У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нарын дэглэсэн Хөвсгөлийн уулзалт ба нүүрсний хэргийн улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жил бүр Хөвсгөл нуурын эрэгт амардаг. Тэр үед нь улс төр, бизнесийн хүрээнийхэн зорьж очдог байдал нэлээд хэдэн жилийн өмнөөс л эхэлсэн. Хөвсгөл нуурт живсэн техникүүдийг татан гаргах ажиллагаа У.Хүрэлсүхийн эл амралтын нөлөөгөөр баахан эрчимжсэн юм.
Энэ жилийн тухайд төрийн тэргүүний амралтын хугацаанд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түүнтэй нэгдэж, 10 орчим хоног хамт амарсан. Ингэхдээ МАН доторх голлох фракциудын толгойлогч нарыг дуудаж уулзсан гэх мэдээлэл бий. Уулзалтад,
- "Сү" фракциас С.Батболд, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр тэргүүтэй гишүүд,
- Увсын фракциас Б.Чойжилсүрэн,
- Хотын шинэ маягийн гишүүдийн фракцийн гишүүдийн төлөөлөл,
- Аймгийн засаг даргаар ажиллаж байсан гишүүдээс бүрдсэн 20 орчим хүмүүс дуудагдсан гэгдэж буй.
Хэвлэлд бичигдсэнчлэн тэд гол төлөв УИХ-ын ирэх намрын чуулганы хугацаанд нүүрсний сонсголыг зохион байгуулахгүй байх арга зам хэлэлцсэн гэх.

Гэвч үүнтэй зэрэгцээд, өмнө нь том хэргүүд дээр хөдөлж өгдөггүй хэмээн шүүмжлүүлсээр ирсэн Прокурорын байгууллага ээлж дараалан мэдэгдэл, мэдээлэл гаргаж, нүүрсний ба хотын газар олголтын хэргийг шүүх рүү хурдан шилжүүлэхээ мэдэгдэх болов.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ ямартай ч прокурорын байгууллагатайгаа учраа ололцсон гэх дүр зураг харагдах болжээ. Дээрээс нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Нүүрсий сонсголыг намрын чуулганаар хийнэ" гэдгээ ил тод мэдэгдсээр байгаа. Үүн дээр нүүрсний сонсголыг Л.Оюун-Эрдэнийн хамаг ажлыг нугалалцаж яваа Х.Нямбаатар ахлах учир ер нь хүч Засгийн газар талдаа харагдаж байна.
Яг ийм хүчийг хэдэн жилийн өмнө бол бүлэг фракциараа хуралдаад, хэд дараалсан нууц уулзалт хийгээд, Засгийн газраа унагаснаар зогсоочхож болдог байсан уу гэвэл байсан. Гэвч нийгмийн дэмжлэгийг харьцангуй сайн авсан, олон нийтийн хяналт сайжирсан, сонгууль ойртсон зэрэг шинэ тутам уур амьсгалууд нууц уулзалтаар Засгийн газраа хөдөлгөхүйц хүчийг үүсгэхгүй гэж дүгнэж болохоор.
Гэхдээ нүүрсний сонсголыг УИХ дээр нийтэд нээлттэй хийсний дараа Прокурорын байгууллага хэргүүдээ элдэв тохироо багатай шиг шүүх рүү шилжүүлэх, сонгуулиас өмнө шүүхээр нүүрсний хэргээ оруулах, ядаж л АТГ-аас нэрлэж байсан 17 эрхмийнхээ хэдийг яллаж байж, МАН сонгуульд орох нүүртэй болох логик тэднийг хүлээж буй.
Тэгэхээр зуны уулзалтууд нүүрсний сонсголыг УИХ дээр явуулахгүй байхад чиглэсэн байх боломжтой ч намрын намарт засаг төрөө самрах гэж үздэг үйлдэл рүү чиглээгүй гэж харагдаж буй.
Нөгөө талд нүүрсний сонсгол явуулах асуудалд ихээхэн эмзэг хандаж буй ЗГХЭГ-ын дарга, эрх баригч намын генсек Д.Амарбаясгалан, сонсголыг хийхээр улайрч буй Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын харилцаа цаашдаа хэрхэх вэ гэдэг байнга л яригдсаар ирэв.
Д.Амарбаясгалан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамт Хөвсгөлд амарснаараа тэр Л.Оюун-Эрдэнэтэйгээ муудалцсанаа харууллаа гэвэл бас худлаа. Эх сурвалжуудын ярьж буйгаар, амралтынхаа хугацаанд тэр танхимын тэргүүнтэйгээ байнга холбоотой байжээ. Ер нь л Ж.Мөнхбат, У.Хүрэлсүх хоёр чуулганы танхимд нийтийн өмнө өдөр нь баахан хэрэлдчихээд, орой нь ордонд дал мөрөө алгадчихсан хамт алхаж байсантай агаар нэг гэсэн үг.
