Сурвалжилга: Улсын хэмжээнд 1638 СӨХ 14 мянган ажилтантай, 26 тэрбумын алдагдалтай ажиллаж байна

СӨХ буюу Сууц өмчлөгчдийн холбоо. Энэ бол нийтийн зориулалттай орон сууцны дундын өмч, эд хөрөнгийг хариуцах зорилгоор иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулдаг ашгийн төлөө бус олон нийтийн байгууллага. Монгол улсын хэмжээнд өдгөө 1638 СӨХ 8007 орон сууцыг хариуцан 14 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Өөрөөр хэлбэл 677 мянган иргэний дундын өмч хөрөнгийг сард 8000-250 мянган төгрөгийн төлбөр авч, хуримтлал үүсгэн ажиллаж байгаа юм. СӨХ байгуулагдан үйл ажиллагаа явуулах болсноор 25 жил өнгөрч.
МУ-ын ерөнхий сайд энэ долоо хоногийн Өглөөний уулзалтыг Сууц өмчлөгчдийн холбооныхонтой хийсэн. Тэд улсынхаа ерөнхий сайдад тулгамдсан асуудал, бэрхшээл, хуримтлагдсан авлага, хүсэл мөрөөдөл бүхнээ хэлээд авсан.
Бид эхлээд Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөллөөс мэдээлэл авлаа.
“Өргөө 14” СӨХ: Мөнгөө төлдөггүй айлд ажлаа ойлгуулахын тулд цонхоороо орж, гарч байгаач гэж хэлдэг
Манайх 610 өрхтэй, 10.500-25.600 төгрөг сард хурааж авдаг. Лифттэй байрнууд 25,600 төлдөг гэсэн үг. Сардаа оршин суугчдын 80 хувь нь мөнгөө төлчихдөг. Харин үлдсэн 20 хувь нь төлөхгүй. Үүний ихэнх нь түрээсийн айлууд байгаа. Мөн мөнгөө өгөхгүй яваад л байдаг айлуудыг шүүхэд өгөхөөс өөр арга байдаггүй. Жишээ нь, манай дээр нэг айлыг сая 4 дэх удаагаа шүүхэд өглөө. Шүүхийн шийдвэр СӨХ-ны талд гарна, иргэн мөнгөө төлөх даалгавар авахаас гадна шүүхийн тэмдэгтийн хураамжийг буруутай тал учраас төлнө. Энэ мэтээр иргэд өөрсдийгөө хохироох шаардлагагүй юм. Иргэдийн зарим нь СӨХ-ийн ажлыг огт ойлгодоггүй учраас мөнгөө төлөхийг хүсдэггүй. Ямарсайндаа ойлгуулахын тулд чи СӨХ-ны мөнгөө төлдөггүй юм чинь цонхоороо орж гарч байгаач гэж хэлэхэв дээ. Гэхдээ бидний ажлыг ойлгодог нь дийлэнх олон. Манайх 13 ажилтантай, цалин хөлсөө дажгүй өгчхөөд, дансандаа арваад саяын хуримтлалтай яваад л байдаг.
