Дүргүй, дургүй ардчилсан нам

Ардчилсан намыг яг одоогийн нүдээр харвал,
- Ард түмэндээ байтугай намын гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй, нэр хүнд нь унасаар байгаа Л.Гантөмөр даргатай.
- Намынхандаа уурласан женко Х.Баттулга нь намаасаа гарч явахаар бэлтгэлээ эхлүүлсэн шинжтэй.
- Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын хэсгээс С.Баярцогтыг нам дотор урагш нь явуулах хүсэлтэй.
- Намын генсекийн томилгоог нь МАН-ын дэмжлэгээр, эсвэл MCS, С.Баярцогт тэргүүтэн хүнээ тавихаар зөрчилдөж буй байдалтай.
- С.Эрдэнийг тоглоомоос гаргахын тулд яллах асуудлыг яаравчилсан байдалтай дүр зургууд харагдаж байгаа билээ.
Гэхдээ тэд 2024 оны сонгуулийн өмнө,
- Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар ахиу мандат авах, жагсаалтын эрэмбэд нөлөөлөх,
- Хамтарсан Засгийн газрын бүтцэд хүчтэй фракциуд хүнээ томилох тохироог сонгуулиас өмнө эрх баригчидтай хийх,
- 2020 оны УИХ, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөнгөөр гараа угаасан С.Эрдэнэд 2024 онд боломж олгохгүй, хязгаарлах,
- Л.Гантөмөрийг намын даргаар хэвээр үлдээлээ гэхэд, фракциуд намын дэд дарга, генсекээ хувааж авсан байх зэрэг амбиц өвөртөлж байгааг нь л анзаарч болохоор байна.
-Мандатын төлөөх фракци, дүрүүдийн өрсөлдөөн-
1. Нэр хүнд нь унасаар буй Л.Гантөмөр
Гачлантай нь, Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдсоных нь дараа "Итгэж байна" үнэлгээ өгч байсан намын гишүүд нь ч, ард түмэн ч одоо түүнд "сөрөг" хандаж буй. Судалгаагаар түүний одоогийн нэр хүнд баахан бүүдгэр гарсан нь БЗС-гаас охиноо сургасан явдал үлэмж нөлөөлжээ.
Мөнхүү ард түмэн ер нь нэг У.Хүрэлсүх, Х.Баттулга нар шиг биеийн хэлэмжтэй, попдоо поп дарга нарт дасчихсан учир Л.Гантөмөр массын нүдэнд наалдац баахан муу байж таарав. Гэвч түүнийг намын даргаас түдгэлзүүлэх хувилбар АН дотор төдийлөн яригдаагүй. Фракциуд нь түүнийг хэрхэн тойрч эвсэх үү, юугаар намаа чимэх үү гэдэг асуудал л илүү чухалд тооцогдож байна.
2. "С.Эрдэнийг 2024 оны сонгуульд оролцуулахгүй"
Үүнтэй зэрэгцээд Ц.Элбэгдорж, Х.Баттулга, МАН-ын ч хүсэл нь "Ерөөсөө л С.Эрдэнийг тоглоомоос бүр гаргая" гэсэн санаа нийлэлт үүсэв. Түүнд НДС-гийн мөнгийг Капитал банканд байршуулсан хэрэг, охиных нь барьсан элеваторын кэйс зэргүүдээр ял өгөх гээд, эв нь таарч өгөөгүй. Одоо сайд асан Фортуна Н.Батбаяртай хамтран мөнгө угаасан үндэслэлээр түүний хэргийг прокурорт шилжүүлжээ.
Ер нь ч тэгээд, С.Эрдэнийн нэхдэг мөнгийг АН-ынхан өөрсдөө цаашид дийлэхэд хэцүү болсон тул ийм чөлөөлөлтийг эрх баригчидтай хавсарч хийж буй логик харагдана. Түүний хүүг намын удирдлагын багт авах лоббиг МАН хийж байгаа гэх өнцгийг зарим хэвлэлүүд онцолсон юм.
