Нийгэм мэдээ

Өндөрт гарч, ирмэг дээгүүр явсан хүүхдүүдийг аюулгүй болголоо

Цахим орчимд бага насны хүүхэд өндөр барилгаас зүүгдэж байна гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Үүнийг тодруулбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 14 цаг 19 минутад "Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Санни таун хотхоны байшингийн ирмэг дээгүүр 8-9 орчим насны хүүхдүүд яваад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Уг мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн очиж шалгаж хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч тэдний аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гомбо
Гомбо
8 сар 25, 2023 17:44

Цонхондоо ха�##�т хий л дээ. Хүүхдүүдээ харах хүнгүй үлдээх бол цонхныхоо бариулыг авч онгойлгохгүй болгохоо бүү март л даа.

Иргэн
Иргэн
8 сар 25, 2023 22:26

Аюулгүй болголоо гэснийг юу гэж ойлгох вэ сэтгүүлчээ. Энэ хүүхдүүдийг устг�##�аа гэж ойлгох уу. Найруулга зүйдээ анхаараач.

Холбоотой мэдээ

Back to top button