“Далт” СӨХ: 2023 он гарсаар СӨХ-ны мөнгөө төлдөггүй таван айлыг шүүхэд өгсөн
Манайх 15 байр, 50 орц, 750 өрхтэй. Сард нэг өрхөөс 20,200-25,000 төгрөг авдаг. Оршин суугчдын 70 хувь нь төлбөрөө цаг тухайд нь төлчихдөг, 30 хувийн хоцрогдолтой явдаг. СӨХ-ийн мөнгөө огт төлдөггүй айлуудыг шүүхэд өгөхөөс өөр арга байхгүй. 2023 он гарсаар манайх 5 айлыг шүүхэд өгөөд байна. 2017 оноос хойш СӨХ-ийн мөнгөө төлөөгүй айл байна шүү дээ. Үнэхээр иргэний буруу учраас шүүхийн шийдвэр дандаа СӨХ-ийн талд гардаг. Манай байрууд угсармал таван давхрууд хогийн бункергүй. Хогийн цэг байрнаас жаахан зайдуу байрладаг. Иргэд бол хогоо цэг дээр хаяхгүй орцонд, давхартаа, хаа сайгүй тавьчихдаг. Нөгөө хэдэн үйлчлэгч маань өглөөнөөс эхлээд тэр хогийг зөөсөөр байгаад хуваарьт цэвэрлэгээ, үйлчилгээ нь тэр чинээгээр хойшилдог. Тэгэхээр иргэд өөрийнх нь хийсэн нэг буруу үйлдэл амьдрах орчинд нь эргээд асуудал учруулж байгааг ойлгох хэрэгтэй.
“Монгол хотхон” СӨХ: Иргэдэд мэдээлэл өгөхгүй үнэ тариф тогтоосон СӨХ амжилтгүй ажилладаг
Манайх 500 гаруй өрхтэй, СӨХ-ны мөнгөө 20 мянган төгрөгөөр тогтоосон. Хэдийгээр бид оршин суугчдаас 20 мянган төгрөг хураадаг ч орчин үеийн камертай, хотхоноороо спорт наадмаа хийдэг, олон төрлийн клуб үйл ажиллагаа явуулдаг 3000 иргэнтэй ийм хотхон. СӨХ-ийн хамгийн гол зүйл бол иргэдийг зөв мэдээллээр хангах, харин дүүрэг анх гэрчилгээ олгохдоо мэдээлэл, арга зүй, гарын авлагаар хангаж өгөх нь зүйтэй санагддаг. Мэдээлэл өгөхгүйгээр үнэ тариф тогтоосон СӨХ амжилтгүй ажилладаг.
-Хамгийн сайн төлөлттэй СӨХ 80 хувийн төлөлттэй-

Тэдний үйл ажиллагаа СӨХ-ны эрхзүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулагддаг. Нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч байгаа иргэд өөрсдөө СӨХ байгуулах үүрэгтэй. Нэг ёсондоо дундаа хамтран өмчилж байгаа өмчтэй болсноороо СӨХ байгуулах эрх нь нээгдэж. Өнөөгийн мөрдөж буй хуулиар нэг СӨХ-д хамрагдах өрхийн тоог зааж өгөөгүй. Сууц өмчлөгчдийн холбоод дээр өнөөдөр тулгамдаж буй асуудал бол авлага. Хамгийн сайн төлөлттэй СӨХ л гэхэд сард мөнгөө 80 хувьтай авдаг талаар тэд ярьж байна. Иргэд цахилгаан, ус, дулааны мөнгөө төлчихсөн байхад та нар нэмж мөнгө авлаа гэж СӨХ-г буруутгах нь цөөнгүй. Тэр ч утгаараа мөнгөө төлдөггүй байна. Нөгөө талаас стандарт хангаагүй чанаргүй барилгын асуудал СӨХ-дын толгойны өвчин болжээ.
-М.Галбаатар: СӨХ-ны мөнгөө төлдөггүй айлуудыг хар жагсаалтад оруулах хүсэлтэй-
Бид Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл ТББ-ын гүйцэтгэх захирал М.Галбаатартай уулзаж, ярилцлаа.

-Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл юу хийдэг байгууллага вэ?
-СӨХ-ийн үйл ажиллагаан дээр төрийн оролцоо хомс, иргэд оршин суугчид хууль эрхзүйн мэдлэггүйгээс хяналтаа бүрэн тавьж чаддаггүй. Тэгэхээр нэгдсэн удирдлагаар хангаж хяналт тавих зохицуулах зайлшгүй шаардлага үүсч дээд зөвлөлийг байгуулагдсан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1638 СӨХ-ийн 1050 нь манайд гишүүнчлэлтэй. Бусад нь бие даасан байдлаар явж байна. СӨХ-ийг хуулийн этгээдийн эрхгүй, ашгийн бус байгууллага учраас улсын бүртгэлд бүртгэдэггүй, тухайн нутаг дэвсгэрийн засаг дарга бүртгэж авдаг. Харин манай руу сайн дурын үндсэн дээр бүх гишүүдийн хурлаараа шийдвэр гаргасны үндсэн дээр нэгдэж ордог байгаа.