3.Х.Баттулга ба Ц.Элбэгдорж нар мандатын тоогоо өсгөхөд анхаарна
Ерөнхийлөгч асан Х.Баттулга эдүгээ орон нутгаар тойрч, "Монгол ялна" уриан дор АН дотор МоАХ фракцийн уулзалтуудыг хийж байна. Ерөнхийлөгч байхдаа 21 аймагт зочид буудал бариулах зэргээр намын хөлөө атгахад үлэмж их анхаарч байсан хүн бол Х.Баттулга. Энэ удаа ч тэр намаасаа гарна гэхээсээ илүү нам доторх өөрийн орон зайг тэлэхэд анхаарсан тоглолт хийж буй нь харагдах. Өөрөөр хэлбэл, 2024 оны мандат ба жагсаалтын тоог нам дотроо тохиролцоход цаашид илүү анхаарах чигтэй байна.
Х.Баттулгын нэгэн адил Ц.Элбэгдорж ч байнгын ардчилал ярьж, С.Баярцогтыг генсекээр томилуулах чиглэлд анхаарч буй. Тэрбээр МАН-аас М.Энхболд,Сү.Батболд, MCS фракциуд, нам дотроо С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй нөлөөлөл өндөртэй эрхмүүдийн хүрээллийг нам доторх нөлөөллөө өргөсгөхөд ашиглах боломжтой юм. Мэдээж Ц.Элбэгдоржийн хувьд АН доторх нэг том фигур мөн үү гэвэл мөн.
Тэмдэглэл: МАН-ынхан 2016 оноос АН-аар жил дараалан тоглож, тамга тэмдгээр нь салгахаас гадна шинэ нам хүртэл таслахад хүрсэн үйл явцуудын ард байв. Өөрөөр хэлбэл, АН хүчгүй байх нь тэдэнд ашигтай байсан тул жижиглэх ажиллагааг хийсэн харагддаг. Гэвч эргээд нүүрсний хулгай, Хөгжлийн банкны зээл, сангуудын асар их тонуултай, найман жил засагласан нам энэ удаа дангаараа сонгуульд орох нүүргүй билээ.
Ард түмэн тэднийг ийм муу байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бас тэдний өрсөлдөгчгүй байгааг бүр ч буруушаах юм. Тэгэхээр 2024 оны сонгуулийн дараа алдарт 7-р сарын 1-нийг давтуулахгүйн тулд эрх баригчид АН-ыг нэг эвтэйхэн сонгуульд оруулах хүсэлтэй болсон гэхэд хилсдэхгүй.
Гэвч АН-д одоогоор яг гялалзсан манлайлагч дүр байхгүй л байна. Дээрээс нь нэг нам гээд овойгоод босоод ирэх асар дургүй мэт, ажлууд нь нурж унасаар байна. Өнөөг хүртэл Х.Тэмүүжин, Ч.Отгочулуу, З.Нарантуяа гэхчлэн эерүү дүрүүддээ ямар эрх үүрэг өгөхөө ч тодорхой болгосонгүй. Ийм нөхцөлд намын лидерүүд нь хурдан нэгдэж, тохироогоо сайн хийх, Л.Гантөмөрийн багийг илүү сайн дүрүүдээр үүсгэж өгөх шаардлагатай байгаа талаар нам дотроо ярилцах болжээ. Сонгууль болтол тэдний ааш түмэн хувирч ч болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрх барьж эморуулж буй намаа дүгнэж цэгнээч
АН сөнөсөн дөө. Яриад байх ч юм байхгүй. Элбэгдорж, Баабар, Бат-Үүл, Женко, С.Эрдэнэ нар үхэж байж л АН сэргэх байх.
Энэ нохдыг харахаар инээд хүрчихлээ хошин шогчид шиг маш гунигтай
Наад нэг сул дорой бээвийсэн мүүнчинээсээ хурдан с�##�аач гэж хичнээн хэлүүлэх гэсийм аныхаан бас тэгж байж наадах чинь сангийн хулгайч гэж байгаа. Бүхэл бүтэн улс төрийн нэг нам ийм удирдлага тай байх ч гэж дээ хуучин бэртэгчингүүдээ хусч хаяад намаа өөд нь татчих нэг тийм нүүрэндээ г�##�тай нүдэнд ээ цогтой з�##�уу гардаггүй юм байх даа
АН одооо хөшөө болсоноо мэддэггүй юм ууу. Лийдэр ч байхгүй