүүл мэндийн комиссын нэгжийн судалгаанд дурджээ.
Энэ нь Хятадын төрөлтийн түвшин одоо насжилт өндөртэй нийгмээрээ алдартай Японыхоос ч доогуур байна гэсэн үг. Энэ оны эхээр Хятад улс сүүлийн зургаан арван жилд хүн амын тоо нь өнгөрсөн жил буурч эхэлснийг дурдсан юм.
Moody's Investors Service-ийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгааны тайландаа "Хятадын хөгшрөлтийн хүн ам зүйн үзүүлэлт нь түүний эдийн засгийн өсөлтийн чадавхад ихээхэн бэрхшээл учруулж байна" гэж мэдэгджээ.
Ажиллах хүчний нийлүүлэлт буурч, эрүүл мэнд, нийгмийн зардал нэмэгдсэн нь төсвийн алдагдал, өрийн дарамтыг нэмэгдүүлэхэд хүргэж болзошгүй юм. Цөөн ажиллах хүч нь дотоодын хуримтлалыг сүйтгэж, улмаар зээлийн хүү нэмэгдэж, хөрөнгө оруулалт буурч болзошгүй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
SHUVUU SHUUR SHIL GEJ MANAIH SOLIORSON SHIG UNEG MUNEG GEJ SOLIORCH POPORCH BAIGAAD EDIIN ZASAGAA UNAGAAJ BAIGAAM
Тамын хааны зарлиг: -Оросуудын дайны дэмжсэн хэн бүхний данснаас /буяны онооноос /үйлдэл бүрд хэдэн зуун сая-аар суутган авна. тиймээс хийж буй, ярьж буй үйлдэлдээ анхаарахгүй бол /буяны оноо буурахаар хүн гуйлгачин болно/ тамд тавтай морил. энд асар х�##�уу зуун, өдөр бүр хэдэн зуун удаа тасчих чөтгөр найзууд чинв хүлээж байх болно -гэсэн бөлгөө.
ЭРГҮҮ усан тэнэг нийтлэлийнхээ мөн чанрыг ойлгохгүй сэтгэгдэл эрээчжээ. Төр болон диваажингийн зарлиг ч гэх шиг.Аль �##�ь монголд огт хамаагүй .Гагцхүү бид өөрсдөө л улс орноо хөгжүүлнэ.ЭМЧИД ҮЗҮҮЛ , ЭМЭЭ УУ .Нийгэмд хор хөнөөл учруулж мэдэх хүн байна .
"Украйнчуудыг нөхцөл болзолгүйгээр дэмжсэн, тус�##�сан хэн бүхний хийсэн бүтээсэн бүгдийг Диваажин дэмжиж, буяны оноогоор шагнах бөгөөд 3 төрөлд нь ядуурахгүй, буянтай байлгах болно "гэжээ. Тиймээс БНСУ, Япон, Авср�##�и, Европын орнууд их хэмжээгээр туслаж байгаа тул эдийн засгийн хямр�##� нүүрлэхгүй байхдаа.Харин манайх эсрэгээрээ жишээ нь УБТЗ оросуудад туслах гээд асар их тэрбумын �##�дагд�##�д ороод л явж байна. хэлэх үг �##�га, тэнэглэлд нь.
Барууны өндөр хөгжилт ардчилсан орнуудтай харилцаа муудв�##� ийм л юм болдог юм ! Орос хятад 2 уулаа удахгүй сүйрнэ