-1050 гишүүнчлэлтэй танай байгууллага удирдлагаа хэрхэн сонгодог вэ?
-Энэ бол гишүүддээ үйлчилдэг ТББ. Дүрмээрээ эрх бүхий дээд таван жилд нэг удаа хийдэг их хурлаараа удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгодог. Эндээсээ сонгон шалгаруулалтаар холбооныхоо гүйцэтгэх захирлыг сонгона. Миний бие СӨХ-д 24 жил, энэ байгууллагад 2015 оноос хойш ажиллаж байна. СӨХ-д лифтчингээс эхлээд бүх ажлыг хийсэн. Мерит зарчмаар явсаар энд
-СӨХ-дын талаар та ерөнхий мэдээлэл өгөөч?
-Нийтийн зориулалттай орон сууцны 8007 байшинд 677 мянган орчим иргэд амьдарч, 1638 СӨХ 14 мянган ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. СӨХ тухайн байрныхаа хүчин чадлаас шалтгаалаад ажилчдаа баталдаг. Зайлшгүй байх шаардлагатай орон тоо гэж бий. Цахилгаан шаттай орон сууц бол тийм, тийм ажилтан байна гээд хуулиндаа заачихсан. Жишээ нь, гүйцэтгэх захирал, нягтлан өрхийн тооноос хамаараад үндсэн эсвэл гэрээт байж болно, байрны онцлогоос шалтгаалаад үйлчлэгч бас байнгын авах уу, гэрээгээр авах уу гэдгээ шийднэ. Сүүлийн үед томоохон хотхоны хэмжээний СӨХ-үүд маань өөрсдөө менежертэй болсон. Ер нь тухайн албан тушаалтнаа өөрсдөө баталдаг. Мэдээж лифтчин, нягтлан мэргэжлийн хүн байх ёстой, гүйцэтгэх захирал тодорхой хэмжээний боловсролтой байх ёстой.
-СӨХ өнөөдөр яг хэдэн төрлийн төлбөрийг хэрхэн тогтоож авч байна вэ?
-Хуулин дээрээ маш нарийн тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, эрх бүхий дээд байгууллага бүх гишүүдийн хурал буюу өмчлөгч иргэд байна. Өмчлөгч иргэн өмчийнхөө тооноос хамаарч сууцын тоогоороо нэг саналын эрхтэй хуралдаа оролцоно. Бүх гишүүдийн хурлаараа төлбөрийн хэмжээг батлах бөгөөд хэд ч байж болно. Иргэд хажуу талын байрны СӨХ-ийн мөнгө 20 мянга байхад манайх яагаад 30 мянга байна гэж асуудаг. Тухайн байрны онцлог, хийх ажил, хүн амын тоо, хэрэглээ, ажиллах хүчнээс шалтгаалаад СӨХ-ны төлбөр харилцан адилгүй байгаа. Гэхдээ хамгийн гол нь анх тогтоохдоо СӨХ өөрөө бодит урсгал болон зардлаа тодорхойлж орж ирээд иргэддээ танилцуулж баталдаг.

