Гадаад мэдээ

Британи эрэгтэйн авсан Марс шоколад нь долгионгүй байсан тул нөхөн олговор авчээ

Харри Сигер нэртэй Британи эрэгтэй Марс шоколад авсан нь долгионгүй, гөлгөр байжээ. Үүнийхээ хариу тэр 2 фунт стерлингийн нөхөн олговор авсан аж. Тэр шоколадны зургийг Dull Men’s Club нэртэй Facebook пэйж дээр нийтлэгдсэн юм. Тус зураг олон мянган хүний анхаарлыг татсан байна.

34 настай Сигер хэлэхдээ Марс шоколадыг үйлдвэрлэдэг “Wrigley” компанийн Их Британи дахь салбар авсан шоколад нь яагаад долгионгүй байсан шалтгааныг хэлээгүй гэсэн юм. Тэрбээр компани руу энэ талаар мэйл бичсэн аж. Сигер “Би мэйл бичсэн ганц шалтгаан бол юуны улмаас долгионгүй гөлгөр байсныг нь мэдэх байсан юм. Ганц мэдэхийг хүсэж байсан зүйл нь тэр, харин тэд энэ асуултаас бултсаар байсан” гэжээ.

Харин “Wrigley UK” мэдэгдэл хийхдээ Сигерийн худалдаж авсан шоколад долгионгүй байхдаа үйлдвэрийн шугамаас санамсаргүй гарсан гэсэн юм. Сигер хүлээн авсан нөхөн олговрынхоо талаар “2 фунт өгснийг нь гайхалтай гэж бодож байна. Үнэгүй хоёр ширхэг Марс шоколад авна гэсэн үг” хэмээсэн байна.  

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ene zaluu nadaas teneg mal
Ene zaluu nadaas teneg mal
12 сар 2, 2024 19:48

Surtei zaluu ve ????????

Зочин
Зочин
12 сар 3, 2024 12:00

heregui yum niitelhee bolii tegtei goy joke baina

Зочин
Зочин
12 сар 4, 2024 10:46

Hoorhoniin

Dolgion
Dolgion
12 сар 4, 2024 11:40

Yaana bi olimpiaddai baigaa tegsgeed ochnoo

Хотын унаган иргэн
Хотын унаган иргэн
12 сар 5, 2024 01:24

Хуурамч байж магад гэж сэжиглээ л биз.

Холбоотой мэдээ

Back to top button