Одоо МАН дотооддоо төдийлөн хагарч эс шалих ба 2024 оны сонгуульд зориулсан төсөв батлахын тулд харин ч намын дарга, Засгийн газартаа илүү тонгойх л шаардлага УИХ-ын гишүүдэд үүсчхээд байна. Мэдээж гишүүдийн энэ байдлыг МАН-ын залуу удирдлагууд өөрсдийнхөө нийгмийн хүрээнд өрнүүлэх томоохон акциудыг эсэргүүцэхгүй байх, дур зоргоор бие даасан тоглолт хийхгүй явуулах зэргээр нь хумьж базахыг чухалчлах юм.
Олон нийтийн зүгээс эдүгээ,
- Бөөн сүр дуулиан болгож гаднаас авчирсан Т.Бадамжунай тэргүүтнээ МАН-ынхан яллаж чадахгүй юм байна.
- "Голомт"-ын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарт хамаарах төмөр замын хэргүүдээ яасан бэ?
- Нураана гэгдэж буй барилгуудаа яг нурааж чадах уу. Шүүхийн шийдвэр гаргах хууль эрх зүйн боломж өөрөө хязгаарлагдмал байна.
- "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэнд хамаарах том хэргүүдээ МАН шүүж чадаж байгаа нь хаана байгаа юм?
- Нүүрсний хэргээр нэрлэсэн 17-гоо бүгдийг нь өршөөгөөд өнгөрөх юм биш үү. Хөгжлийн банкны хэргээр тэгээд чухам хэнд шийтгэл оноов. Ихэнх хүмүүсээ л суллачихлаа.
- Ер нь төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэргээ ч МАН мартчихлаа гэсэн ерөнхий дүр зургаар л эрх баригчдыг дүгнэж байгаа.
Тэгэхээр энэ бүхэн дээр шүүхийн алх цохиулахад л намаа удирдаж, сонгуульд яг бүхнээ дэнчин тавьж оролцох удирдагч нь гол анхаарлаа хандуулах биз ээ. Нэг ёсондоо тэд цаашдаа айхтар муудалцахгүй. Гол нь хэн хэнийг яллах тойрогт оруулах уу. Хэн, хэнийг хэрхэн сугалах уу гэдгээ л тохирч, парламентаар нэг намдаа тал зассан, айсан, дүмбэгэр гишүүдтэй намар, хаврын чуулган хийгээд, сонгуульдана гэсэн дүр зураг л хүлээгдэж буй. Энэ бүхэн дунд системийн, тогтолцооны шинжтэй, улс оронд хэрэгтэй, нийтэд тустай хэдэн өөрчлөлт л харин хийгдээсэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү
Нүүрсний хэргийг МАФИ болтол хөгжүүлэгчид бол МАН шүү дээ. Тэгэхээр Нүүрсний хэргийн сонсгол болохгүй л болов уу даа.
Ааая энэ хэд нууцын юм ярина даа
Сү хэдэн ноход үнэн бүтэхгүй гарууд шүү
Хүүк ч Сү-ийн жинхэнэ уяаны нохой л доо. Сү.Батболд гэж өмхий буриад монголыг жинхэнэ утгаөр нь идэж чадлаа шүү.
Зайлчих өө та нар зүгээр яваад өгөөч
Амарбаясг�##�ангийн энэ лаг �##�бан туша�##� уг нь их хэрэгтэй шүүмжтэй байр суурь л даа
БЗС-н асууд�##�аар ярилцсан болов уу?
Анхаарууштай л үйл явд�##� байна
Хэлэлцсэн асуудлаа мэдээлнэ гэж байх уу. Засгийн газрын хур�##�дааны дараах шиг
Нүүрсний сонсгол явагдв�##� Хүүк хамгийн түрүүнд ачигдана.
Данх сонгуульд МАН-ыг толгойлж орвол өчиггүй годройтно...годройтож байна гээд нүдээ аниад төсөөлөөд үз. Гүйцээ.
Дажгүй бичхээр сэтгүүлч бна.
Б.Ганхуягийн холбогдсон нүхтийн спорт цогцолборын гүйцэтгэгч компанийн захир�##� гүйцэтгэлээ авч чадаагүй өр ширэндээ баригдаад амиа хорлох гэж оролдсон бна.