Иргэний хуулийн 147-гийн 1-т зааснаар Ус, дулаан, цахилгааны төлбөрөө мэргэжлийн байгууллагад, СӨХ-ийн төлбөрөө тогтоосон хэмжээгээр СӨХ-д төлнө, 2-т хязгаартай ашиглаж байгаа өмчийн засвар үйлчилгээний төлбөр болон тэрний нийтлэг зардлыг байрны м.кв харьцуулан гаргана гэсэн зохицуулалттай. 50 м.кв, 100 м.кв эзэмшдэг хоёр айл ижил төлж болохгүй байхгүй юу. Энэ бол шударга зохицуулалт. Харин явган шат, цахилгаан шат, хүний хязгаарлах боломжгүй ашиглах үйлчилгээний мөнгийг айл өрхийн тоонд хуваадаг. Үүнд хэдэн төгрөг авах вэ гэдгийг дээр хэлсэн онцлогуудаас шалтгаалан тогтоогоод бүх гишүүдийн хурлаар батална. СӨХ бол ерөөсөө дундын өмчлөлийн эд хөрөнгийг л хариуцдаг. Дундаа хамтран өмчилж байгаа СӨХ-ийн хуулийн 15-ын 1-т заасан эд хөрөнгийг хариуцна.
-Харилцан адилгүй тогтоож байгааг та хэрхэн тайлбарлах вэ? Жишээ нь, засвар үйлчилгээнд хуримтлуулах мөнгө бол м.кв 200-3000 төгрөг байна шүү дээ?
-Тухайн орон сууцны онцлогоос шалтгаалж байгаа. Жишээ нь, Хүннү 2222 гэхэд энгийн байрнаас үйлчилгээ өндөртэй. Ажилчдын цалин өндөр, гурван давхар гражтай, үүдний фистультэй, ашгийн бус талбайн нэг айлд оногдох хэмжээ. Бидний гэр доторх ашигтай талбай коридор ч гэдэг юмуу ашгийн бус талбайны 3/1-ийг нэмж төлбөрт оруулдаг. Ашгийн бус талбайн хэмжээ орон сууц бүрт харилцан адилгүй. Засвар үйлчилгээний мөнгө ингэж хуримтлагддаг. Дээвэр, инженерийн шугам сүлжээг байнга засаад байхгүй ч хавар, намартаа үзлэг хийгээд засвар ордог. Тэр үед таны сар болгон төлж байгаа мөнгө хуримтлал болж, бэлэн байна гэсэн үг. Иргэд ус, цахилгааны мөнгөө төлж байхад СӨХ яагаад мөнгө авдаг юм гэдэг. Ус, цахилгаан, дулаан таны хэрэглээний л мөнгө, харин тэрийг дамжуулан авч ирж байгаа зам бол дундын өмч тэрийг СӨХ засдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ татсан Хүннү 2222 хотхоны СӨХ л гэхэд 400 саяын хуримтлалтай. Сан бүрдүүлж ажиллах үүрэгтэй ч харамсалтай нь оршин суугчид СӨХ-ийн бодит зардлыг тооцохгүй хуримтлалаа баталж өгөхгүй байсаар өнөөдөр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байна.
-СӨХ-үүд дээр жижүүр, үйлчлэгч нь тогтдоггүй асуудал харагддаг?
-Энэ 14 мянган ажилтны 40 хувь нь нийгмийн эмзэг давхаргын, боловсрол бүрэн дүүрэн эзэмшээгүй хүмүүс байдаг. Тэд цалин хэрхэн олгогдож байгааг ойлгохгүй гомдол гаргах нь ч нийтлэг. Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжаад, үүнээс даатгал суутгахад гэрээн дээрээ гарын үсэг зурсан хэрнээ хүлээн зөвшөөрдөггүй, мөнгөө бүтнээр нь авна гэх мэт асуудал гаргана. Очоод үзэхээр бүх юм нь журмын дагуу байдаг. Холбооны гишүүн СӨХ-үүд дээр ийм асуудал гардаггүй. Учир нь бид жил бүр түвшин тогтоох үзлэг шалгалт явуулж, хоёр жил тутам аудит оруулдаг. Үйлчлэгчийн мөнгийг татвар шимтгэлд оруулахгүй айлаасаа шууд авч өгдөг СӨХ-д ч байна. Сүүлийн үед СӨХ-д шилэн болчихсон. Дээрээс нь үйл ажиллагааг цогцоор шийддэг хэлбэр рүү шилжиж байна. Хотхон хорооллууд СӨХ бүр дээр харуул хамгаалалт авахгүй дундаасаа нийлж нэг байр гаргаад камержуулж нэгдсэн системтэй болчихсон. Үйлчилгээг мэргэжлийн байгууллагаас гэрээгээр авах нь нийтлэг болж байгаа учраас тулгамдсан асуудлууд цөөрсөөр л байгаа.
