Гадаад мэдээДЭЛХИЙ

Комедиан Кевин Харт бэртэж, тэргэнцэр дээр суух шаардлагатай болжээ

Жүжигчин, комедиан Кевин харт бэртсэний улмаас тэргэнцэр дээр суух шаардлагатай болсон байна. Тэрбээр “NFL”-ийн мэргэжлийн тамирчин байсан Стиван Ридлитэй 35 метрийн зайнд уралдах үедээ унаж бэртсэн аж.

Харт өөрийн Инстаграм хуудас дээр уралдсан бичлэгээ “Би дэлхийн хамгийн тэнэг хүн байх аа” гэсэн тайлбартай нийтэлсэн байна. Тэрбээр тус бичлэгт өөрийнхөө бэртлийн талаар ярихдаа “Ноёд хатагтай нар аа, 40 нас гэдэг чинь лүд юм аа. 40-өөс дээш насны бүх эрчүүд бас эмэгтэйчүүд ээ нас бол тоглоом биш юм байна. Хүндлэх хэрэгтэй. Би хэвлийнхээ доод хэсгийг урж, бас гуяны тэнийлгэгч булчингаа гэмтээсэн. Одоо алхаж чадахгүй байгаа” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button