ДАТАГРАФИКДатаграфик СтатистикЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Нийслэлд үхрийн махны үнэ 1472 төгрөгөөр буурлаа

Махны үнэ ханш энэ сар гарснаас хойш буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тодруулбал, улсын хэмжээнд энэ сарын буюу наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаарх махны үнэ ханшийг бүсчлэн гаргажээ.

-Хонины мах баруун бүсэд хамгийн үнэтэй байна-

Баруун бүс: Энэ бүс нутгийн хувьд хонины махны кг тутмын хамгийн өндөр байгаа нь Ховд аймаг байсан бөгөөд 14 мянган төгрөгийн ханштай байв. Харин Говь-Алтай аймгийн хувьд нэг кг хонины мах 9000 төгрөгтэй тэнцэж байна. Энэ бүс нутагт хонины махны дундаж үнэ кг тутам нь 11.3 мянган төгрөгтэй тэнцэж буй.

Хангайн бүс: Эл бүс нутагт нэг кг хонины махны үнэ 8500-12 мянган төгрөгийн ханштай байна. Архангай аймагт хамгийн хямд байгаа бол Булган аймагт хонины мах хамгийн үнэтэй байгаа юм. Хангайн бүс нутаг дахь хонины махны дундаж үнэ 10250 төгрөгтэй тэнцэж байна.

Төвийн бүс: Нэг кг хонины мах дунджаар 10666 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд 5.8-12 мянган төгрөгийн ханштай байна. Ингэхдээ Өмнөговь аймагт хамгийн өндөр үнэтэй нь байгаа юм.Харин Дундговь аймагт нэг кг махны үнэ 8500 төгргөгтэй тэнцэж байна.

Зүүн бүс: Нэг кг махны үнэ зүүн бүсийн нутгаар 9-12 мянган төгрөгтэй тэнцэж байгаа юм. Ингэхдээ Дорнод аймагт хамгийн үнэтэй байгаа бол Хэнтий аймагт хамгийн хямд байна.

-Үхрийн мах Баян-Өлгий аймагт хамгийн хямд байна-

Үхрийн махны үнийг аймгуудаар авч үзвэл Баян-Өлгий аймаг хамгийн хямд үнээр худалдаалж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нийт 21 аймаг дотроос ганцааар 9667 төгрөгөөр нэг кг үхрийн мах борлуулж байсан юм.

Баруун бүс: Баруун таван аймгийн хэмжээнд нэг кг үхрийн махны дундаж үнэ 12.6 мянган төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд хамгийн өндөр үнээр Завхан болон Ховд аймаг худалдаалж байна. Тус аймгуудад нэг кг үхрийн мах 14 мянган төгрөгтэй тэнцжээ.

Зүүн бүс: Нэг кг үхрийн махны дундаж үнэ тус бүсэд 14.2 мянган төгрөгтэй тэнцэж байна. Хамгийн хямд аймаг нь Дорнод бөгөөд 13.6 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол Хэнтий аймагт 15 мянган төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Хангайн бүс: Энэ бүсэд үхрийн махны кг тутмын үнэ дунджаар 13.9 мянган төгрөгтэй тэнцэж байна. Хамгийн хямд үнээр худалдаалж буй нь Баянхонгор аймаг бөгөөд 12 мянган төгрөөр борлуулж буй. Харин Булган, Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад 15 мянган төгрөгөөр худалдаалж байна.

Төвийн бүс: Үхрийн махны дундаж үнэ хамгийн өндөр байгаа хэсэг бол төвийн бүс юм. Тодруулбал, энэ бүс нутаг дахь махны дундаж үнэ 14.5 мянган төгрөгтэй тэнцэж байна. Сэлэнгэ аймагт хамгийн хямд буюу 12 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол Өмнөговь аймагт 21 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм.

-Нэг кг ямааны мах Ховд аймагт хамгийн үнэтэй буюу 13 мянгаар борлуулж байна-

Ямааны махны үнийн хувьд аймгуудын хувьд харьцангуй жигд үнийн ханштай байгаа бөгөөд хамгийн өндөр үнээр борлуулж буй нь Ховд аймаг байсан юм.

Баруун бүс: Нэг кг ямааны махны дундаж үнэ 9600 төгрөгтэй тэнцэж байна. Ховд аймагт хамгийн үнэтэй буюу 13 мянган төгрөгөөр борлуулж байгаа бол Говь-Алтай аймагт хамгийн хямд ханштай байна. Тодруулбал, нэг кг ямааны махыг 7000 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.

Хангайн бүс: Энэ бүс нутагт нэг кг ямааны махны дундаж үнэ 8800 төгрөгтэй тэнцэж байна. Өвөрхангай аймагт 7000 төгрөгтэй тэнцэж буй нь бүс нутагтаа хамгийн хямддаа тооцогдож буй. Харин Булган болон Орхон аймгуудад 10 мянган төгрөгөөр борлуулж байна.

Төвийн бүс: Бүс нутгийн махны дундаж үнэ 9167 төгрөгтэй тэнцэж байна. Дундговь аймагт 7000 төгрөгөөр нэг кг ямааны мах худалдаалж буй нь хамгийн хямддаа тооцогдож байгаа бол Өмнөговь аймагт 12 мянгаар борлуулж байгаа нь хамгийн өндөр үнийн дүнтэй аймагт тооцогдож байна.

Зүүн бүс: Бүс нутгийн хэмжээнд ямааны махны дундаж үнэ 25 мянган төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд хамгийн хямд үнээр худалдаалж буй нь Сүхбаатар аймаг байна. Тус аймагт нэг кг махыг 9000 төгрөгөөр худалдаалж буй. Харин хамгийн үнэтэй нь Дорнод аймаг бөгөөд 12 мянган төгрөгөөр нэг кг ямааны махыг худалдаалж байгаа ажээ.

-Улаанбаатарт үхрийн цул махны үнэ 7 хувиар буурлаа-

Харин Улаанбаатар хотын хувьд үхрийн махны үнэ долоон хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ сарын гурав дахь долоо хоногийн байдлаар үхрийн цул мах нэг кг нь дунджаар 19 мянган төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь 16 мянган төгрөгийн ханшаар борлуулж байгаа юм.

Үхрийн цул махны хувьд хоёр дахь долоо хоногийн байдлаар 20475 төгрөгөөр борлуулж байсан юм. Ингэснээр энэ долоо хоногийн махны үнэ ханш өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 7.2 хувиар буюу 1472 төгрөгөөр буурчээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 8.1, үхрийн цул махны үнэ 7.2 хувиар тус тус буурсан байна. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 6.1 хувиар, хонины цул махны үнэ 8.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа юм. Хонины ястай мах зах худалдааны төвүүдээр 9500-19500 төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button