-Хогны мөнгийг СӨХ авдаг хэрнээ ачуулахгүй байна гэх гомдол их нийтлэг харагдах юм?
-Хог хаягдлын тухай хуулиар СӨХ хогны төлбөр хурааж авах, зохицуулах чиг үүрэг байхгүй. Бид й мөнгө хурааж өгснөөр эргээд иргэдийг хохироож байна. Хуулиндаа ус, дулаан, цахилгаанаар хангадаг мэргэжлийн байгууллагаар дамжуулан хогны төлбөрийг хураан авч болно гэсэн заалт бий. Үүнийгээ мөрдөхгүй бол СӨХ алдагдалд орсоор байгаа. 300 өрхтэй СӨХ байлаа гэхэд 200 нь мөнгөө төлчихдөг. Гэтэл ТҮК 300 айлын төлбөрийг авч байж хогноо ачна гээд суучихдаг. Төлөхгүй бол дансыг нь хаагаад шууд татчихдаг. Өөрөөр хэлбэл 100 айлын хогны мөнгийг мөнгөө төлсөн айлуудаас авчихаар СӨХ алдагдалд ордог. Үүнийг цахилгаанаар дамжуулж авах хэрэгтэй. Энэ бол тулгамдсан асуудал. Нийтийн эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ.
-Алдагдал энэ мэтээр үүсдэг байх нь?
-Ер нь бол 100 хувь төлөлттэй СӨХ гэж байхгүй. Иргэдийн оролцоо муу байгаа. Иргэд 1000 төгрөг ч нэмэхийг хүсдэггүй. Бодитоор төлөвлөж өгөх хэрэгтэй байна. Өмнөх жилийн хураамжийн хэмжээгээр явахаар энэ жил үлгэн салган болчихдог.
-Төлөхгүй байгаа айлуудыг яах ёстой вэ?
-Одоогийн хуулиар зургаагаас дээш сар төлөөгүй бол шүүх руу шилжүүлнэ. Шүүхийн процесс удаашралтай байдаг учраас СӨХ тийш хандах нь бага. Манайх сүүлдээ хуулийн фирм ажиллуулаад нэг тэрбум төгрөгийн авлагын барагдуулсан байх жишээтэй. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт СӨХ 26 тэрбум төгрөгийн авлагатай. СӨХ-ны мөнгө уг нь бага. 8000-250,000 төгрөг байдаг. Задлаад харвал 250 мянгаас дээш авч байгаа СӨХ 2 хувь, 8000-10,000 авч байгаа нь 3 хувь, 11,000-20,000 болохоор 70 хувь. Гэтэл үүнийгээ 100 хувь төлөхгүйгээс болоод мөнгө төлсөн иргэдийг төлөхгүй нь завшин амьдарч байна. Найман жил төлөөгүй айл ч байна. Тэгсэн хэрнээ СӨХ-г шүүхэд өгөх боломжийг нь хаачихдаг. Яаж гэхээр шүүхэд өгөхөөр нь СӨХ-ны даргаа сольчихдог. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй субьектээ ойр ойрхон солиод байхаар шүүхийн процесс явагдахгүй байгаа. Удирдлагууд нь тогтвортой, иргэд нь хяналтаа тавьж байгаа СӨХ дээр бол авлага бага. Гэтэл олон жилийн хураагдсан олон сая төгрөгийн авлагатай СӨХ-дыг харахад иргэд нь болохгүй байна энэ тэр гэж хэл ам хийж байгаад сольчихдог нийтлэг байдал ажиглагддаг.