Улс төржилт гэдэг жирийн гүйцэтгэгч бизнэсийхэнийг хохироож өгөх юм
АРЦАТЫН ХАУСЫГ НЬ АВААЧ
Golomt Bayasaagiin hurungiig huraah heregtei
2 бэлтгэгдсэн хор найруулагчид өөрсдөө уснаас цэвэр гарахын тулд хэнийгч золиосонд гаргаж чадна
Хүүк өөрөө аолбоотой
Төр,засаг минь ээ ! Нүүрсний хэргийг л нэг нүдий нь олоод цэгцлээтэхээч дээ, гуйя таныг !!!
МАН-ын нөхдөөс нэг тх том юм харах хэрэггүй. Дараах хэдэн зүйлээ хий 1-рт бензинээ үйлдвэрээ ашигл�##�тад оруул
2-рт цэвэрлэх байгууламжаа ашигл�##�тад оруул
3-рт дарханы замаа иж бүрнээр ашигл�##�тад оруул
4-рт мухар төмөр замуудаа холбож дуусга
5-рт төрийн бодлогын з�##�гамж чанарыг �##�дагдуулсан шүүхийн шийдвэргүгээр хувийн өмч хөрөнгийг нураана гэхээ боль
Нүүрсний сонсгол хийхгүй, нүүрсчдээс хэдийг золигт гаргахгүй бол 24 онд МАН ялахгүй шүү !
Тийм болохоор сайн сонсголдоод, АН-ын нүүрсчдээр туг тахиад, бүр тахьсан шиг тахиад, МАН-аас 2-3 хүн амсуулаад асуудлыг шийдэх хэрэгтэй !
Zaluuchuud namar mash tom jagsaal hiiheer beldej bn tom herguudig harznaj bn
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР ЮУГ , ХЭНИЙГ ЯАХААР ХУЙВАЛДСАН НЬ ТОДОРХОЙ БОЛОХ БХ АА.............НАМЫН ДАРГААР АМАРБАЯСГАЛАН АРАЙ ТОЛГОЙ СИЙРЭГ ДЭЭ..........................
Ха ха МАН ын цайрсан өлөн хулгайчууд бүгд л нэг зүгт. Хулгайч бол хулгайч
Нүүрсний мафи бол Жэнко шүү. Жэнкотой яагаад хариуцлага тооцохгүй байнаа...
Сүр дуулиан, Асар их хулгай дээрмийн мөртэй нүүрсний хэргийг шийд..,Олон нийтийн анхаар�##� сулрахгүй
Сү-гийг , хамсаатнуудтай нь Монголын төрөөс бүрмөсөн �######�уул, бүү ойртуул......Төрийн дээдэс буурлууд , Тэнгэр та�##�ахгүй !!!!!!!!!!!!
МАН-д итгэл �##�дарч байна. Тэр тусмаа нийтийн сайн сайхны төлөөх ажлыг МАН огт хийхгүй юм бн. Г�##� унтраах, тавилттай жүжиг тоглох, з/б-тай акц хийх зэргээр олон нийтийн санаа бодлыг �##�сруулахгүй байх, чадв�##� оноо авахыг санаархаж буй. 24 онд энэ новшнуудад дүн тавих нь зүйн хэрэг. Угаас гаршсан бүх аргаа хэрэглэнэ: царцааны нүүдэл, сүлжээ хийх г.м. Жич: би улаан батлахтай.
Нүүрсний хулгайн олон арван их наядын тодорхой хувмийг Хүүк хянадаг гэдэг
Хэргүүдийг нам биш шударга шүүх шийдэх ёстой. Шүүхийг яаж шийдэхийг бүгд харж байгаа.
Хүүкээ ! Нүүрсний хэргийг сенсаацтайхан "янзлахад" л 24 оны сонгуульд МАН бат ялна ш лээ ! Баахан сүртэй ярь, шуугиул, яг цаг дээрээ АН-ын хэдээр туг тахихад л бүх юм жин тан ш дээ !!! Наана нь булзааруулаад, хөдө лж ядаад байв�##� , уур нь хүрсэн олон түмэн АН-ыг дэм жичхэж мэднэ шүү !!!
Хүрэлсүх ээ . Шун�##�ын тулам Чойжилсүрэнг �######�уулаачээ . 2017 онд ТЭЦ-3 дээр компани ш�##�гарсан байхад Чойжилсүрэн Засгийн газрын бат�##�гаа гаргаагүй асуудлаас болж одоо хүртэл шийдэлгүй байна. Одоо хийж байгаа ажил гэж �##�га. ТТ цахилгаан станц дээр тоглолт хийгээд явуулахгүй байна. Шун�##� гэж арай хэтэрхий
2 хор найруулагч нуур бузарлчаад ирж
Шүүх засагл�##�аа сонгууль хийж .сонгодог шударга болгоё.
Топ хулгайч луйварчид уу.