-Эдгээр айлуудыг СӨХ хар жагсаалтад оруулах хүсэлтэй гэсэн?
-Манайхаас Монгол банкны хар жагсаалтад оруулах хүсэлт бол өгсөн. Ямар зарчмаар яаж оруулах боломжтой вэ гэдэг тайлбарыг авсан. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар маш хатуу заалттай. Төлбөрөө төлсөн ч зургаан жил хар жагсаалтад явах зохицуулалттай юм байна. Харин СӨХ бол олон улсын жишгээр өнөөдөр төллөө гэхэд 24 цагийн дотор зээлийн мэдээллийн сангаас гардаг зээл авах эрх нь нээлттэй ч зээлжих зэрэглэл нь буугаад явах зарчмуудыг хүсч байгаа. Энэ бол нийтийн эрх ашгийн төлөө зайлшгүй хийх хэрэгтэй зохицуулалт юмаа.
Бид бас иргэдийн төлөөлөл болгож санал сэтгэгдэл сонссон юм.
Оршин суугч Б.Х: Манайх сард 39 мянган төгрөгийг СӨХ-д төлдөг. Эхэндээ төвөгшөөсөн ч төлөхөөс өөр аргагүйг ойлгосон. Гэхдээ сэтгэл дундуур зүйл бол бий. Хогны мөнгө СӨХ авдаг. Гэтэл хогоо ачуулахгүй удна, дулааны улиралд өмхийрчихнэ. Орчны тохижилт гээд мөнгө авдаг ч жижигхэн ногоон байгууламж нь үзэмжгүй хатаж хорчийсон байх жишээтэй. Цэвэрлэгээ үйлчилгээ нь сэтгэлд хүрэхгүй байх, лифт цэвэрлэхгүй удах зэрэг асуудлууд бий.

Оршин суугч М.Т: Манайх сард СӨХ-ны мөнгө гэж 25,600 төгрөг төлдөг. Айл болгоноос авч байгаа энэ мөнгөөр юу хийдэг нь тодорхойгүй байгаа. Засвар хийнэ гээд орцыг 2-3 удаа ногооноор будчихсан. Өөр юм хийдэг л байх. Гэвч оршин суугчдад мэдээллээ өгдөггүй юмуу гэж хардаг. СӨХ тэгэхээр үйл ажиллагаа их идэвх, санаачилгатай бас нээлттэй тайлагнаад мэдээллээд явах ёстой юм болов уу.

Иргэд, СӨХ, удирдах дээд байгууллагуудын байр суурь, бодит нөхцөл байдлыг тоймлоход ийм байна. Хамгийн их маргаан дагуулдаг төлбөр хураамжийг иргэд өөрсдөө тогтоодог гэж байгаа ч тэдний өөрсдийн оролцоо идэвхгүй учраас ихэнх нь мэдээлэлгүй байгаа нь харагдаж байгаа юм.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганбаатар гэдэг энэ хүн шиг хүн удирдаад байдаг болохоор СӨХ гэдэг байгууллага огт хэрэггүй нь нотлогддог.СӨХ байх шаардлагагүй.ОСК ЭНЭ АЖЛЫГ ХАРИУЦАХ НЬ ЗӨВ.АЙЛУУДААС МӨНГӨ АВААД Л БАЙДАГ АВААД Л БАЙДАГ ТЭГСЭН АТАЛ ДАНСАНДАА УЛААН МӨНГӨГҮЙ БАЙДАГ СӨХ БАЙНА АРХИ УУСАН ХОВ ХӨӨСӨН ХЭДЭН БОЛОВСРОЛ ЁС ЗҮЙГҮЙ ХҮМҮҮСТЭЙ ЭНЭ БАЙГУУЛЛАГ Ч ЮМ УУ ЮУ ЮМ НЭГ ЮМЫГ ОГТ БАЙХГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ ГАНБААТАР БАС ФАСАДНЫ ДУЛААЛГЫГ СӨХ ОРОЛЦОЖ ХИЙНЭ ГЭЭД ГАДНЫ ТӨСЛӨӨР ХИЙЖ БАЙСАН АЖЛЫГ БУДДИУЛЧИХЛАА.НИЙГМИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЖИЛ ГЭДГИЙГ ТЭР ЯАЖ УХААРАХАВДЭЭ.СӨХ ТҮҮНИЙ ДЭЭД ЗӨВЛӨЛ ЗЭРГИЙГ БҮГДИЙГ ТАТАН БУУЛГА
Г�##�баатар цээжний пангаар худлаа ярьж байх юм . Улсын хэмжээнд ямарч сөх 8000-10000 төгрөгөөр ажлаа явуулж байгаа ганц ч СӨХ байхгүй . 15000 аар төлдөг СӨХ ч цөөхөн . Мөрийцсөн ч �##�дахгүй . Бас 26 тэрбумын өрөнд орчихсон гэж авчээ . Сайн дурын байгууллага хэзээ ч суугчдынхаа өмнөөс өр тавьдаггүй байхгүй юу даа . бүр би СӨХын дарга хиймээр байна гээд булаац�##�даг юм билээ. СӨХ ямагт ашигтай ажилладаг юм билээ . Харуул , хамга�##��##�ттай , лифттэй газрууд 25000- 30000 авдаг . Харин СӨХын мөнгөө төлдөггүй айлуудыг зээлийн сантай нь холбох нь зөв .
СӨХ сайн ажилладаг бол дуртайяа төлнө
битгий эргүүт, ямар ч ажил хийхгүй мөртлөө үргэлж төлбөрөө нэмнэ, тэгсэн мөртлөө зарцуул�##�тын тайлан гэж байхгүй, орц жижүүргүй, цэвэрлэгээ сардаа ганц удаа хийдэг байж мөнгөө сар болгон авдаг, хог нь үргэлж үнэртэж байдаг гээд 1-р хорооллын СӨХ нэртэй хэдэн эмгэнүүдэд мөнгө төлж яах юм бэ?
СӨХ ЭЛЭНЦГЭЭРЭЭ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАХ ЮМ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ БАЙЖ
НОХОЙНООСОО ГИНЖ НЬ ГЭГЧЭЭР СӨХ ИЙН ЗАХИРАЛ Ч ГЭХ ШИГ ЮУН Ч ТОМ ЦОЛ ХЭРГЭМСЭГ ЮМ ПРОФЕССОР ДОКТОР ГЭХ НЬ ХАЛАГ БАЙХ ЮМ
СӨХ-нд хуримтл�##�аа өгөх дургүй сууц өмчлөгч олондоо.Хувийн сууцанд бид яагаад төлбөр өгөх гэж ТОМ дарга хүн хэлээд байдаг бусад нь дагадаг .Ариун цэвэр ,агааржуул�##�т ,х�##�двараас хамга�##�ах ,урсг�##� засвар хийх,орц хонгилын дулаан ,цэвэрлэгээ ,гэрэлтүүлэг г.м нийтийн эзэмшилээ анхаардагүй холбооны гишүүд олон.Тэрч байтугай манайх 1р давхарт амьдардаг шат өгсөж дээшээ гардагүй тул МӨНГӨ төлөхгүй гэдэг АРДЧИЛАГЧ даргатаа учирч явлаа.Түрээслэгч, өмчлөгч нар гэх том аюул бас бий шүү .!
SUH sain ajilladag bol tuluhud asuudalgui. Gol ni tailangaa tavidaggui, tuluvluguuguu taniltsuuldaggui. Shaardlaga taviad ul oishoodog suh bas bnaa.
. Хэн бохир заваан орчинд амьдарч өөрийн үл хөдлөх хөрөнгөө үнэ цэнэгүй болгохыг хүсэх вэ. Хичнээн мөнгө төлөөд ч ажилаа хийдэггүй СӨХ нэртэй энэ мэтийн юмнуудад шаардлага тавиад ч, аргадаж мөнгө төлөөд ч нэмэргүй Би маш сайн мэдэрсэн.
Сөх их мөнгө авчаад юуч хийдэггүй
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байд�##�, нийтийн зориул�##�ттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэх ажлыг нийслэл, БХБЯ, Сууц Өмчлөгчдийн Холбооны Дээд зөвлөл өөрсдөө санаачлан төсөл боловсруулан ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа орон сууцны оршин суугчдаас огт сан�##� ав�##�гүй, зөвхөн өөрсдийн хариуцан ажиллуулдаг СӨХ-н одоогийн удирдлагуудаас сан�##� авсан болоод өөрсдөдөө хэт давуу эрх олгох хуулийн за�##�тыг оруулахаар улайрч байгаад СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл (товчлоод СШАТТЗ)-н хувьд эрс эсэргүүцэж байна. СӨХ-ийн хууль бус үйл ажиллагаа, хууль зөрчсөн үйлдэл болоод СӨХ-н т�##�аар ямар нэгэн ноцтой мэдээлэл, холбогдох баримтыг өгөх бол 9533-7689 руу холбогдоно уу. СӨХ-г Шинэчлэх Ард Түмний Түр Зөвлөл ажиллаж байна. Холбогдох мэдээллийг 9533-7689-с асууна уу.
СӨХ төлбөрөө төлөөд явж байхад та хар жагса�##�танд орно гэж айх хэрэг байна уу
Сөх-н мөнгөө төлдөггүй айлуудыг хар жагса�##�танд оруулах зөв өө.
Зээлжих зэрэглэл үнэлэдэг компаниудад ч өгөх хэрэгтэй.
Сөх ямарч дэ.ажил хийдэггүй үргэлж мөнгө нэхдэг тохижилт байхгүй зогсоол байхгүй хажуудаа ажиллаж бгаа аанэгжид ямарч хамаар�##�гүй оршин суугчдын орноор орохгүй төлбөр 2дахин бункерт хог амрахгүй орцны ха�##�гаар орж гарахгүй газрын ашигласаны төлбөр гэж баахан мөнгө нэхдэг.хөрш 2005 гэж бгд 17 хорооны дарга гэж 80 хүрч яваа хүн хөх ын дарга хийж бүх хүнтэй хэрэлдэж т�##�хны үнэ өссөн гээд хөх ын төлбөрийг 3дахин өсгөж нэхэж шүүхдэж бна.ямарч тусл�##�цаа авдаггүй цөөхөн аанэгжээ зүгээр сард хураах хураамжаа төлөөд явж бхад шун�##�таж мөнгөө өсгөж байх хэрэг бна уу?амьдрах гэж ядаж бгаа бхад ?орцны ха�##�гаар орж гардаг хог асгадаг бол яахав?газрын хураамж гэж нэхээд байх юм.ойлгох арга �##�га?
Сөх хэзээч �##�дагд�##�тай ажилладаггүй. Юм хийгээд санаачлаад байгаа СӨХ-гаргаж дандаа танил т�##�аараа орж мөнгө идэж байна. Үүнийг сайн ш�##�гах хэрэгтэй. Үнэн ч хүмүүс их юм хийгээд мөнгөө хүргээд ажиллаж байгаа. Хулгайчууд мөнгө идэж өрөөнд орж байна. Надаас асуув�##� би тод жишээ хэлээд өгнө.